Дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууц

0

Орон сууц үнэтэй байдгийг бид бүгд мэднэ. Гэвч та дараах нийтлэл дэх юутай ч харьцуулшгүй үнэтэй орон сууцнуудыг хараад жирийн орон сууцнуудын үнэ юу ч биш гэдгийг ойлгох болно. Ингээд дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууцыг танилцуулъя.

10. Four Fairfield Pond. Гэмптон, Нью-Йорк — 133 сая ам.доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууц 3

Энэхүү байшин 25-аас дээш га талбай эзэлдэг бөгөөд 29 унтлагын өрөөтэй. Мөн хажуудаа өөрийн гэсэн цахилгаан станцтай. Дотор нь 39 угаалгын өрөө, сагсан бөмбөгийн талбай, боулинг, теннисийн талбай, 3 усан сан, мөн 100 метр гаруй урттай хоолны өрөөтэй юм байна. Энэ байшингийн эзэмшигч Айра Реннерт – Renco компаний захирал, хүдэр хайлуулалт болон машин үйлдвэрлэлд хөрөнгө оруулдаг нэгэн билээ.

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууц 4

9. Beverly House. Беверли-Хилс, Калифорни, АНУ – 135 сая ам.доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууц 1

“Citizen Kane” киноны гол дүр Рандолф Хёрст энэ байшингийн эзэн юм байна. Байшинд 29 унтлагын өрөө, том номын сан, дугуй тагт, биллярдны өрөө, 3 усан сан, теннисийн талбай, шөнийн клуб болон хувийн кинотеатр байдаг аж. Гэрийн эзний унтлагын өрөө гадагш тагтан дээр шууд гарах боломжтой бөгөөд энэхүү тагт нь 400 хүн багтах багтаамжтай ажээ.

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууц 5

8. Ellison Estate. Woodside, Калифорни, АНУ – 200 сая ам.доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууц 6

Үүнийг байшин гэхээсээ илүү 10 барилгаас бүрдсэн том цогцолбор гэж хэлж болно. 9 акр газраас ч их талбайг эзэлдэг. Эдгээр цогцолборт хиймэл нуур, Хятадын мөрөг загастай цөөрөм, цайны гэр байдаг юм байна. Энэхүү гайхамшгийн эзэн – Oracle компанийг үүсгэн байгуулагч Ларри Эллисон юм.

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууц 2

7. Villa Leapolda. Cote d’Azur, Франц – 457 сая ам.доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууц 7

Энэхүү гоёмсог, тансаг цогцолбор 1902 онд Бельгийн хаан Леопард II-д зориулан баригджээ. Гаднах талбай нь үнэхээр том: энд 1200 наргил мод, оливийн мод, лимон болон жүржийн мод ургасан байдаг. Тэдгээрийг өдөржин нийт 50 цэцэрлэгч арчилдаг аж. Энэ байшингийн эзэн – Ливаны банкны эзэн Уильям Сафраны бэлэвсэн эхнэр Лили Сафра юм. 2008 онд эзэмшигч байшингаа олигархи Михаил Прохоровд 75 сая ам доллараар зарах гэж байсан гэсэн цуу яриа байдаг.

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууц 8

6. Fleur de Lys. Beverly Hills, Калифорни, АНУ – 760 сая ам.доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууц 9

12 унтлагын өрөө, 15 угаалгын өрөөтэй энэхүү харшийг Францын нэгэн ордонг дуурайлган 2002 онд барьсан ажээ. Энэ байшингийн хамгийн сонирхолтой хэсэг бол бараг 300 кв.метр талбайтай дарсны зоорь, хоёр давхар номын сан мөн тансаг бүжгийн заал юм. Гэрийн эзэн нь Майкл Милкен ажээ.

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууц 10

5. Hala Ranch. Aspen, Колорадо, АНУ – 821 сая ам.доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууц 11

Хэзээ нэгэн цагт энэхүү байшин АНУ-д зарагдсан хамгийн үнэтэй байшин байсан юм. 2006 онд Саудын хунтайж Бандар Бин Султан заржээ. Тэр үед 135 сая долларт тооцогдож байсан бол түүнээс хойш үнэ нь хэр их нэмэгдсэнийг анзаарсан уу? Байшингийн одоогийн эзэн – тэрбумтан Жон Полсон юм. Ерөнхийдөө энэ байшин 15 унтлагын өрөө, 16 угаалгын өрөөтэй.

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууц 13

4. Maison де L’Amitie. Palm Beach, Флорида, АНУ – 913 сая ам.доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууц 12

Саяханыг хүртэл энэхүү харшийг Америкийн алдарт тэрбумтан Дональд Трамп эзэмшдэг байв. Гэвч 2008 онд Оросын бизнесмэн Дмитрий Рыболовлев 950 сая доллараар худалдаж авсан аж. Энэхүү харш 5,5 акр талбайг эзэлдэг бөгөөд 15 унтлагын өрөө, 15 угаалгын өрөө, 8 бие засах өрөөтэй. Тааз нь 6-12 метрийн өндөртэй бөгөөд цагаан гантиг чулуун баганатай. Уран зургийн галерей нь Винсент Ван Гог, Пабло Пикассо, Клод Моне зэрэг бүтээлчдийн уран бүтээлийн цуглуулгаар дүүрэн аж. Үүнээс гадна 380 кв.метр талбай бүхий Венец хэв маягийн өвлийн цэцэрлэгт хүрээлэнтэй ажээ.

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууц 14

3. The Pinnacle. Монтана, АНУ – 944 сая ам.доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууц 16

Энэхүү байгууламжид баячуудад зориулсан гольф тоглох болон цанаар гулгах хэсэг бий. Мөн халаалттай шал, олон усан сан, биеийн тамирын заал, дарсны зоорь, тэр ч бүү хэл хувийн дүүжин төмөр зам ч бий. Энэ байшинг Эдра болон Тим Бликсет нар эзэмшдэг.

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууц 15

2. Upper Phillimore Gardens. Кенсингтон, Лондон, Их Британи – 980 сая ам.доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууц 17

Энэхүү 5 давхар харш нь 10 унтлагын өрөө, газар доорх усан сан, кинотеатр, саун, биеийн тамирын заалтай юм байна. Гэрийн эзний унтлагын өрөө, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө бүгд хамт байдаг бөгөөд энэ нь 2 давхарыг тэр чигт нь эзэлдэг аж. Энэ харшийн эзэн нь Украйны Ерөнхийлөгч асан Кучмагийн охин Елена Пинчукийх ажээ.

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууц 18

1. Antillia. Мумбай, Энэтхэг – 1 тэрбум.доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууц 19

Дэлхийн хамгийн үнэтэй орон сууц гэх энэхүү байшин 27 давхар бөгөөд 168 машин зогсох 6 шатлалтай зогсоол, жакузи болон хөргөх өрөө, биеийн тамирын спорт заал, бүжгийн заал, хэд хэдэн давхар унтлагын өрөө болон ариун цэврийн өрөө, бүр 4 давхар цэцэрлэг агуулах цогцолбор харш юм. Гэрийн эзэн – Энэтхэгийн бизнесмэн, тэрбумтан Мукеш Амбани аж.

Дэлхийн хамгийн үнэтэй 10 хувийн орон сууц 20

21
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Javzandolgor Nyamjav

    Javzandolgor Nyamjav

    2015/11/01 at 19:48

    энэ одоо юу вээээээ

  2. Javzandolgor Nyamjav

    Javzandolgor Nyamjav

    2015/11/01 at 19:48

    энэ одоо юу вээээээ

  3. Javzandolgor Nyamjav

    Javzandolgor Nyamjav

    2015/11/01 at 19:48

    энэ одоо юу вээээээ

  4. Javzandolgor Nyamjav

    Javzandolgor Nyamjav

    2015/11/01 at 19:48

    энэ одоо юу вээээээ

  5. Javzandolgor Nyamjav

    Javzandolgor Nyamjav

    2015/11/01 at 19:48

    энэ одоо юу вээээээ

  6. Javzandolgor Nyamjav

    Javzandolgor Nyamjav

    2015/11/01 at 19:48

    энэ одоо юу вээээээ

  7. Javzandolgor Nyamjav

    Javzandolgor Nyamjav

    2015/11/01 at 19:48

    энэ одоо юу вээээээ

  8. Javzandolgor Nyamjav

    Javzandolgor Nyamjav

    2015/11/01 at 19:48

    энэ одоо юу вээээээ

  9. Сэтгэшгүй

    2015/11/02 at 23:17

    Үхэхийн цагт хэнд ч хэррэггүй юм ш дээ.Түр зуур,,,

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *