НЭГЭН ЗЭРЭГ ДЭЛГЭЦНЭЭ
Монголын кино урлагт урин цагийн салхи сэвэлзэж шинэ шинэ уран бүтээлүүд төрөн гарч байна. Энэ цаг үед шинэ санаа, шинэ сэтгэлгээ дүүрэн уран бүтээлчдээ урамшуулан дэмжих нь кино урлагийн цаашдын хөгжилд чухал нөлөөтэй билээ.
Монголын мэдээлэл холбооны ЮНИТЕЛ ГРУПП нь 5 жилийнхээ ойн хүрээнд нийгэмдээ үр өгөөжтэй ажлуудыг санаачлан хэрэгжүүлж буйн нэг нь “The Call” богино хэмжээний кино төсөл юм. Энэ төслийн хүрээнд Монголын шилдэг найруулагчдад урилга хүргүүлж тэдний зохиолуудаас 5 өөр төрөл жанраар шилдгийг нь шалгаруулан бүрэн санхүүжүүлж бүтээлгэх төдийгүй мэдээлэл сурталчилгааг хариуцан хэрэгжүүлж үзэгчдийн хүртээл болгох юм.
Уг кино төслийг хэрэгжүүлсэнээр кино урлагийн хөгжлийг дэмжиж телевиз, интернэтийн орчинд чанартай Монгол контентуудыг бий болгохын зэрэгцээ, хүмүүс хоорондын эерэг харилцаа, хандлагыг нийгэмд сурталчилж гар утасны ганцхан дуудлага амьдралын чухал хэсэг болсоныг харуулах болно.
“The call” төсөлд адал явдал, комеди, драм, романс, арт хаус зэрэг төрлүүдээр уран бүтээлээ амилуулахаар дараах найруулагчид шалгараад байна. Нийт 30 орчим бүтээл өрсөлдсөнөөс Боролдой студийн найруулагч Д.Мягмар “Дежавү”, Креатив арт студийн найруулагч Б.Чингүүн “Миний сарнай”, ZMN продакшнийн найруулагч Ганбат “Хамгийн чухал нь”, найруулагч Л.Бат-Амгалан “Дуудлага”, Илд продаүшны найруулагч С.Баттулга “Юуны төлөө” зохиолуудаараа шалгарч өөрийн бүтээлээ дэлгэцнээ амилуулахаар боллоо.
Шалгарсан бүтээлүүд 6-р сард дэлгэцнээ амилж үзэгчдийн хүртээл болно.
-
Хөвсгөлийн 13 настай охин үеийнхэндээ зориулан ном орчуулж, аяллын вэб сайт хийж байна
Total4,062 4,062 Хүүхдүүд өөрийнхөө юунд дуртай, ирээдүйд ямар хүн болохоо тодорхойлчихвол… -
Хөгшрөлтийг зогсоох, удаашруулах боломжтой юу?
Total86 86 Юун түрүүнд хөгшрөлт нь биологийн өөрчлөлт бөгөөд бодисын солилцоо удааширж, эд… -
Алдарт Tomorrowland-ийн шилдэг Dj нарын нэг⚡RayRay⚡“Power Expo & Festival”-н тайзан дээр ирж өөрийн галзуу сетээ сонсгохоор боллоо
Total17 17 Дэлхийн шилдэг ТОП-100-н DJane 12 дугаарт, Азийн шилдэг DJane 2 дугаарт эрэмбэ… -
Power Expo Festival дээр “The Hu” хамтлаг Монголд анх удаа бүрэн хэмжээний тоглолт хийнэ
Total64 64 Экстрим, энтертайнмент, экспо гурвыг хослуулах “POWER EXPO & FEST” наадам н… -
Холливудыг хөлдөө “сөгдүүлсэн” Хятадын кинонууд
Total299 299 1.4 тэрбум гаруй хүн амтай Хятадын асар том зах зээлд өндөр хөгжилтэй бүхий л… -
Битүүнээс өмнө амжуулж хийх зүйлс
Total56 56 Сар шинийн нүсэр их ажлын наана өөртөө багахан цаг зарцуулж ирэх жилээ илүү гоё…