Угаалгын машинд гутал хэрхэн угаах вэ?

0

Гутал болгоныг угаалгын машинд угааж болохгүй, гэхдээ спортын синтетик гутлыг бол айлтгүй угааж болно.

[sociallocker]

Гутлаа угаахад бэлдэх

Гутлын чимэглэл, нэмэлт зүйл хуулрах эсэхийг нь шалгаарай – гэрэл ойлгогч, наалт гэх мэт… Мөн гутал нь энд тэндээ цоорсон эсвэл наалт нь салсан эсэхийг нь шалгаарай. Хэрвээ цоорсон, наалт нь салсан байвал угааж болохгүй: салж унасан нэмэлт зүйлүүд угаалгын машиныг бөглөхөөс гадна спортын гутал өөрөө үзэмжээ алдана. Гутлын уланд наалдсан шороо зэргийг юуны түрүүнд цэвэрлэнэ. Үдээсийг нь авч оймсонд углаж угаана, улавчийг нь боломжтой бол шинээр солих, шаардлагагүй гэж үзвэл угаах хэрэггүй: угаасан улавч хэлбэрээ алддаг ажээ. Гутлаа тусгай уутанд хийж эсвэл зүгээр даавуун уутанд хийж угаавал зохилтой.

 

Угаалгын машины ямар горимыг сонгох вэ?

Хэрвээ угаалгын машинд гутал угаах өөрийн горимтой бол асуудал амархан шийдэгдэж байна. Хэрвээ тийм горим байхгүй бол спортын хувцас угаах горимыг сонгоно. Угаалгын машин сонголтын хувьд өргөн биш бол синтетик хувцас угаах горимыг сонгохыг зөвлөж байна. Гараар угаах горим сонгохдоо 30 хэмийн усанд, сэгсрэхдээ хамгийн бага дээр буюу 300-400 удаагийн эргэлтийг сонгоно. Бас нэгэн сонголт бол сэгсрэх горимыг ажиллуулахгүйгээр усыг зайлуулаад орхино.

 

Нэг зэрэг хэдэн гутал угаах вэ?

Гутлын хэмжээ болон угаалгын машины хүчин чадлаас хамаарна. Ихэнх угаалгын машинд 2 эсвэл 3 хос гутал зэрэг угааж болно. Гутал угаахдаа хэд хэдэн даавууны өөдөс цуг хийгээрэй – тэнцвэрт байдлыг хангаж өгнө.

 

Угаалгын ямар бодис сонгох вэ?

Нунтаг, шингэн аль нь ч болно, хамгийн гол нь цайруулагчтай байж болохгүй (цагаан кэт угаагаагүй бол шүү дээ). Шингэн угаалгын бодис нунтаг бодисыг бодвол илүү үр дүнтэй байдаг: амархан уусна, хурдан арилна, зөөлрүүлнэ. Мөн автомат угаалгын машинд тохирсон толбо арилгагч нэмж болно.

 

Угаалгын машинд гутлаа хэрхэн хатаах вэ?

Хамгийн бага эсвэл тусгай горим байвал тохируулж хатаана. Жирийн хатаах горимыг сонгохгүй байхыг зөвлөж байна. Гутлаа гаргаж ирээд угладаг хатаагч дээр тавьж хатаавал сайн. Байхгүй бол хэрхэвч халаагуур дээр тавьж хатааж болохгүй – гутлын хэв алдагдана. Зөвхөн өөрөөр нь хатаагаарай.[/sociallocker]

31
ХөөрхөнХөөрхөн
14
Ха ХаХа Ха
14
БурууБуруу
13
ТэнэглэлТэнэглэл
11
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Ичинхорлоо Ганзориг

  2. Dandaachimeg Yondonravjaa

    Dandaachimeg Yondonravjaa

    2017/03/18 at 18:22

    Шижир-эрдэнэ Мөнхтөр Номин-Эрдэнэ М.

  3. Oyu Bayanjargal

    Oyu Bayanjargal

    2017/03/18 at 21:01

    Баагий Баагий

  4. Oyuka

    2017/03/18 at 22:07

    Buren automat ugaalgin mashinui hataah gorim n ymr zaavrin dagu bdg yn bol erusuu mddguiee terig n

  5. Soyol Soyol

    Soyol Soyol

    2017/03/18 at 22:28

    Bayardalai Barsbaatar

  6. Chimee Chinbat

    Chimee Chinbat

    2017/03/18 at 23:11

    Oko Batjargal

  7. Otgonoo Otgoo

    Otgonoo Otgoo

    2017/03/19 at 00:17

    Ganerdene Ganaa

  8. Өнөржаргал Б.

    Өнөржаргал Б.

    2017/03/19 at 13:07

    Сш плс

  9. Автомат угаалгын вэко машинд ямар ямхр хувцас угааж аль тохиргоон дээр сэгсрэх тухай дэлгэрэнгүй зөвлөгөө өгөөч

  10. Т. Мөөгий

    Т. Мөөгий

    2017/03/19 at 19:15

    Хэрэгтэй юм алгаа

  11. Tsetseg Tsetseg

    Tsetseg Tsetseg

    2017/03/21 at 10:46

    Medeelel taraaj bgan bol shuud l neegddeg bh heregteishde, umnu n buun yum bolhiin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *