“АСУУЛТ ФОТО АЯЛАЛ – 2011”

0


Монголын гэрэл зургийн “Шинэ агшин” нийгэмлэг ТББ, www.asuult.net сайт болон “Студи-3” агентлагаас хамтран зохион байгуулж буй “АСУУЛТ ФОТО АЯЛАЛ – 2011” арга хэмжээ 2011 оны 7-р сарын 2-ны бямба гаригт зургаа дахь жилдээ, 7 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулах гэж байна.
Албан ёсоор бүртгэж эхэллээ! Мандат хязгаартай ———– Tax: 15,000 төг ———– Бүртгэлийн хураамжид өдрийн, оройн хоол, ундаа ус, ерөнхий ивээн тэтгэгчийн фудболка, малгай, унааны зардал, мандат болон бусад зардал багтсан.Аялалд оролцогч өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжгүй бол бүртгэлийн хураамж, цээж зурагтайгаа таньдаг хүнээрээ өгч явуулаад бүртгүүлэх боломжтой.

Нийт 250 мандат тараана. Мандат дуусахад бүртгэл зогсоно.
Аялалд гэрэл зураг сонирхдог, сонирхох гэж байгаа, гэрэл зургаар амьсгалдаг Асуулт -ын гишүүд, Mongolian Flickrers -ийн гишүүд, эсвэл ямар ч гишүүнчлэлгүй бүх л гэрэл зураг сонирхогчид оролцох боломжтой.

Аялалд оролцогч нь 18 наснаас дээш буюу насанд хүрсэн байна. 18 наснаас доош бол насанд хүрсэн асран хамгаалагчтай байх. Эцэг эхийн зөвшөөрөл, гарын үсэг.

Бүртгэл “Студи-3” агентлагын байранд явагдаж байна.
Бүртгэл өглөө 10:00 -оос оройн 19:00 хүртэл явагдана.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Нарны зам, Саруул төвийн баруун талд, Монгол Эм Импексийн байранд,
“Студи-3” агентлаг
Утас: 99172365; 99243444; 99773788
2011 оны 7 дугаар сарын 2 -нд өглөө 8 цагт уулзацгаая!

Аялалын хөтөлбөр:
7 дугаар сарын 2 -ний Бямба гариг Өглөө 8 цагт Сүхбаатарын талбайд цугларсан байна.

8:00 цагт аялагчидад фудболк, малгай тараана. Чингис хааны хөшөөний урд дурсгалын зураг татуулснаар үйл ажиллагаа эхэлнэ. Аялагчид 7 автобусд хуваагдаж сууна. Аялагчидыг 19-20 групт 10-15 хүний бүрэлдэхүүнтэй хувааж мэргэжлийн гэрэл зурагчдаар ахлуулна.

10:00 цагт Улаанбаатар палас дрифт үзүүлбэр шоу.

12:00 цагт Морин Даваанд Монголын автомашин, мотоциклийн холбооны “Мотоциклийн бартаат замын улсын аварга шалгаруулах” тэмцээн дээр очиж, Асуулт турт туслгайлан зохион байгуулсан үзүүлбэр үзнэ.

13:00 цагт өдрийн хоол Тэрэлжийн зүг хөдлөнө.

14:00 Canon төвийн танилцуулга хийгдэнэ. Тусгайлан зассан Canon төвийн асарт үлдсэн өдрийн турш оролцогчид сонирхосон асуултаа асууж, өөрсдийн камераар мэргэжлийн дурангуудыг ашиглан тест зурагнууд авах боломжтой.

14:30 Загварын үзүүлбэрийн зураг авалт, моделийн агентлагын загвар өмсөгчид оролцуулсан зохиомжит зураг авалт.

16:00 Туялзуур сэлэмний спортын тухай танилцуулга, үзүүлэх тоглолт, баг бүрээс нэг гишүүн оролцсон жижиг тэмцээн зохионо. Оролцогчид зориулалтын хувцас хэрэглэл өмсөнө.

17:00 Багын бүх гишүүд оролцсон сэдэвчилсэн тэмцээний зураг авалт хийнэ. Yргэлжилэх хугацаа нэг цаг

18:00 цагаас оройн арга хэмжээ эхэлнэ. Шагнал гардуулах ёслол эхэлнэ. North Ducks, Honeymoon, Mohanik хамтлагууд ая дуугаа өргөнө.

Ерөнхий ивээн тэтгэгч Каноны “CREATE with CLICK” гэсэн өндөр шагналтай тэмцээн өглөөнөөс оройн 18 цаг хүртэл үргэлжилж оройн хаалтын өмнө шагналыг гардуулна. Мөн САЛЮТЫН ЁСЛОЛ хийнэ.

Хаалтын ажиллагаа 22:00 цагт дуусна.

23:00 цагт Сүхбаатарын талбайд аялал өндөрлөнө.

Урд жилүүдэд болсон АСУУЛТ ФОТО АЯЛАЛ-н талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=148&t=165423 линкээр орж танилцаарай

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *