Таныг илүү аз жаргалтай болгож чадах 5 хүчирхэг үйлдэл

0

Хүн бүр л аз жаргалтай байхыг хүсдэг. Гэвч гадаад болон дотоод олон хүчин зүйлсээс шалтгаалан дэргэдээ байгаа аз жаргалыг мэдэрч чаддаггүй. Гэхдээ энэ нь та аз жаргалгүй байх ёстой гэсэн үг биш юм. Дараах 5 үйлдэлтэй нөхөрлөж чадвал та гайхалтай аз жаргалтай нэгэн гэдгээ ухаарах болно. Аз жаргал гадаад нөхцөл байдлаар биш дотоод сэтгэлээс шалтгаалдаг гэдгийг санацгаая.

Таныг илүү аз жаргалтай болгож чадах нь эргэлзээгүй 5 хүчирхэг үйлдэл 2

1. Сэтгэл хангалуун бай

Өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Юуг алдсанаа бодож хэт стрессдэхийн оронд юу өөрт чинь хангалттайгаас илүү их байгааг анзаарах нь таныг аз жаргалтай болгоно.

2. Атаархлыг орхи

Өрсөлдөөний тохиромжтой хэм хэмжээ нь таныг хөдөлгөгч хүч болно. Бүх зүйл дээр шилдэг байхын тулд хичээх нь сайн хэрэг боловч эсрэгээрээ та бүтэлгүйтвэл энэ нь уур хилэн, депресс болон хувирч болно. Тэгэхээр өөрийн чадах хэрээр л сайн байхыг хичээ. Хэн нэгэн танаас илүү ч байж болно. Энэ тохиолдолд тэднээс суралцах зүйл юу байна гэдэг талаас нь хар.

3. Өгч сур

Бусдад өгөөмөр хандаж сур. Бусдын сайн талыг олж харахыг хичээ. Энэ нь таны эргэн тойрныг илүү аз жаргалтай болгоно. Мөн танд өгснөөсөө илүү зүйлийг эргүүлэн олж авах боломж гарч ирнэ.

4. Уучил

Хэн нэгэнд дургүйцсэн уур хилэн, атаа хорслоо хадгалсаар байх нь шархандаа хутгыг зоолттой үлдээхтэй адил зүйл. Бид ихэнхдээ өөрийгөө тайвшруулах боломжийг хүлээн авахаас татгалздаг. Хэрвээ та уучилж чадвал өөртөө цааш явах боломжийг олгож байгаа хэрэг юм. Бусдад уурлаж бухимдах нь өөрөө хор уучихаад бусдыг хордоно хэмээн найдаж явахтай адил гэсэн хэлц үг байдаг.

5. Өөрийгөө хайрла

Энэ нь амиа бодсон нэгэн бай гэсэн үг биш. Үнэхээр аз жаргалтай байхын тулд өөрийгөө хайрлаж, өөрийгөө хүндэлдэг байх хэрэгтэй. Тантай адил хүн энэ дэлхий дээр дахиад нэг ч байхгүй, та бол онцгой нэгэн гэдгээ ухаарч, өөрт байгаа онцгой чанар, авьяасаа бусадтай хуваалцаж сур. Тэд танаас суралцаж байгаатай адилаар та ч бас тэднээс суралц.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. ЗочинМОСКВАД СУУГАА МОНГОЛ

    2015/02/11 at 17:47

    Сэтгэгдэл *ХЭРЭВ ТА МОСКВАД АЖИЛ ХЭРЭГ,АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,ХУДАЛДАА НАЙМАА ХИЙХЭЭР ИРЭХ, ДАЙРАН ӨНГӨРӨХ БОЛ БИД УГТАЖ ЗУУЧИЛЖ,ЗОЧИД БУУДАЛ БОЛОН БИЛЕТ ЗАХИАЛАХ,ХЭЛМЭРЧЛЭХ,УНААГААР ҮЙЛЧИЛНЭ. ТА [email protected] ХАЯГААР БОЛОН +79175773401, 98682425 УТСААР БИДЭНД ХАНДААРАЙ. МОНГОЛ ДАХЬ УТАС: 99948455

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *