Монголчуудын үзэх дуртай байсан “Цэpэг эрс” киноны жүжигчид өнгөрсөн 17 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

0

«Солдаты» олон ангит кино дэлгэцнээ 2004 онд гарч эхлээд бүхэл бүтэн 17 бүлэг үргэлжилжээ. Аpмийн цэpгүүдийн амьдралыг олон мянган үзэгчид сонирхон үзэж байлаа. Бид киноны дүрүүдийн төлөө цугтаа хөгжилдөж, санаа зовж суусан биз ээ. Олон ангит киноны цэpгийн амьдрал бодит амьдралаас их ялгаатай байсан ч гэлээ бид уг кинонд үнэхээр дурлан үзэж байсан нь үнэн.

Тухайн цаг үед алдаршиж байсан олон ангит киноны жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн нь бидэнд сонин байсан тул энэхүү нийтлэлээ бэлдсэн юм.

Прапорщик Шматко — Алексей Маклаков

© Солдаты / РЕН ТВ, © alexeymaklakov_of / Instagram

“Е-мое, блин!” – олон ангит киноны томоохон дүр болох түрүүч Шматко-гийн үг үзэгчдийн дунд алдаршсан. Алексей Маклаковын бүтээсэн уг дүр жүжигчинд өөрт нь харилцан адилгүй амжилт авчирсан гэж үздэг. Одоогийн байдлаар тэр кино, театрт үргэлжлүүлэн тоглосоор байна. Жүжигчин өдгөө бүрэн хэмжээний болон олон ангит кинонуудад 80 гаруй дүр бүтээжээ. Түүний сүүлийн үед тоглосон алдартай кинонуудаас дурдвал: «Майор Гром: Чумной доктор», «Мир, дружба, жвачка» олон ангит кино.

 

Михаил Медведев — Александр Лымарев

© Солдаты / РЕН ТВ, © Новенький / Док-Синема

Александр “Цэpэг эрс” олон ангит киноноос өмнө үзэгчдэд жүжигчин гэдэг утгаараа аль хэдийн танил болсон байсан. Гэхдээ Михаил Медведевийн дүрд тоглоод л жинхэнэ алдар хүндийг олж авчээ. Түүний уран бүтээлийн жагсаалтад 40 гаруй бүтээл багтана. Жүжигчин 2014 он хүртэл кинонд идэвхтэй тоглож байгаад дэлгэцнээ гарах нь багасжээ. Түүний сүүлийн үед тоглосон алдартай кинонуудаас дурдвал – «Желтый глаз тигра» олон ангит болон «Кaлашников» уран сайхны кинонууд болно.

 

Эвелина Смалькова — Мария Аронова

© Солдаты / РЕН ТВ, © Tarakanov Vadim / East News

Мария Аронова жүжигчний гараагаа эхлүүлэхэд л эрэлт ихтэй байсан, одоо ч хэвээр. Тэрээр 70 гаруй дүр бүтээсэн уран бүтээлч. Жүжигчин нэгэн ярилцлагадаа: “Хүч байгаа дээрээ театр, кино бас телевизэд аль болох их зүйл хийхийг хүсэж байна. Найруулагчид намайг жүжигчний хувиар, ялангуяа кинонд бүрэн ашиглаж чадаагүй юм шиг санагддаг. Бас театрт том дүр бүтээмээр байгаа – драмын болон сонгодог дүрд” гэжээ.

 

Валерий Смальков — Игнатий Акрачко

© Солдаты / РЕН ТВ, © Золото Лагина / Продюсерский центр «Браво»

Олон ангит кино дэлгэцнээ гарснаас хойш Игнатий Акрачког найруулагчид сонирхож эхэлсэн юм – одоогийн түүний уран бүтээлийн жагсаалтад кино, театрын 70 гаруй төсөл бичигдэнэ. Үүнд, «Золото Лагина», «Довлатов», «Хождение по мукам» бүтээлүүд багтах юм. Олон ангит киноны дараа жүжигчин хэд хэдэн удаа улсдаа үүрэг хүлээж алба хаасан хүний дүрийг бүтээжээ.

 

Анжела Олеговна — Татьяна Кузнецова

© Солдаты / РЕН ТВ, © Тест на беременность 2 / Всемирные Русские Студии

Татьяна Кузнецова “Цэpэг эрс” олон ангит кинонд хөгжилтэй бүсгүйн дүрийг бүтээсэн, заримдаа үнэхээр тэ.нэгдүү гэмээр зан ааш гаргана. Жүжигчин өдгөө 76 нас хүрсэн бөгөөд урлагт зүтгэсэн хэвээр явна. А.П.Чеховын нэрэмжит Москвагийн театрт ажиллаж байгаа юм.

 

Ахмад Павел Наумович Кудашёв — Павел Майков

© Солдаты / РЕН ТВ, © Девушки с Макаровым / Comedy Club Production

“Цэpэг эрс” олон ангит кинонд дүр бүтээсний дараа Майков кино, жүжгүүдэд үргэлжлүүлэн тоглохын зэрэгцээ албан ёсоор дуу хөгжмөөр хичээллэх болсон байна. 2011 онд “ButterBrodsky” гэх нэртэй хамтлаг үүсгэн байгуулж хамтлагтаа зориулж өөрөө дууг нь бичиж байжээ. 3 жилийн өмнө хамтлагаа тараан шинэ хамтлаг бий болгосон нь “Магрит” – одоо ч гэсэн уран бүтээлээ түгээсээр явна.

 

Түрүүч Ирина Пылеева — Ольга Фадеева

© Солдаты / РЕН ТВ, © Казанова в России / Фаворит фильм

“Цэpэг эрс” олон ангит кино Ольга Фадеевагийн хувьд уран бүтээлийн томоохон үсрэлт болж өгчээ. Энэ цагаас хойш оросын олон ангит кинонуудад эрэлттэй жүжигчин болсон юм. Тус киноны дараа Янки Купалын нэрэмжит беларусийн театрт тоглож байсан бөгөөд уран сайхны болон олон ангит кинонуудад хэд хэдэн дүр бүтээснээс дурдвал «Цыганки»«Каждому свое»«Она не могла иначе» зэргийг нэрлэж болно.

 

Кузьма Соколов — Иван Моховиков

© Солдаты / РЕН ТВ, © Мама Лора / Всемирные Русские Студии

Олон ангит киноны дараа Моховиковыг томоохон дүрүүдэд тоглуулахаар урьдаг болжээ. Жүжигчин «Вий», «Годунов» зэрэг уран сайхны кинонд дүр бүтээснээс гадна цэpэг дaйны сэдэвтэй олон ангит кинонуудад ч тоглосон байна. Түүний уран бүтээлийн жагсаалтад 60 гаруй дүр багтана.

 

Жагсаалын цэpэг Вакутагин — Амаду Мамадаков

© Солдаты / РЕН ТВ, © Женя Токарев / YouTube

Амаду олон ангит киноны дараа жүжигчний ажлаа орхиогүй. 2021 онд 45 нас хүрсэн тэрээр Москвагийн Et Cetera театрт тайзны жүжигт тоглосоор байгаа юм. Үүнээс гадна Амаду олон шагналын эзэн: Тува болон Алтайн Бүгд Найрамдах Улсын гавьяат жүжигчин, Алтайн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Г.И.Чорос-Гуркины нэрэмжит шагнал хүртжээ. Мамадаков жүжигчнээс гадна театруудад жүжиг тавьж найруулагчийн хувиар өөрийгөө хүч сорин ажиллаж байна. Мөн тэрээр М.Щепкины нэрэмжит Алтайн театрын үндэсний сургуульд хичээл заадаг ажээ.

 

Николай Зубов — Алексей Ошурков

© Солдаты / РЕН ТВ, © Ищейка 3 / Star Media

“Цэpэг эрс” олон ангит киноны амжилтын дараа Алексейг өөр бусад төслүүд урих болсон байна: «Штрафбат», «Охота на изюбря», «Точка», «Ненасытные», «Очень русский детектив», «Котовский» зэрэг кинонуудад тогложээ. Жүжигчин одоо ч гэсэн уран бүтээлээ үргэлжлүүлэн хийсээр, уран сайхны болон олон ангит кинонуудад дүр бүтээж явна. Энэ хугацаанд 100 гаруй дүр бүтээж амжжээ.

 

Түрүүч Рылеев — Павел Кассинский

© Солдаты / РЕН ТВ, © pavelkassinskiy_reality / Instagram

Түрүүч Рылеевийн дүрийг бүтээж дуусаад жүжигчний ажлаа үргэлжлүүлж байгаа ч гэлээ түүний этгээд гадаад төрхөөс болоод ихэнхдээ муу талын эсвэл дээpэмчний дүр л бүтээж явна. Түүний сүүлийн үед бүтээсэн дүр бол «Иванько» олон ангит киноны удирдагч юм.

 

Виктор Колобков — Роман Мадянов

© Солдаты / РЕН ТВ, © Подольские курсанты / Военфильм

Виктор Колобковын дүр уг кинонд томоохонд тооцогдох бөгөөд Мадяновын хувьд шинэ боломжийг нээж өгчээ. Түүнийг уран сайхны болон олон ангит кинонуудын гол, туслах дүрүүдэд урих болсон байна. Өнөөдөр кино, театруудад тоглож байгаа тэрээр хүүхэлдэйн кинонд ч дуу оруулах ажээ. Заримдаа муу талын дүр бүтээх ч тохиолдол бий гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Мадяновын сүүлийн үед тоглосон алдартай кинонуудаас дурдвал: «Левиафан», «Легенда № 17», «Хождение по мукам», «Зулейха открывает глаза».

 

Павел Бородин — Борис Щербаков

© Солдаты / РЕН ТВ, © Ivanov Sergey / East News

Борис Щербаковыг танилцуулах шаардлагагүй, түүний тоглосон дүр тун чиг баялаг – 200 гаруй. Олон ангит кинонд тоглож дууссаны дараа уран сайхны кинонуудад тоглохын зэрэгцээ телевизийн нэвтрүүлэг хөтлөх болжээ. Тэрээр 7 гаруй жил 1 дүгээр сувгаар «Доброе утро» нэвтрүүлгийг хөтөлсөн, мөн «Звезда» сувгийн  «Последний день» нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байлаа.

 

Түрүүч Щекочихина — Екатерина Юдина

© Солдаты / РЕН ТВ, © Старые кадры / Alex Media Group

Тэрээр кинонд 38 дүр бүтээгээд байна. Юдина оросын “Золушка 4×4”, «Фурцева», «Квартирантка», «Без срока давности», «Однажды в Ростове» зэрэг уран сайхны болон олон ангит кинонуудад тогложээ. Ялангуяа 2005-аас 2012 онуудад кинонд идэвхтэй тоглож байв.

 

Александр Староконь — Вячеслав Гришечкин

© Солдаты / РЕН ТВ, © Kashaev Pavel / East News

Гришечкин телевизийн болон кино төсөлд бага оролцдог, тэрээр театрын уран бүтээлд илүү их анхаарал хандуулдаг нэгэн. “Кинонд тоглох цаг зав тэр болгон гаргаж чадахгүй л байна, би чинь антрепризуудад тоглодог хүн шүү дээ” гэж Вячеслав өөрөө тайлбарласан байдаг. Жүжигчин 2008 онд Вожскийн драмын театрыг сэргээн босгоход тусалж жүжигчний сургалтын үндэс суурийг мөн тавьж өгчээ. Сургалтын эхний төгсөгчид тус театрыг авч явж байна гэж хэлж болно.

Та энэ олон ангит киног үзсэн үү? Дүрүүдээс хэн нь илүү их таалагдсан бэ?

4
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *