Kick Ass Өргөөд гараад эхэлсэн байна

0

Kick Ass Өргөөд гараад эхэлсэн байна

Өргөө Синема “Kick Ass” киног танилцуулж байна.

Магадгүй энэ оны хамгийн супер инээдмийн кино байж болох Kick Ass-г танилцуулж байнаа. Dave Lizewski бол жирийн нэгэн өсвөр насны хүүхэд. Тэрээр яагаад инээдмийн номонд гардаг шиг супер баатар бодит амьдрал дээр байдаггүй талаар дандаа гайхаж явдаг нэгэн. Хэдийгээр түүнд агуу хүч чадал эсвэл ямар нэгэн зодооны бие хамгаалах ур чадвар байхгүй ч гэсэн тэрээр өөрийгөө жинхэнэ амьдрал дээрх супер баатар болгохоор сэтгэл шулуудсан юм.Гэвч түүнд Batman шиг гайхалтай зэвсэг хэрэгсэл, хамгаалалттай машин байхгүй, тэр Хүн аалз шиг нисэж чадахгүй, Superman шиг уулыг өргөх боломжгүй, түүнд супер юу ч байхгүй. Гэхдээ л тэр өгзөг өшиглөж чадна. Харамсалтай нь түүний тэр анхны хэргээсээ эхлээд л бүтэлгүйтэж түүнд цохилт, шархадсан байдал, мөн машинд мөргүүлсэн үйлдлүүд нь түүнийг эмнэлэгт хэд хоног байлгах шалтгаан болсон юм.

Тэрээр эмнэлэгт байхдаа бусдад өөрийгөө хувцасгүй шалдан ирсэн хэмээн итгүүлж чадсанаар дараа дараагийн инээдтэй хөгжилтэй үйл явдлууд өрнөх юм. Удаан хугацааны турш түүний мартагдах шахсан түүний хайр сэтгэлийн асуудал нь түүнийг сургуулийнхаа хөөрхөн охин болох Katie-тай холбосон. Katie-ийн сэтгэлийг ч бас нууцхан сонирхолтойгоор татсан. Гэхдээ Katie түүнийг ижил хүйстэн гэж боддог байсан бөгөөд түүнээс юугаа ч нуулгүй яг л 2 эмэгтэй хүмүүс шиг найз нөхдийн дотно харилцаатай байлаа. Киноны үйл явцад түүний бодол буруу байсан гэдгийг нь мэдэх олон олон сонирхолтой үйл явдлуудаар кино маань үргэлжилнэ. Киноны дунд хэсэгт Hit-girl /Chloë Grace Moretz / мөн түүний аав Big Daddy/ Nicolas Cage / тааралдан түүнийг аварч танилцсанаар тэд дайсны эсрэг ширүүн тулаан өрнүүлнэ. Kick Ass амьд үлдэж, супер баатруудын эгнээнд багтаж чадах болов уу?

Өргөөгийн дэлгэцэнд: 2010.06.03
Yргэлжлэх хугацаа: 1 цаг 57 минут
Төрөл: Инээдмийн / Адал явдалт
Найруулагч: Matthew Vaughn
Гол дүрд: Aaron Johnson, Nicolas Cage, Chlo Grace Moretz
U.S. Box Office /6th week/: $34,708,222
Кино компани: Marvel
Дистрибютер: Lionsgate
Кино бүтээсэн газар: АНУ

Киноны уран бүтээлчдийн танилцуулга:

Найруулагч: Matthew Vaughn нь 1971 оны 03-р сарын 07-нд АНУ-д төрсөн
Уран бүтээлүүд: “Lock, Stock”,“Two Smoking Barrels”, “Snatch”,“Layer Cake”, “Stardust”bolon“Kick-Ass” кинонуудыг одоогийн байдлаар хийгээд байгаа.

Гол дүрийн жүжигчид: Nicolas Cage 1964 оны 1 сарын 7-нд АНУ-д төрсөн /Герман ээжтэй Итали аавтай байсан ба түүний эцэг эх нь залуу насанд нь салж багагүй зовлон үзэж өссөн жүжигчин юм./ Уран бүтээлүүд: Leaving Las Vegas, Adaptation, Face/Off (1997), Gone In 60 Seconds (2000), National Treasure (2004), Ghost Rider (2007), Bad Lieutenant: Port of Call New Orleans (2009), болон Kick-Ass (2010) зэрэг 60 гаруй кинонд бүр бүтээн гол дүрийн жүжигчдийн дүрээр тоглосон байна.

Aaron Johnson: 1990 оны 7 сарын 13-нд төрсөн. 2010 онд тэрээр “Kick-Ass” кинонд холливудын од Nicolas Cage-тай хамтарч тоглосондоо туйлын их сэтгэл ханамжтай баяртай байгаа юм байна. Уран бүтээлүүд: 6 настайгаасаа эхлэн кинонд дүр бүтээсэн бөгөөд анхны кино нь “Angus, Thongs and Perfect Snogging”, дараагийн кинонууд болох ‘The Illusionist”, “Nowhere Boy”, “Kick-Ass” зэрэг кинонуудад амжилттай тоглож яваа ирээдүйтэй залуу жүжигчин юм.

Chloë Grace Moretz: 1997 оны 2 сарын 10-нд төрсөн. Түүний хамгийн анхны жүжиглэлт нь “The Amityville Horror” кинонд байсан юм. Тэрээр загварт их сонирхолтой бөгөөд хэв маягт баригдахгүй хувцаслах дуртай гэнэ. Америкийн өсвөр насны эмэгтэй жүжигчин маань 2010 оны “Superhero кино Kiss-Ass” болон “(500) Days of Summer”,“Diary of a Wimpy Kid” киноны дүрүүдээрээ олонд танигдсан байна. Түүний дараагийн киноны дүр нь Abby буюу бяцхан цус сорогчийн дүрээр “Let Me In” кинонд тоглох юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Alert

    2010/06/10 at 09:58

    kkk tnx

    [ Зассан: admin , өдөр 2010/6/10 18:39 ]

  2. Eenjig

    2010/06/10 at 10:02

    goe kinoi bnlee :-o :-o :-o :-o

  3. doogii0118

    2010/06/10 at 10:17

    hogjiltoi kino :-)

  4. Bayaraa_9884

    2010/06/10 at 10:20

    Shaal T1 KiNo Utga Uchirgui

  5. bbbold_b

    2010/06/10 at 10:39

    dajgui kino baina leee
    nadad ih taalagdsan gedegiig nemej heleh heregtei baih… Yadaj baihad urgood garch baigaa ni bur saishaaltai…

  6. ichka_89

    2010/06/10 at 10:59

    [b]ээ хэхэхэхэ[/b]

  7. DaredeviliN

    2010/06/10 at 13:23

    hoorhon kino ble shv!)

  8. Зочин

    2010/06/10 at 14:54

    Шинэ үе продакшны тоглолт үзсээр байгаад орчин үеийн залуусын хошин шогийн мэдрэмж 0 заачихаагүй л байлтай. Ямар элэнцгийнх нь инээдмийн кино байхав дээ, бөөн хүчирхийлэл, тархи угаалтын боол болчихсон зарим залуусыг л ямар малууд болчихсоныг нь л ядмагханаар элэглэсэн эмгэнэлт "инээдэм" байсан даа…

  9. AngelAsokoo

    2010/06/10 at 15:46

    [color=BF00BF][font=Wingdings 3][size=x-large]goy kino bj magadgui ee,, :-? [/size][/font][/color]

  10. Gonzales

    2010/06/10 at 16:06

    zaza tnx urgoo yadaj iihad hajuu hand gehdee thq

  11. Amaze

    2010/06/10 at 16:45

    uztsn goiim beelee :-)

  12. jerry-man

    2010/06/10 at 17:31

    nice

  13. _V_

    2010/06/10 at 17:44

    Itgemeergvi vil ywdal gardag hogjiltei kino bna le.

  14. Black_Hawk

    2010/06/10 at 21:32

    TNx

  15. Black_Hawk

    2010/06/10 at 21:34

    TNx

  16. sodonqwerty

    2010/06/11 at 09:55

    yahavdee l sanagdsan daa gej

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *