Найруулагч З.Батболдын шинэ уран бүтээл “Цасан охин” киноны хайрын түүхийг сонирхоорой

0

Найруулагч З.Батболдын шинэ уран бүтээл “Цасан охин” киноны хайрын түүхийг сонирхоорой

“Цасан охин” хэмээх шинэ кино мэндэллээ. “Big line film”, “Боловсрол суваг” телевизтэй хамтран бүтээсэн “Цасан охин” киноны нээлт өнгөрсөн бямба гаригт “Өргөө” кино театрт боллоо. Нээлтэнд киноны гол дүрийн жүжигчид, урлаг соёлын уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байв. Уг киноны ивээн тэтгэгчдээр үндэсний томоохон компаниуд болох Сэнгүр брэнд, Хасбанк, Юнител, Citinet корпораци оролцжээ.
Кино сонирхогчдын анхаарлыг татаж буй тус кино нь инээдмийн, уянгын, хайр дурлалын сэдэвтэй бүтээл бөгөөд киноны гол дүрд үзэгчдийн хамгийн өндөр рейтингтэй жүжигчид хэмээн тодруулсан жүжигчин, топ модель Д.Пүрэвсүрэн, Б.Амарсайхан нар тогложээ. Харин киноны ерөнхий найруулагчаар “Аз жаргал the bad boy”, “Сайн уу амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” зэрэг киноны найруулагч З.Батболд, ерөнхий зураглаачаар Б.Отгонзориг, ерөнхий зураачаар Т.Гоош нар ажилласан байна.Нөлөө бүхий компаний өв залгамжлагч Ундрахням 33 настай ганц бие залуу. Түүнд тал засах бүсгүйчүүд олон ч, таалагдах нэг ч бүсгүй байхгүй байлаа. Нэг өдөр Ундрахням архи ууж согтоод аавынхаа компанийн захирлуудын шинэ жилийг түйвээж, шинэ жилийн баярын хүндэт зочин Санта өвөөг нам цохиж унагааснаас бүх зүйл эхлэнэ. Нүдээ хөхөртөл цохиулсан Санта гомдол тавьсан учир Ундрахын аав түүнийг байгууллагын шинэ жилийн баярыг зохион байгуулах үүрэг даалгана. Энэ үед компанийн үүдэнд Мөнхжин гэх бүсгүйтэй мөргөлдөж, Ундрахнямыг уучлалт гуйхыг шаардан, эцэст нь үнэтэй пальто дээр нь бохио нааснаар хайрын түүх эхлэж киноны үйл явдал илүү сонирхолтой болж ирнэ.
Ямартай ч кино урлагийн ертөнцөд гэрэл гэгээтэй, хөгжилтэй, сонирхолтой сэдвээр шинэ өнгө нэмсэн “Цасан охин” киноны үргэлжлэлийг “Өргөө”, “Тэнгис”, “Соёмбо” кино театрт очиж үзвэл илүү амттай, сонирхолтой байх биз.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Black_Hawk

    2010/01/13 at 10:16

    ::1st:: TNx admin.sonirholtoi kino shg bna uznee ho gj

  2. Зочин

    2010/01/13 at 10:50

    Urgoo deer hamag kino neeltee hiideg um uu haasha um

  3. little

    2010/01/13 at 11:07

    eniiig uzneeee

  4. ReasoN

    2010/01/13 at 13:05

    [b]urgoo orj uznee [/b]

  5. MasterX

    2010/01/13 at 13:46

    Mungu bval uzchmeer l bn…. :-(

  6. AngelAsokoo

    2010/01/13 at 14:34

    goy kino yum shig bnleeshde. bugdeeree uzeerei

  7. Razzmon

    2010/01/13 at 16:12

    Huulbarchin garuudiin bas neg buteel ni. Argaguil yaj mungu olhoo medhiima :-D

  8. sirusIP

    2010/01/13 at 17:00

    meedku

  9. Bayaraa_9884

    2010/01/13 at 17:05

    :-D :-D :-D :-D

  10. Зочин

    2010/01/13 at 17:07

    zailaa dandaa l neg oiroltsoo sedevtei kino hiihiin?
    tgd l neg hogjiltei hair durlaliin tuuh oilgomjtoi l doo
    uunii orond ski-fi action adventure thriller geed ochnoon torol zuil bhad sonin yumaa

    ter avatariig har ymar goy sedev hondoj hiisen bna?
    urgoo-d ochij eniig uzej bsnaas 6000-aar avatar uzsen ni iluu setgld tod uldeh bhdaa

  11. DuIZa

    2010/01/13 at 20:26

    lol

  12. S_Kody

    2010/01/13 at 20:51

    goy kino

  13. throll_warlord_byambaa

    2010/01/13 at 23:48

    tsan ohin gej purevsuren tsarai muutai yum bj jujigleh avyasch bhgui

  14. Зочин

    2010/01/14 at 14:52

    medkuumda mgl kino yamar oligtoi v dee. tegsnees AVATARig uzsen n der gj bodoj bn

  15. uuganjargal

    2010/01/15 at 04:31

    Udahgui Tengist garna shuu all.

    [ Зассан: uuganjargal , өдөр 2010/1/15 4:32 ]

  16. jerry-man

    2010/01/15 at 16:19

    ??? :-D

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *