Урьд хожид байгаагүй дэлхийн хамгийн аюултай 10 дээрэмчин

1

Хүн төрөлхтний түүхийн нэг бодит хэсэг бол дээрэмчид. Тэднийг ирээдүйг бүтээгчдийн нэг хэсэг гэж хэлэхэд үгүйсгэх аргагүй. Тэд үргэлж ямар нэгэн байдлаар бидний нийгэм болоод амьдралын хэв маягт нөлөө үзүүлж ирсэн. Мөн уран зохиолын болон баримтат ном зохиол гэх мэтээр янз бүрийн байдлаар түүхэнд бичигдэн үлдсэн хэд хэдэн тохиолдлууд байдаг. Тэднийг гудамжны гэмт хэрэг, аллага, контрабанд, барьцааны хүн гэх мэт сөрөг зүйлсээр тодорхойлдог. Гэхдээ эдгээрээс өөр нэг зүйл нь тэд үнэхээр гайхалтай хурц ухаантай хүмүүс байсан.

10. Carlo Gambino

1902 оны 8-р сарын 24-нд Италийн Палермод төрсөн тэрээр Сицилийн мафийн гэр бүлд өссөн нь түүнийг төрөлхийн дээрэмчин болгосон. Залуу насандаа янз бүрийн гэмт хэрэг, дээрмийн үйл ажиллагаанд оролцож байсан Gambino 19-хөн насандаа мафийн гишүүн гэгдэж байжээ. Luciano-гийн гэмт хэргийн гэр бүлийн босс Albert Anastasia-г хөнөөсөн тэрээр үхэх хүртлээ 20 гаруй жилийн турш дээрэмчин байсан байна.Урьд хожид байгаагүй дэлхийн хамгийн аюултай 10 дээрэмчин 16

 

9. Meyer Lansky

1902 оны 7-р сарын 4-нд Беларусын Гроднод төрсөн энэ эрхэмд Америк, Англи угсаа байхгүй ч өндөр зэрэглэлийн, баян дээрэмчин байсан. 9 настайдаа Нью Йорк руу нүүж очсон тэрбээр Америкт байх зуураа Bugs and Meyer Mob, түүнчлэн өөр хоёр дээрэмчинтэй хамт Үндэсний гэмт хэргийн синдикатыг бүрдүүлэхэд тусалжээ.Урьд хожид байгаагүй дэлхийн хамгийн аюултай 10 дээрэмчин 2

8. Benjamin “Bugsy” Siegel

1906 оны 2-р сарын 28-нд Нью Йоркд төрсөн энэ дээрэмчнийг таамаглашгүй зан чанараар нь Bugsy хэмээн хочилдог байжээ. Meyer Lansky-тай хамт Murder, Incorporated-ыг үүсгэн байгуулсан энэ хүчирхэг дээрэмчин Luciano-гийн гэмт хэргийн гэр бүлд ажилладаг байв. Гудамжны гэмт хэрэгтэн тэрээр архи шагладаг мэргэжилтэн байсны дээр хөлсний алуурчны үүрэг гүйцэтгэдэг байсан байна.Урьд хожид байгаагүй дэлхийн хамгийн аюултай 10 дээрэмчин 15

7. John Dillinger

1903 оны 6-р сарын 22-нд Индианад төрсөн энэ дээрэмчний хочийг Gentleman John гэдэг. 2009 оны Public Enemies кинонд түүний тухай өгүүлдэг. Их хямралын үед Америкт зэгсэн идэвхтэй байсан тэрээр алдартай банкны дээрэмчин байсан. Ердөө 31-хэн насалсан тэрээр шоронгоос 2 удаа оргож байжээ.Урьд хожид байгаагүй дэлхийн хамгийн аюултай 10 дээрэмчин 12

6. The Kray Brothers

Kray-гийн ах дүүс 1933 оны 10-р сарын 24-нд Лондонд төрсөн. Ихэр ах дүүс Reginald “Reggie” Kray, Ronald “Ronnie” Kray нарыг 1950 оноос The Firm хэмээн нэрлэж ирсэн. Лондонд шөнийн клуб нээж, ихээхэн мөнгө олж байсан ах дүүс аллага, зэвсэгт халдлага, зэвсэгт дээрмийн хэргүүд үйлдэж байжээ.Урьд хожид байгаагүй дэлхийн хамгийн аюултай 10 дээрэмчин 5

5. Al Capone

1899 оны 1-р сарын 17-нд Бруклинд төрсөн түүний хочийг Scarface гэдэг. 14 настайдаа сургуулиасаа хөөгдсөний дараа дээрэмчин болсон тэрээр багш нарынхаа нэгэнд халдсан юм. Нью Йоркын Five Points Gang-ын гишүүн байсан энэ дээрэмчин биеэ үнэлэх явдал, эмсийн хүрээлэн түүнчлэн архи шаглах замаар их хэмжээний мөнгө олдог байжээ.Урьд хожид байгаагүй дэлхийн хамгийн аюултай 10 дээрэмчин 6

4. Jesse James

1847 оны 9-р сарын 5-нд Миссурид төрсөн тэрээр Wild West-ийн үе болон Америкийн иргэний дайны үед дээрэмчин болсон. Партизан байсан тэрээр банкны дээрэм болон гудамжны гэмт хэрэгт оролцож байжээ.Урьд хожид байгаагүй дэлхийн хамгийн аюултай 10 дээрэмчин 13

3. Charles “Lucky” Luciano

1897 оны 11-р сарын 24-нд Италид төрсөн түүнийг зохион байгуулалттай гэмт хэргийн загалмайлсан эцэг гэдэг. Өсвөр насандаа Сицилээс Нью Йоркын зүүн доод хэсэг рүү шилжиж ирсэн ч эцэст нь Италид дахин амьдарсан. Гудамжны гэмт хэрэг, аллага, бие үнэлэх гэмт хэрэг, хүн барьцаалах, дээрмийн хэргүүдтэй холбогддог тэрээр гайхмаар хүчирхэг нэгэн байсан.Урьд хожид байгаагүй дэлхийн хамгийн аюултай 10 дээрэмчин 17

2. Frank Costello

1891 оны 1-р сарын 26-нд Италид төрсөн түүнийг 4 настайд гэр бүл нь Америк руу нүүсэн. Хүүхэд насандаа тэрээр эцгүүд нь мафитай холбоотой хүүхдүүдтэй нөхөрлөдөг байв. Нью Йоркын хамгийн хүчирхэг Five Families-ын нэг Luciano-гийн гэр бүлийн толгойлогч байжээ.Урьд хожид байгаагүй дэлхийн хамгийн аюултай 10 дээрэмчин 14

1. Frank Lucas

1930 онд Умард Каролинад төрсөн тэрээр 1946 онд Харлем руу нүүсэн. Дэлхийн хамгийн баян бөгөөд хамгийн аюултай дээрэмчдийн нэг тэрээр хар тамхи, хүчин, гудамжны гэмт хэрэг, аллагатай холбогдож байв.

Урьд хожид байгаагүй дэлхийн хамгийн аюултай 10 дээрэмчин 10

1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/12/04 at 11:26

  2. Зочин

    2016/05/16 at 19:15

    Дэлхийд Мафи гээчийг үндсэлсэн жинхэнэ анхны загалмайлсан эцэг Лаки Лучиано түүний 9 цэрэгийг даргатай нь хамт хольж хутагаад бичээд хаясан юм биз дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *