Гоёл гоё болж өнгөрлөө [текст + фото]

0

Гоёл гоё болж өнгөрлөө [текст + фото]

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2011” наадам амжилттай болж өнгөрлөө. Хувцас загварын ертөнцийн шилдгийн шилдгүүдийг тодруулдаг наадмыг уламжлал ёсоор Монголын шилдэг 10 компанийн нэг “UFC” групп ивээн тэтгэсэн байна. Хоёр өдрийн турш үргэлжилсэн наадам Соёлын төв өргөөнд боллоо. Соёлын төв өргөө рүү дөнгөж ороход Чингис хааны сүрлэг дүр зураг угтан авсан нь хэн бүхний бахархалыг төрүүлж байлаа. Наадмын оролцогчдод болон ирсэн зочдыг Силвер Чингис хийсэн амтат коктейлээр дайлж байсан нь аргагүй л хүмүүсийн сэтгэлд нийцсэн үйл ажиллагаануудын нэг байсан юм.
Энэ жилийн “Гоёл” наадамд монголын шилдэг загвар зохион бүтээгчид, шилдэг 50 загвар өмсөгч болон Солонгос, Япон, Тайландын загварын ертөнцийн төлөөлөл урилгаар оролцсоноороо онцлог байсан юм. Тайзнаа Монголын шилдгийн шилдэг загвар өмсөгчид болох топ модель Б.Пүрэвсүрэн, Г.Уранцэцэг, Х.Ундраа, Ч.Уранбилэг нар ээлж дараалан гарч ирэн тайзыг жинхэнэ утгаар нь чимж байв.Ирэх жилийн хувцас загварын чиг хандлагыг тодорхойлдог “Гоёл” наадмын шилдгийн шилдгийг тодруулах торгон мөчийг загвар зохион бүтээгч, загвар өмсөгчид төдийгүй үзэгч олон ч сэтгэл догдлон хүлээсэн. “Гоёл” наадмын хүндэт өргөмжлөлийн эздээр Японы загвар зохион бүтээгч Аюүми Сүфү, Солонгосын загвар зохион бүтээгч Жон Хи Сүг, Тайландын супер модель Прайм Картин нар шалгарсан юм. Харин ерөнхий ивээн тэтгэгч “UFC” группын Ерөнхий захирал О.Амартүвшин Өдөр тутмын хувцасны шилдэг дизайнераар шалгарсан “Шилмэл загвар” ХХК-ийн загвар зохион бүтээгч н.Урангоод шагналыг нь гардуулсан. Өнєє жилийн “Гоёл” наадмын шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр загвар өмсөгч н.Мөнхдалай, шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр загвар өмсөгч н.Гэрэлчулуун, топ моделиор загвар өмсөгч Э.Сэлэнгэ нар тус тус шалгарлаа.
Аливаа наадам ивээн тэтгэгчдийн нөр их хөдөлмөрийн хүчээр амжилттай зохион байгуулагддагийн жишгээр “Гоёл-2011” наадам ч ерөнхий ивээн тэтгэгч “UFC” группын дэмжлэгтэйгээр амжилттай болж өндөрлөсөн юм.

Мөнгөлөг Гоёлын Өнгөлөг Yдэш

“Гоёл-2011” наадам Нүхтэд байрлах “Корпорэйт” зочид буудалд хүндэтгэлийн хүлээн авалтаар үргэлжлэв. Соёлын төв өргөөнөөс нэгдсэн журмаар хөдөлж “Корпорэйт”-д ирсэн зочдыг амтат коктэйлоор угтан үдэшлэгт оруулж байлаа. Харин дотогш ороход зочид бүгд уулга алдан нэгэн зүйл дээр цугласан байсан нь нэг метр гаруй өндөртэй, мөнгөөр бүрж хийсэн мэт хачин тансаг харагдах “Силвер Чингис”-ийн хөшөө байв. Зочид ч жинхэнэ мөнгө мөн үү хэмээн бие, биенээсээ лавлан, амтат коктэйлоо шимэн үдэшлэг рүү орсон юм. Хаа газар очсон загвар өмсөгчид орчноо чимж зургаа татуулдаг бол энэ үдэш загвар өмсөгчдийг “Силвер Чингис”-ийн мөнгөлөг хөшөө чимэж байлаа. Мөн тайзны эргэн тойронд байх баганууд дээр “Силвер Чингис”-ийн дүрийг металлаар товойлгон урласан байв. “UFC” группынхэн Монголд анх удаа металаар товойлгон урласан, нарийн хийц бүхий шошготойгоор “Силвер Чингис”-ийг үйлдвэрлэж эхлээд байгаа нь олны анхаарлыг татаж, талархлыг хүлээгээд байгаа.

“Силвер Чингис” бэлгээ задлав

Мөнгөлөг үдэшлэгт оролцсон залуусын дунд хөтлөгч нэгэн тэмцээн зохиов. Тэрээр Чингэс хааны есөн өрлөгийг нэрлэсэн ширээнд үндэсний манлай үйлдвэрлэгч “UFC” группын гарын бэлэг өгөхєє амлав. Тиймээс зочид тэмцээнд нэлээд идэвхитэй оролцсон юм. Тэд энд, тэндээс нэр эвлүүлэн хэлсээр гурван номерын ширээнийхэн есөн өрлөгийг нэрлэж гүйцээв. Ингээд тус ширээний залуус тэмцээний ялагчаар тодорч “UFC” группын нэрийн бүтээгдэхүүнээр шагнуулах эрхийн бичгийг гардан авсан. Ийнхүү “Гоёл-2011” наадам болон хүндэтгэлийн хүлээн авалт хүн бүрийн сэтгэлд хоногшин, хэзээ ч мартагдашгүй, тансаг сайхан болж өнгөрлөө.

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *