
Хурдацтай хөгжил, 3D технологи, проекторууд болон мэдрэгч дэлгэцүүд гээд хүн төрөлхтний технологийн хөгжил гайхмаар өндөр түвшинд оччихоод байгаа хэдий ч одоо хэр нь тайлагдаж уншигдаагүй нууц шифр, кодууд байсаар байгаа аж. Эрдэмтэн судлаачид эдгээр нууц бичгүүд, кодуудыг тайлж, учрыг нь олж хужрыг нь тунгаахаар цөхрөлтгүй оролдож байна. Энд дурдсан зарим кодууд бүр XVIII зууны үед бичигдсэн гэдэг нь гайхалтай.
10. Dorabella Cipher буюу Дорабеллагийн шифр
1897 онд Английн хөгжмийн зохиолч Edward Elgar эхнэрийнхээ найзын дагавар охин Dora Penny-д бичсэн энэхүү нууц кодоор бичсэн бичээс өнөө хэр нь тайлагдаагүй байгаа юм. Dora Penny ч үүнийг ямар утга учир хадгалж байгааг тайлаагүй учир хэн ч учрыг нь мэдэлгүй энд хүрчээ.
9. D’Agapeyeff cipher
1939 онд Английн нууц бичээс тайлагч мэргэжилтэн Alexander D’Agapeyeff-ын нууц бичээс тайллын анхан шатны Codes and Ciphers номын анхны хэвлэл дээр хэвлэгдэж байсан энэхүү нууц бичээс одоо ч тайлагдаагүй.
8. Harappan language буюу Хараппан хэл
Хүрлийн үед Ази тивийн Индус голын хөндий орчимд оршиж байсан Хараппан соёл иргэншлийн энэ хэл одоо ч тайлагдаж уншигдаагүй байгаа юм. Тухайн үеийнхээ хамгийн дэвшилтэт хотын соёлтой энэ соёл иргэншлийг нээснээс олон жилийн хойно бичиг үсгийг нь тайлахаар оролдож эхэлжээ. 1 сая гаруй хүн амтай байсан гэгдэх энэхүү соёл иргэншлийн төлөөлөгчид ирээдүй хойч үеийнхэнд өөрсдийнхөө тухай ямар нэгэн зүйлийг тодорхой болгохыг хүсээгүй бололтой.
7. Алтан гулдмайн дээрх хятад нууц бичээс
Шанхайн Ванг генерал 1933 онд 7 алтан гулдмай хүлээн авчээ. Хамгийн хачирхалтай нь түүнд хэн эдгээр алтан тойгнуудыг илгээсэн нь нууц үлдсэн бөгөөд гулдмайн дээр нууцлаг зураг, бичээс бичигдсэн байв. Түлхүүр үсэгнүүд гэж үзсэн энэ нууц бичээсийг 90 жилийн дараа хятад дүрүүд болон латин нууц бичээс гэж тайлсан ч утга учрыг нь олж чадаагүй байна.
6. Zodiac Killer
1960-аад оны сүүл, 1970-аад оны эхэн үед үйл ажиллагаа явуулж байсан цуврал алуурчин Zodiac Killer-ийн нэр ус, хэзээ төрсөн, нас барсан эсэх нь өнөө хэр тодорхойгүй. 37 хүний амь насыг хөнөөсөн гэдэг тэрээр орон нутгийн Bay Area хэвлэлийн компанид егөөтэй захиануудыг илгээдэг байсан байна. Түүний учир битүүлэг 4 захианаас зөвхөн ганцыг нь л тайлж уншсан гэдэг.
5. Linear A
Эртний Грект ашиглагдаж байсан тайлагдаагүй бичлэгийн системийн нэг болох энэхүү бичээс нь Миноаны соёл иргэншлийн үед ордны болон шашны бичээст ашиглагдаж байсан анхны бичиг үсэг аж. Энэхүү бичиг үсгийг Английн археологич Arthur Evans олж илрүүлсэн байна.
4. Proto-Elamite
Ираны өмнөх эртний соёл иргэншил болох Эламын шаантаг маягийн тэмдэг үсэг танигдахаас өмнө богино хугацаанд ашиглагдаж байсан Хүрлийн эрт үеийн бичгийн систем юм. Энэхүү бичгийн системийн олон текстүүд уншигчдсан хэдий өнөө хэр нь бүрэн тайлагдаагүй байгаа ажээ.
3. Taman Shud
Taman Shud-ын хэрэг буюу Сомертоны эрийн нууц гэдгээрээ алдартай илрээгүй хэрэг байдаг. 1948 онд Австралийн өмнөд хэсэг дэх Сомертон эргээс үл таних эрийн цогцос олджээ. Энэхүү хэрэг уг эрийн халаасанд байсан ‘дууссан’ гэсэн перс үг буюу ‘tamam shud’ гэсэн үгээрээ нэршсэн байна. Түүний халаасанд байсан тэрхүү цаасны тасархай дээрх нууц код өнөө хэр тайлагдалгүй иржээ. Хүйтэн дайны үеийн тагнуул байсан түүнийг дайсны талынхан нь хорлосон гэж үздэг байна.
2. Ricky McCormick-ын түлхүүрлэгдсэн тэмдэглэл
1999 онд Сэйнт Чарльз дахь талбайгаас Ricky McCormick гэгчийн цогцос олдсон ба түүний халаасанд хоёр гар бичмэл байсан байна. Энэхүү хоёр түлхүүрлэгдсэн тэмдэглэл бичгийн учрыг Холбооны мөрдөх товчоо болон Америкийн нууц бичээсийн холбоо тайлах гээд чадаагүй юм.
1. Bacon’s cipher
1605 онд Английн философич Francis Bacon-ы зохиосон энэхүү нууц шифрт үсэг нэг бүрийн ‘A’, ‘B’ үсэг нийлсэн 5 үсгээр төлөөлүүлсэн байдаг. Стеганограф арга барил бүхий энэхүү шифр нь жинхэнэ шифрийн эсрэг байдлаар нууц захиаг нуух хэлбэртэй шифр ажээ. Зарим түүхчид Bacon энэ шифрээ амьдралынхаа туршид огтоос ашиглаж үзээгүй гэж үздэг.







