“RED буюу УЛААН” YДЭШ [45 фото]

0

Английн зохиолч Уаррэн Эллис, Америкийн комик зохиолч Калли Хамнер нарын “RED” комик зохиолоос сэдэвлэн бүтээсэн “RED: Retired Extremely Dangerous” адал явдалт-инээдмийн уран сайхны кино энэ сарын 25-нд URGOO CINEMA – д нээлтээ хийлээ. Мэдээж кино урлагийг олуулаа, хамгаас түрүүнд үздэг заншил ёсоор Монголын кино сонирхогчдын клубын 300 орчим гишүүнтэй энэ үдшийг хамтдаа өнгөрүүллээ. “G-Tree” гитар клубынхэн бараг л өөрсдийн сүлд дуу болсон “Когда твоя девушка больна”-гаар үйл ажиллагааг эхлүүлж, “Өргөө” кино театрт ирсэн зочдыг “Шөнийн галт тэрэг”-ээр аялуулан “Yлэг гүрвэл”-тэй “уулзуулсан”.Насны ангилал: +13
Yргэлжлэх хугацаа: 111 мин
Төрөл: Адал явдалт, Инээдэм,
Найруулагч: Robert Schwentke
Гол дүрд: Bruce Willis, Morgan Freeman, John Malkovich, Mary-Louise, Helen Mirren
Дистрибютер: Summit Entertainment
U.S. Box Office: $43,518,185
Кино бүтээсэн газар: New Orleans, Louisiana, USAToronto, Ontario, Canada
Өргөөгийн дэлгэцэнд: 2010.10.25
Кино шүүмжлэгчид: А

Түүнчлэн үзэгч, гишүүдээ уйдаахгүйн тулд хөгжилтэй уралдаан зарлаж, кино мэдлэгийг нь ч шалгаад амжсан. Гэхдээ мэдлэг шалгахаас илүүтэй цаг тулсан нөхцөлд хэн сандралгүй, хурдан сэтгэж чадах вэ гэх авхаалж, самбааг нь сорив уу гэлтэй. Харин энэ үдшийн нэг сонирхолтой зүйл нь ирсэн зочдод Монголын кино сонирхогчдын клубын үйл ажиллагааны талаарх фото эвлүүлгийг тольлуулсан нь байлаа. Анхны “Twilight:Eclipse” киноны нээлтээс эхлээд үргэлжилсэн кино үдэшлэгүүд, гишүүдийн анхдугаар уулзалт, жүжигчин Жэки Чаныг угтах үйл ажиллагаа гээд олон дурсамжууд гэрэл зураг болон үлджээ. “Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдюү” гэдэг л энэ бололтой. Ингээд индэрт үргэлжилсэн албан ёсны үйл ажиллагааг мөн л “G-Tree”-гийнхэн хааж, “We Are the World” дуугаараа MMF-ийн гишүүдийг нэгтгэсэн.

Улаахан өнгөт амтат коктейлээр дайлуулсан зочид кино эхэлтэл элдвийг хөөрөлдсөөр үзэгчдийн танхимыг зорьлоо. Сүүлийн үед Box Office-т амжилт олох болсон олон киноны эхлэлд үзэгддэг “Summit Entertainment”-ийн логогоор “RED” эхлэв. Дашрамд дурьдахад, “Summit Entertainment” нь бидний мэдэх “Twilight” цуврал төдийгүй “Оскар”-ын шагналт “The Hurt Locker” киног бүтээсэн юм билээ.
Тэтгэвэрт гарсан CSI-ийн ажилтан Фрэнк Мозэс (Брюс Уиллис)-ийн энгийн өглөөгөөр “хөшиг нээгдэж” үйл явдал өрнөв. Жүжигчин Брюс Уиллисын хувьд сүүлийн үед энэ төрлийн кинонд хэд хэд тоглочих шиг боллоо. Саяхан л гэхэд “Cop Out” кинонд мөн л хөгжилтэй цагдаагийн дүр бүтээснийг та санаж байгаа байх. Харин “Хатуу самар” маань ирэх онд хоёр ч драм киногоор бидэнтэй уулзаж, 2012 онд “Die Hard 5”-аар эргэн ирэх юм билээ.

“RED” комеди буюу инээдмийн төрлийн кино тул ямар нэг бодох зүйл, ухаарал “хайрлах” санаа хомс ч үзэгчдийг хэдэн хором “улаа бутартал” инээлгэж чадахуйц бүтээл болжээ. Хошин, хөгжилтэй харилцан яриа үйл явдлын чимэг болж, буудаад байхад онодоггүй Америк киноны жишгийг бага зэрэг зөрчин гол дүрүүд хоёр ч удаа суманд өртсөн ч “цоо эрүүл” болж байв. Харин дурьдахгүй өнгөрч болохгүй зүйл бол мэдээж киноны хийц. Буудалцаан, дэлбэрэлт зэрэг адал явдлын багагүй хэсгийг компьютер графикаар хийсний заримыг энгийн нүдээр харахад жинхэнэ мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.
Киног үзээд дуусахад “Татар ажиллагаа” кино санаанд буух нь тэр. Хоёул адал явдалт-инээдмийн кино тул буудалцаан төдийгүй хөгжилтэй хэсэг олонтой. Хийцийн хувьд холын Холливудын бүтээлийг Монголынхтой харьцуулах нь өрөөсгөл боловч, тэр цаг ойрхон мэт санагдаж санаанд багтсаныг нуух юун. Харин та юу гэж бодох бол? Сонирхож үзээд сэтгэгдлээ хуваалцаарай.

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. bold_urnukh

    2010/10/29 at 16:34

    Goy :-x

  2. turuu_designer

    2010/10/29 at 16:47

    Монголдоо байсан ч болоосой

  3. jerry-man

    2010/10/29 at 17:02

    Mongolchuud danda party dah yum aa xaxaxa

  4. Veto

    2010/10/29 at 17:17

    gogo :-)

  5. kira-madara

    2010/10/29 at 19:28

    neg iermhuu

  6. Bond_tz

    2010/10/29 at 21:02

    GoGo! :95: :102: :242: :320:

  7. temuujin751

    2010/10/29 at 21:28

    dajgu

  8. Зочин

    2010/10/29 at 23:47

    Зургийг [b]АЛАГ ФОТО АГЕНТЛАГ[/b][hide]http://www.facebook.com/alagagency[/hide]

  9. gamez

    2010/10/30 at 07:47

    humuus ni yaad ulaan huvtsas umsuuguu bgan?

  10. Зочин

    2010/10/30 at 14:32

    ene kinond togloson hvmvs mgld irtsen um shg surtei shatsan

  11. sekv

    2010/10/30 at 15:55

    [color=008000][size=xx-large]zuw zuw[/size][/color]

  12. doogii0118

    2010/11/01 at 13:12

    surtei ain

  13. Зочин

    2010/11/04 at 19:30

    Uuriin bichsen zuilee yamar ch ner, haygguiggeer niitlegdsen bhiig unshlaa. Zuvshuurul avdaggui yumaa gehed, eh survaljaa duridaj bh heregtei bh.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *