Урлагийн алдартнууд үзэгчдийн дунд нэрээ хурдан таниулах зорилгоор тайзны нэр сонгон авч өөрийн жинхэнэ нэрийг ашиглахгүй нуух явдал олон. Манай сайт уншигч танд тайзны нэр ашигладаг Холливудын оддын жинхэнэ нэрсээс хүргэж байна.
1. Demi Lovato — Demetria Devonne Lovato
Дуучин Demi Lovato өөрийн жинхэнэ нэрийг хураангуйлж тайзны нэр болгон ашигладаг ажээ.
2. Carmen Electra — Tara Leigh Patrick
Жүжигчин Carmen Electra анх дуучин болж урлагийн ертөнцөд хөл тавихдаа өөрийн жинхэнэ нэрийг хэрэглэж байсан ч дуучин Prince түүнд Carmen Electra гэх тайзны нэрийг өгч байжээ.
3. Jack Black — Thomas Jacob Black
Жүжигчин эр нэрээ товчилж Jack Black болгох нь үзэгчдэд танигдахад нь тусална хэмээн итгэж байсан ажээ.
4. Queen Latifah — Dana Elaine Owens
Жүжигчин Queen Latifah 8 насандаа тайзны нэр авахаар шийдэж, өөртөө Latifah гэж нэр өгсөн ажээ. Энэ нь түүний хайр татам, зөөлөн төрхөнд тун нийцтэй байсан бөгөөд түүн дээр Queen буюу хатан гэх үгийг нэмжээ.
5. Shania Twain — Eilleen Regina Edwards
Дуучин Shania Twain-ын жинхэнэ нэр Eilleen Regina Edwards боловч тэрээр хойд эцгийн овгийг авч, мөрөөдлийнхөө төлөө гэх утгатай Shania гэх нэрийг өөртөө өгчээ.
6. Ludacris — Christopher Brian Bridges
Тэрээр хүмүүсийн дунд хурдан хүрэх боломжтой тайзны нэрээр ludicrous буюу инээдтэй, шог гэх утгатай үгнээс санаа авч Ludacris гэх нэрийг сонгон авч байжээ.
7. Mandy Moore — Amanda Leigh Moore
Тэрээр Amanda гэх нэрээ товчлон Mandy Moore хэмээн тайзны нэрээ өгч байжээ.
8. Drake — Aubrey Drake Graham
Дуучин жүжигчин Aubrey Drake Graham өөрийн дунд нэрээ урлагт ашигладаг.
9. Marilyn Monroe — Norma Jeane Baker
Жүжигчин, найруулагч Ben Lyon Norma Jeane Baker-т Marilyn гэх нэрийг өгч, ээжийнх нь овгоор овоглох саналыг анх тавьж байжээ.
10. Jodie Foster — Alicia Christian Foster
Jodie Foster-ийн ээж гурван ч удаа гэр бүл зохиосон боловч бүтэлгүйтэж, улмаар Josephine Domínguez гэх эмэгтэйтэй хамтран амьдрах болсон нь түүний энэ нэрийг авах эхлэл болжээ. Тэрээр охиныг “Jo D” хэмээн дууддаг байсан нь хожим ах, дүү нар нь энэ нэрийг нь сунжруулж Jodie гэж дуудах болсон аж.
11. Natalie Portman — Neta-Lee Hershlag
1994 онд залуу жүжигчин Neta-Lee Hershlag “Léon” киноны жүжигчдийн сонгон шалгаруулалтад оролцож байв. Гэвч тус киноны зураг авалтын үеэр тэрээр нэрээ солихоор шийдэж өөрийн нэрийг Natalie болгож ганц бие ээжийнхээ овгоор овогложээ.
12. Tina Fey — Elizabeth Stamatina Fey
Тэрээр өөрийн дунд нэрний төгсгөл хэсгийг илүү сонсголонтой хэмээн үзэж товчилж хэрэглэдэг аж.
13. Demi Moore — Demi Gene Guynes
Алдарт жүжигчин Demi Moore хойд эцгийнхээ овгийг анхны нөхрийнхөө овгоор сольж хэрэглэдэг ажээ.
14. Bonо — Paul David Hewson
Дуучин эрийн тайзны нэр нь “bonavox” буюу сонсголонтой хоолой гэх утгатай латин үгнээс санаа авч өөртөө Bonо гэх нэрийг өгч байжээ.
15. Martin Sheen — Ramón Antonio Gerardo Estévez
Жүжигчин эр өөрийн испани нэрийг англи болгон солих нь урлагийн ертөнцөд илүү амжилт олоход тустай гэж үзсэн тул ийнхүү сольж байжээ.
16. Tom Hanks — Thomas Jeffrey Hanks
Жүжигчин Tom Hanks өөрийн нэрийг товчилж хэрэглэдэг нь дуудахад хялбар, хүмүүст хурдан хүрэхэд тустай гэж үзсэнтэй нь холбоотой.