Үзэгчдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байсан дараах 5 кино коронавирусын улмаас тодорхойгүй хугацаагаар нээлтээ хойшлуулжээ

0

Хүмүүс чөлөөт цагаараа ихэвчлэн юу хийдэг вэ? Тийм ээ, дэлгүүр хэсэж, кино театр зорьдог! Агааржуулалт сайтай, өргөн том дэлгэцтэй танхимд кока-кола ууж, попкорн идэнгээ сүүлийн үеийн шинэ кино үзэх үнэхээр сайхан. Харамсалтай нь коронавирусын тархалтаас болоод олон нийтийг хамарсан бүх үйл ажиллагааг хориглосон тул энэ шийдвэрийн дагуу кино театрууд ч мөн хаагдсан.

Сүүлийн үеийн мэдээгээр АНУ-д вирусын халдвар авсан хүний тоо бараг 2000-д хүрч, нас барсан хүний тоо 50-иас илүү давжээ. Олон салбарын бизнес коронавирусээс болж, өвдөг сөхөрч байгаа энэ үед кино урлагийн салбар ч бас гарз хохирол амсахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Тийм ч учраас дэлхий даяар сүр дуулиантайгаар нээлтээ хийхээр төлөвлөж байсан кинонууд нээлтээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Тэдгээрээс онцлон хамгийн өндөр хүлээлт үүсгээд байсан 5 киног та бүхэнд танилцуулъя.

1. “Mulan”

Адал явдалт, тулаант төрлийн энэ киног 1998 онд гарч байсан хүүхэлдэйн киноноос сэдэвлэн бүтээсэн бөгөөд 3-р сарын 27-ны өдөр дэлхий даяар нээлтээ хийхээр товлосон байсан ч, тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.

IMP Awards

 

2. “F9”

Классик франчайзингийн 9 дэх анги ирэх 5-р сард нээлтээ хийх байсан ч, бараг бүтэн нэг жилээр буюу 2021.04.02-ны өдөр дэлхий даяар нээлтээ хийхээр хойшлогдсон байна.

“Галзуу хурд киноны хаа сайгүй байгаа, бидний гэр бүлээс өөрцгүй фенүүдийнхээ дараагийн ангийг тэсэн ядан хүлээж байсныг бид ойлгож, бас та бүхнийг хүндэтгэж байна. Та нарын маань эрүүл мэнд бидний хувьд нэн чухал учраас бид киног ирэх жил гаргахаар товлолоо.” хэмээн кино багийнхан мэдэгдэл хийжээ.

IMDB

 

3. “A Quiet Place 2”

2018 онд эхний анги нь гарсан энэ киноны 2 дахь ангийн реклам интернет орчныг байлдан дагуулсан гэж хэлэхэд буруудахгүй. Киног өөрөө найруулж, гол дүрд нь тоглосон John Krasinski болон жүжигчин Emily Blunt нар өөрсдийн Инстаграм хуудсаар коронавирусын тархалт бүрэн намжтал киноны нээлт болох өдрийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаа мэдэгдсэн байна.

 

 

4. “No Time To Die”

Тэгэхээр, энэ үнэн болж таарлаа. Бид энэхүү сор бүтээлийг үзэхийн тулд багагүй хугацаанд хүлээх хэрэгтэй болох нь. Алдарт James Bond цувралын сүүлийн анги болон хийгдсэн уг бүтээл энэ 4-р сард нээлтээ хийх байсан ч, 6 сарын хугацаагаар хойшлуулж 2020.11.25-ны өдөр нээлтийн өдрийг товложээ.

CIA Movie News

 

5. “The New Mutants”

Бид бүхний сайн мэдэх “X-Men” цувралын ээлжит уран бүтээл, “Game of Thrones”-ийн гол дүрүүдийн нэг жүжигчин Maisie Williams болон “Stranger Things”-д дүрээ мөнхөлсөн Charlie Heaton нарын тоглосон киноны нээлт тодорхойгүй хугацаагаар мөн хойшлогдсон байна.

Fox Movies

Танд энэ тухай мэдээг сонсох гунигтай байна уу? Та аль киног нь хамгийн их хүлээж байсан бэ?

17
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *