ТАНЬД ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ ЗYЙЛ…

0

ТАНЬД ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ ЗYЙЛ...

ТАНЬД ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ ЗYЙЛ…

Таны өмдний халаасанд түлхүүр бий юу? Мэдээж гэрийн, өрөөний, машины гээд байнга биедээ авч явдаг түлхүүр байгаа л байх. Хэрвээ та компьютертэй бол таньд нэг зүйл зайлшгүй байх хэрэгтэй. Тэр нь таныг дэлхийтэй холбох интернэт түлхүүр. Хүмүүс энэ түлхүүрийг Live modem гэж нэрлэдэг. Хаана ч ашиглаж болно. Өөрөөр хэлбэл, таньтай, таны компьютертэй байнга хамт байх зүйл юм. Оюутан сурагчдын хувьд хичээлээ давтах, сургалтанд суух гээд ер нь хаана л бол хаана интернэт ашиглах хэрэгцээ гардаг. Сүүлийн үед сургалтын систем багийн ажлыг түлхүү анхаардаг болсон учраас интернэттэй газар олох гэж бас тэндээ цугларах гэж баахан ажил болдог. Тэгвэл одоо гэр гэртээ суугаад интернэтээр холбогдож багаар ажиллах боломжтой боллоо. Юнител корпораци оюутан, сурагчдын хичээл эхэлж байгаатай холбогдуулан LIVE интернэтийн үйлчилгээндээ “Хичээлийн шинэ жилийн урамшуулал”-аа эхлүүллээ.
Та ердөө 150.000 төгрөг төлөөд LIVE модемийг бүтэн жил интернэт ашиглах эрх, дэлхийд албан ёсоор зөвшөөрөгдөөд байгаа номер нэг антивирусын програм болох -ийн оригиналь лиценз, 2GB Micro SD карт зэргийн хамт авах боломжтой.

LIVE модемийг дагалдуулж буй урамшуулалуудыг сонгосон шалтгааныг дурдвал:

1. Оюутнуудад сар болгон интернэтийн хэрэглээний төлбөр төлнө гэдэг сургалтын төлбөрийн хажуугаар томоохон дарамт байдаг. Иймээс Юнител корпораци LIVE модем авсан бүх хэрэглэгчдэд бүтэн жил интернэт ашиглах эрхийг бэлэглэж байна.
2. Сайны хажуугаар саар гэдэг шиг интернэтээр аялахын хажуугаар таны компьютерийг сүйтгэж, бие даалт, хэрэгтэй програм, дурсгалтай зургууд гээд бүхий л хэрэгтэй зүйлсийг тань хормын дотор устгаж мэдэх аюултай вируснээс хамгаалах вирусны эсрэг програмын оригиналь лиценз хэрэгтэй. Дашрамд дурдахад оригиналь лицензийг ойролцоогоор 35 мянган төгрөгөөр авдаг бол та хэмнэсэн мөнгөөрөө 10 ном ч худалдан авч болно шүү дээ.
3. Анх Floppy disc, дараа нь Compact disc харин одоо бол Flash disc-ээр ажлаа бүтээдэг болжээ. Хэрэгтэй файлуудаа найз нөхдөөсөө авах, хуваалцах гээд олон ажлуудыг Flash disk бидэнд хийж өгдөг. Харин танд бэлэглэж байгаа Micro SD картын тусламжтайгаар таны модем өөрєє кино тоглоомын аль нь ч багтах 2Gb Flash disc болон хувирна. Бас болоогүй дотроо оюутнуудын сурлага хөдөлмөрт хэрэг болох Орос, Англи хэлний толь бичгүүдээс гадна уран зохиолын ном гэх мэт хэрэглээний програмууд Micro SD-тэй хамт таньд очих болно.

Юнител корпорацийн өндөр хурдны Live 3.5G сүлжээ хамгийн хурдан, хамгийн өргөн тархацтай бөгөөд та машинаар 60 км цагийн хурдтай давхиж байсан ч интернэтээс өндөр нягтралшилтайгаар, ямар ч гацалтгүйгээр видео үзэх боломжтой.
Техник, технологи хэдий хурдтай хөгжиж байгаа ч Монголчууд тэр бүрээс хоцрохгүй үр шимийг нь хүртсээр байна. Хөгжил гэдгийг бүтээгчээс илүү хэрэглэж байгаа хүмүүс нь бий болгодог. Та ч гэсэн тэдний нэг нь болох энэхүү боломжийг бүү алдаарай. 9 сарын 23-ныг дуустал Юнителийн аль ч үйлчилгээний салбар дээр очин энэхүү урамшуулалд хамрагдах боломжтой.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *