АЛТАНГАДАС-ын түүх

0

АЛТАНГАДАС-ын түүх

Монголчуудын од зүйн мэдлэгийн уламжлалын анхны улбаа мөр Хүннүгийн үеэс эхэлсэн гэж үздэг. XYI зуунд зохиогдсон “Одот тэнгэрийн Монгол зураг”-т тэнгэрийн мандлын хойд туйлыг Алтангадас одоор авч, хойд хагасын 700 гаруй, өмнө хагасын 600 гаруй, нийт 1400-гаад одыг багтаасан байдаг бөгөөд эдгээр нь цөм Монгол нэртэй байдаг. Эрт дээр үеэс өнөөг хүртэл шөнө орой аян замд Алтангадас одоор зүг чигээ тодорхойлж ирсэн түүхтэй ард түмэн. Алтангадас од нь ямагт хойд зүгт оршдог од бөгөөд түүгээр бусад од, гарагийн зайг тодорхойлох гол чиглүүлэгч болгон ашигладаг байна. Энэхүү одны содон гайхамшигт чанарыг дээдлэн Монголын төрөөс 1936 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан, төрийнхөө тусгаар тогтнолыг бэлэгдэж улсын дээд шагналд Алтангадас одон медаль хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай.Өвөг дээдэс маань арслан, бар, луу, хангарьд зэргийг “Хийморийн дөрвөн их хүчтэн” буюу оюун ухаан, эр зориг, эрх чөлөө, эд баялаг оршин тогтнох, эд юмсыг бат найдвартай хадгалж хамгаалах, муу муухай зүйлээс ангижруулахын бэлгэдэл хэмээн шүтэж ирсэн. Тиймээс ардын уламжлалт Дөрвөн хүчтэнийг бүтээгдэхүүндээ шингээн оруулсанаар бүтээгдэхүүний чанарыг өндөр түвшинд барьж ажиллах, чанараа Дөрвөн хүчтэн шиг бат бөх байхыг бэлэгдсэн хэрэг бөлгөө.

Дөрвөн цагийн эргэлтэнд нүүдэллэн, агт хүлгийнхээ туурайгаар дэлхийн талыг тамгалж явсан нүүдэлчин монголчуудын аж амьдрал, гэр орон, эдлэл хэрэглэл, унаа хөсөг зэрэгт хээ угалз ороогүй зүйл бараг байхгүй. Монголчууд хээ угалзыг өөрсдийн эдэлж хэрэглэдэг хувцас , зэр зэвсэг, морь малын тоног хэрэгсэл, ном судар, гэх мэт ахуйн соёлдоо тус тусын өвөрмөц байдалд зохицуулан урлан шингээсний үр дүнд хээ угалзын зориулалт хэрэгцээ нь ихэсч, хэлбэр хийц нь яруу тод, өнгө дүрслэл баялаг, эвлэг нийцтэй болж хэрэглэгч хүний сэтгэлд бахдан бахархах өег хангалуун байдал авчирдагийг бэлэгдэн тансаг зэрэглэлийн Алтангадас бүтээгдэхүүний шошгонд шингээж өгсөн учиртай.

Монголчууд бидний хувьд агуу их түүхийг бичилцэж байгаа энэхүү гайхамшигт одоор нэрлэгдэн зах зээлд хамгийн төгс чанарын бэлэгдэл, чанарын хандлагыг тодорхойлогч Алтангадас бүтээгдэхүүнийг Yндэсний шилдэг үйлдвэрлэгч UFC групп нь Төмөр туулай жилийн сар шинийн босгон дээр худалдаанд гаргаж хэрэглэгчдэдээ өргөн барьж байна. Алтангадас бүтээгдэхүүн нь ижил төрлийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад Yндэсний хэв шинжийг агуулсан олон шатлалт шүүлтүүрийн дэвшилтэт технологийг ашиглан үйлдвэрлэсэн бөгөөд UFC группийн технологийн багийн нөр их судалгаа шинжилгээ, туршилтын үр дүнд архины амт үнэрийн тэнцвэрийг хамгийн зөв бүрдүүлж, шингээсэн тааламжтай болгосон бүтээгдэхүүн юм.

Алтангадас од нь хойд зүгийн чиглүүлэгч болж байдаг шиг энэхүү бүтээгдэхүүн нь бусад бүтээгдэхүүнээ чанараар чиглүүлж, манлайлах нь гарцаагүй юм. Тус бүтээгдэхүүнийг сар шинэ, хурим найр гээд баяр ёслолоор хүмүүсийн бие биендээ хүндэтгэл, үнэлэмжийн илэрхийлэл болгон барих эрхэм дээд идээний нэг болж гарсан байна.
Энэхүү хүндтэй нэрээр бүтээгдэхүүнээ нэрлэх нь асар их нэр хүнд, хариуцлага гэж UFC группийн хамт олон үзэж байна.
[right]Сурвалжлагч Г.Сэргэлэн[/right]

20
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Donjman

    2011/01/20 at 11:11

    yu vee aimar goy unshij bsan UFC geel orood irhiin ovoo heregtei yum tavij bna gesn tsaanal tegeed ….

  2. Зочин

    2013/01/25 at 12:08

    zailaa har usaar yu hiidiin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *