Алдагдсан Тираннозавр Батаар эх орондоо эргэн иржээ

0

Алдагдсан Тираннозавр Батаар эх орондоо эргэн иржээ

Монголын говиос олдсон 70 сая жилийн настай үлэг гүрвэлийн араг яс АНУ-ын хилээр нууцаар давж, 1 сая гаруй долларын үнээр зарагдах гэж байсныг эх оронч сэтгэлтэй палеонтлогич М.Болорцэцэг азаар олж мэдсэнээр энэхүү аварга биетийн араг яс эх орондоо эргэн ирэх боломж нээгдсэн юм. Дуудлага худалдаагаар зарагдах гэж байснаас нэг жилийн дараа буюу 2013 оны 5-р сарын 6-ны Даваа гаригт төрөлх Монгол орондоо эргэн ирсэн Тираннозавр Батаарын араг ясыг дуудлага худалдааны замаар алдагдах аюулаас аварсан М.Болорцэцэг Үлэг гүрвэлийн музейн ерөнхий палеонтлогичоор томилогдсон байна. Амьдаараа бол 6 тонн жинтэй байх энэхүү аварга амьтны араг ясны өндөр 3 метр, урт нь 9 метр бөгөөд уг махчин араатан бүл дотроо жижиг биетэйд тооцогддог аж. 1946 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Нэмэгтийн хөндийгөөс анхны Тираннозавр Батаарыг олж байсан ЗХУ-БНМАУ-ын хамтарсан судалгааны багийн гишүүн Евгений Александрович Малеев “Тарбозавр” хэмээн нэрлэж байсан ч олон улсын нэршил нь Тираннозавр Батаар юм. Зөвхөн Монголын говиос л олддог энэхүү ховор олдворыг хууль бусаар хил давуулж, наймаалахыг завдсан палеонтлогийн олдворын хууль бус наймаачин Эрик Прокоп 17 жилийн ялаар шийтгүүлэх болжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. mondon

    2013/05/10 at 04:37

    jjo bayar hurgey hhe

  2. Atmanika

    2013/05/10 at 23:10

    Azgui en tee hoshnogonuud

  3. Alexandro

    2013/05/12 at 14:43

    iim yumaaaldchaad meddeggui

  4. lover_hack

    2013/05/16 at 01:12

    aldsanaa medeegui n toogui ch gsn mongoloos garltai ym butsaad mongoldoo irsen n ymaadaa

  5. damii01

    2013/05/17 at 15:49

    Монголоос яаж гарсан нь сонин

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *