Хүн төрөлхтөний зарим нэг нууцыг дэлгэх, өнгөрсөн үеийн 18 археологийн олдвор

0

Дэлхийн газар шороо зөвхөн ашигт малтмал агуулаад зогсохгүй мөн дэлхийн түүхийг ч өөртөө хадгалж байдаг ажээ. Газрын хөрсөнд устаж үгүй болсон ан амьтны үлдэгдэл, бүхэл бүтэн соёл иргэншлийн амьдрал ч байна. Археологийн олдворын ачаар бид бичиг үсэг гээч зүйл гарахаас өмнөх хүн, түүний аж амьдралын тухай бодит баримтыг олж мэдэх боломжтой юм. Орчин үеийн археологийн ухагдахуун эрт дээрийн үеийн тухай ихийг олж мэдэж байгаа ч гэлээ өвөг дээдсээс үлдсэн гайхалтай ул мөрийг өнөөдөр ч олж илрүүлсээр л байна. Бид энэ удаад археологийн багагүй дуулиан тарьсан олдворуудыг танилцуулахаар бэлдлээ. Дэлхийн тухай түүхийг өөр өнцгөөс харахад тусална гэж найдна.

Жамбукешварар сумд хийсэн малтлагын үеэр гарч ирсэн ваартай 505 ширхэг алтан зоос

indiaviews

 

Висконсин дэх Мендота нуураас олдсон ухмал каноэ

Fuckoff555

Олдворыг өндөр технологийн багажаар скан хийж үзэхэд ойролцоогоор 1200 жилийн настай гэж тодорхойлсон байна.

 

Хөрөөдсөн шүдтэй Викингийн гавлыг яс Английн Дорсет дэх булшнаас олджээ

Fuckoff555

Шүдийг яагаад хөрөөдсөн нь нууц хэвээр, гэхдээ зарим нэг судлаачдын таамаглан үзэж байгаагаар бол тулааны үед дайснаа айлган сүрдүүлэх эсвэл өөрийгөө эр зоригтой дайчин гэдгээ ойлгуулахын тулд шүдээ зориудаар хөрөөдүүлж байсан байж болзошгүй ажээ.

 

МЭӨ 3 дугаар зууны үеийн морины хуяг. Нийтдээ 2000 ширхэг хүрэл жижиг бүрдлээс бүрдэнэ. Сирийн Дура-Европоос олдсон олдвор

Fuckoff555

Доод гэрэл зураг дээр морины хуягийг 1932 онд олсны дараа авсан гэрэл зураг.

 

Аугаа Рамзесийн хөшөөний үлдэгдлийг 1820 онд Хут-Ка-Птах сүмээс холгүйхэн олжээ

Kunstkurator

10 метрийн өндөртэй энэ хөшөөний талыг л олсон байна. Тийм учраас хэвтээ байрлалд үзүүлэн болгон дэлгэжээ. Хөшөөний нас 4500 жил.

 

Хоёр загасны дүрстэй мөнгөн бөгжийг живсэн байсан онгоцны дарвуулаас олсон гэдэг. МЭӨ 3 дугаар зуунд хамаарах гоёл юм

GaGator43

 

Египетээс олдсон Саккарын шувуу. МЭӨ 3-2 дугаар зуунд хамаарна

Dawoudk

Энэ дүрсний эргэн тойрон маш олон маргаан явдаг. Египет судлаач Халиль Мессихагийн үзэж байгаагаар бол уг дүрс Эртний Египетэд боловсруулсан нисдэг аппаратын жижигрүүлсэн хувилбар ажээ. Гэхдээ бас нэг өөр судлаач Мартин Грегори түүний таамгийг няцааж уг шувууны сүүлэнд тэнцвэржүүлэгч байхгүй тул нисэж чадахгүй гэж тайлбарлажээ. Өөр бусад таамгуудаас дурдвал: уг жижигхэн дүрс нь шувуу-бурхан, бумеранг эсвэл тоглоом гэнэ.

 

Юпитер Долихений сүмээс олдсон хүрэл гар, Англи

Daily Mail

 

Хар гантигаар хийсэн бунхныг Египетээс олжээ

Palana

Хэдэн тонн жинтэй бөгөөд Александригаас олдсон бунхнуудаас хамгийн том нь юм. Дотроос нь египетийн армийн гурван офицерын шарил гарч ирсэн ажээ.

 

Буддын Бамианы хөшөө, МЭ 6 дугаар зуун, Афганистан

Kunstkurator

Ердөө хоёрхон л ийм хөшөө байдаг. Кушаны эзэнт гүрний үед буюу МЭ 3 дугаар зуунд бүтээсэн гэж таамагладаг.

 

Эртний Грекийн алтан титэм, 2300 жилийн настай

Fuckoff555

 

Наполеон I-ийг хаан ширээнд залах ёслолд ашиглаж байсан алтан навч, дэлхий дээр цорын ганц л байдаг үнэт эдлэл, 1804 он

mehmed2theconqueror

 

Аугаа Карлын алтан мутар – үнэ цэнтэй үзмэр, 15 дугаар зуун

kyno1

Людовик XI-ын захиалгаар Лионэд урлажээ. Германы Аахэнд хадгалагддаг.

 

Перпериконы гэгээн газраас олдсон ус хуримтлуулах эртний резервуар. Уг санд 432 мянган литр шингэн орно

Fuckoff555

 

Туркийн өмнөд хэсэгт байрлах Хатай хотын Антакья дүүргээс дэлхийн хамгийн эртний мозайк олджээ

hassusas

 

Ромын сүүлийн эзэнт гүрний үед хамаарах хэдэн зуун алтан зоос Италийн Комо хотын төвөөс олджээ.

GaGator43

 

Туркэд байрлах археологийн нууцлаг хөшөө болон ёбекли-Тепе сүм

simplemantr

194 онд олж илрүүлсэн. Судлаачдын үзэж байгаагаар бол 1200 жилийн настай ажээ.

 

Телль Аль-Убайд хийсэн малтлагын үеэр 7000 жилийн настай эртний олдвор олджээ: гүрвэл дүрст хүний баримал

MartianXAshATwelve
32
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Хэлэхгүй ээ

    2023/04/28 at 11:22

    маш сонирхолтой байлаа баярлалаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *