Нэгэн компани ажлын ярилцлагад орохоор ирсэн хүмүүсийг царай төрхөөр нь ялгаварлан гадуурхахаас сэргийлж баг зүүхийг санал болгодог ажээ

0

Хятадын Ченду хотын нэгэн компани царай төрхөөр ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх үүднээс ажлын ярилцлагад орохоор ирж буй хүмүүст нүүрэндээ баг зүүх шаардлага тавих болжээ.

Ченду Ант Логистик компани шинэ ажилтнууд авч, үйл ажиллагаагаа тэлж буй тухай сурталчилгаа бичлэгтээ ажлын ярилцлагад орж байгаа багтай хүмүүсийн дүрсийг олон нийтэд цацаж харуулсан нь хүмүүсийн анхаарлын төвд ороод байна. Тэдний зүгээс уг арга хэмжээ нь бусдыг царай төрхөөр ялгаварлан гадуурхах явдлаас сэргийлэх зорилготой хэмээн тайлбарласан нь иргэдийн сэтгэлд ихэд нийцэж буй юм. Түүнчлэн энэхүү арга нь ажлын ярилцлагад орж буй иргэдэд сандарч, биеэ барихгүйгээр өөрийгөө илэрхийлэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай болсон аж. Энэ тухай цахим сүлжээнд сая сая хүмүүс эерэг сэтгэгдэл үлдээж, бусадтай нүүр тулж харилцахаас эмээдэг, бүрэг ичимхий хүмүүст тун таатай ярилцлага байна гэхчилэн бодлоо хуваалцсаар байна.

Мөн бүх зүйл хоёр талтай байдгийн адил тус компанийн мэдэгдэлд эргэлзэж байгаа хүмүүс ч бас байгаа ажээ. Тэдний үзэж байгаагаар олон нийтэд түгээх бичлэг хийж байгаа тул хүмүүсийн царайг далдлах зорилгоор нүүрний хаалт, баг тарааж өгсөн эсвэл компанийн сурталчилгаагаа олон нийтэд хурдан түгээх зорилгоор ийм арга хэрэглэсэн гэж сэрдэх явдал ч байгаа юм.

2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Пристар Жон

    Пристар Жон

    2023/03/16 at 13:38

    Манайд ингэмээр байнаа. Банкинд дандаа миссүүд ажиллаад тэдний дунд ганц жаргацан шалиг эр сууж байдаг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *