Нэгэн бүсгүй 2 жилийн өмнө филлер шахуулж байсан уруулаа багасгахаар шийджээ. Гэвч гоо сайхны эмчилгээний үеэр харшлын урвал хүчтэй явагдаж, золтой л хорвоогоос халилгүй амьд мэнд үлджээ

0

Лорен Фолкнер уржнан жил урууландаа филлер шахуулжээ, гэтэл энэ жилээс филлерийн байрлал өөрчлөгдөж уруулын үзүүр хэсгээр цөмөрч харагдах болсон байна. Ингээд бүсгүй гоо сайхны мэс заслын эмчид хандан филлер хайлуулах эмчилгээнд орохоор шийджээ.

tnews.co.th

Таны ойлгосноор түүний шийдвэр сайнаар дууссангүй. Лорены бие махбод гэнэтийн байдлаар сөрөг хариу үзүүлэв – уруул нь улам том болж нүүр нь хавагнаж эхэлсэн юм.

tnews.co.th

Биеэр нь тууралт гарахын зэрэгцээ нүүр нь танигдахын аргагүй болтлоо хавагнасан тул амьсгалахад ч бэрхтэй болжээ. Эмч нар түүнд анафилaктическийн шок гэдэг онош тавьсан байна. Өөрөөр хэлбэл харшлын урвал хүчтэй явагдсан гэсэн үг. Бүсгүй өөрийгөө үxлийн босго бараг л давлаа гэж ярьж сууна. Магадгүй цаг тухайд нь яаралтай тусламж авч чадаагүй бол байдал яаж ч эргэж болохоор байлаа.

tnews.co.th

“Би үxлийн ирмэг дээр ирсэн, миний гоо сайхны эмч сувилагчийн мэргэжилтэй байсан нь ямар сайн хэрэг вэ” гэж Фолкнер сэтгэгдлээ хуваалцжээ.

tnews.co.th

Бүсгүй өөрт тохиолдсон түүхээ TikTok-д тавьж бусадтай хуваалцсан юм. Бичлэг тэр дороо тарж сошиал сүлжээ хэрэглэгчид гоо сайхны эмчийг буруутгаж эхэлжээ.

Хэрэглэгчдийн сэтгэгдлээс:

  • “Харшил өгөх эсэхийг нь эхлээд шалгадаггүй юм уу?”
  • “Гоо сайхны эмч мэргэжилдээ муу байна. Аливаа эмчилгээ хийхээс өмнө харшилтай эсэхийг нь заавал шалгах ёстой”
  • “Чи ч азтай л байна, гэхдээ дахиж битгий ийм зүйл хийгээрэй”

Уншигч таны зүгээс харин юу гэж хэлмээр байна даа?

7
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *