
Монголын хип хоп урлагийн түүхэнд өөрсдийн гэсэн зам мөр, уран бүтээлүүдийг үлдээсэн Мон Та Реп хамтлагийн фенүүдэд тус хамтлагийн шинэ уран бүтээлийг хүргэж байна. 2005 оноос хойш уран бүтээлээ түр завсарлаад байсан Мон Та Реп хамтлаг 9 жилийн дараа шинэ уран бүтээлээрээ шүтэн бишрэгчидтэйгээ эргэн уулзаж байгаа нь энэ юм. Тус хамтлаг “Дээшээ” нэртэй энэхүү дуугаа Motive хамтлагийн дуучин Ганбаатай хамтран дуулсан байна.
Видео клип







