Венесуэл улсад 36 боодол бэлгэвч iPhone-той ижил үнэтэй

0

Венесуэл улс бэлгэвчгүй болж байгаа аж. Модоо барьж байгаа энэ улсын эдийн засаг зөвхөн 2015 онд гэхэд газрын тосны үнэ буурснаас болж 7%-иар багасаад байгаа юм байна. Энэ улсын эдийн засгийн хямрал нь эрүүл мэндийн хямралд хөтлөөд байгаа ажээ. Bloomberg-ийн мэдээлснээр тус улс 12-р сараас бэлгэвч болон бусад жирэмслэлтээс хамгаалах хэрэгслүүдгүй болж эхэлсэн гэнэ.

Венесуэлд 36 боодол бэлгэвч Америкт байгаа iPhone-той тэнцэх хэмжээний үнэтэй 1

“Импортлогчдын долларын гачигдлаас үүдэлтэй бэлгэвчний хомсдол нь Өмнөд Америкт хамгийн өндөр байдаг ХДХВ-ын халдвар болон өсвөр насныхны жирэмслэлтийн хэмжээг даамжруулж болзошгүй байна” хэмээн тус улсын нэгэн вэбсайтад бичжээ. Венесуэл иргэдийн хомс бараа бүтээгдэхүүний арилжааны Mercado Libre сайтад 36 боодол Trojan бэлгэвч 4,760 боливар буюу 750 орчим долларын үнэтэй байгаа юм байна. Гурван боодол бэлгэвч 399 боливар буюу 62 доллар гэж байгаа аж. Доллараар худалдаа хийдэг хар зах дээр гэтэл ийм хэмжээний бэлгэвч ердөө 25 долларын үнэтэй байгаа юм байна.

Венесуэл улс нь бэлгийн замын халдварт өвчин болон өсвөр насныхны жирэмслэлтээр Өмнөд Америкт тэргүүлдэг орны нэг бөгөөд бэлгэвчний их хэмжээний хомсдол нь тус улсын иргэдийн эрүүл мэндийн байдал болон эмэгтэйчүүдийн хувьд тун муу нөлөө үзүүлэх юм.

Венесуэлд 36 боодол бэлгэвч Америкт байгаа iPhone-той тэнцэх хэмжээний үнэтэй 2

Венесуэлд үр хөндөлт хууль бус зүйл учир жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хомсдол нь хууль бус эмнэлгүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэх, түүнээс улбаалан эмэгтэйчүүдийн нас баралтын тоо өсөх, цаашлаад энэ хомсдол удаан хугацаанд үргэлжилснээр охид, залуу эмэгтэйчүүд сургуулиа орхиж, ажил хийхээс аргагүйд хүрэх зэрэг сөрөг үр дагавруудыг дагуулна гэж Лондон дахь Олон улсын төлөвлөгөөт эцэг эхийн холбооны Венесуэл дэх салбарын дэд ерөнхийлөгч Carlos Cabrera өгүүлжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. С. Тэмүүжин

    С. Тэмүүжин

    2015/02/09 at 15:09

    ochij belgewch zariidaa

  2. С. Тэмүүжин

    С. Тэмүүжин

    2015/02/09 at 15:09

    ochij belgewch zariidaa

  3. С. Тэмүүжин

    С. Тэмүүжин

    2015/02/09 at 15:09

    ochij belgewch zariidaa

  4. Д. Хонгор

    Д. Хонгор

    2015/02/09 at 16:01

    Дохын эсрэг өдрөөр баахан үнэгүй бэлгэвч цуглуулчаад Венесуэлд аваачиж зарвал ч

  5. Д. Хонгор

    Д. Хонгор

    2015/02/09 at 16:01

    Дохын эсрэг өдрөөр баахан үнэгүй бэлгэвч цуглуулчаад Венесуэлд аваачиж зарвал ч

  6. Д. Хонгор

    Д. Хонгор

    2015/02/09 at 16:01

    Дохын эсрэг өдрөөр баахан үнэгүй бэлгэвч цуглуулчаад Венесуэлд аваачиж зарвал ч

  7. Tserendorj Choi

    Tserendorj Choi

    2015/02/09 at 18:34

    Ter iphone n hedugeer ue iin iphone yum. Boduul anhnii iphone biz.

  8. Tserendorj Choi

    Tserendorj Choi

    2015/02/09 at 18:34

    Ter iphone n hedugeer ue iin iphone yum. Boduul anhnii iphone biz.

  9. Tserendorj Choi

    Tserendorj Choi

    2015/02/09 at 18:34

    Ter iphone n hedugeer ue iin iphone yum. Boduul anhnii iphone biz.

  10. Ravdan

    2015/02/09 at 18:45

    Manai haltar tsarait, santa 2 gool aldaad balarch bgaan bna daa xa xa xa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *