Илон Маскын оюутан цагийн найз бүсгүй байсан эмэгтэй түүний хуучны гэрэл зургуудыг дуудлага худалдаагаар борлуулахыг хичээж байна

0

Tesla болон SpaceX-ийн үүсгэн байгуулагч Илон Маскын найз бүсгүй байсан Женнифер Гвинн өргөмөл хүүгийнхээ сургалтын төлбөрийг олохын тулд бизнес эрхлэгчийн оюутан ахуй цагийн гэрэл зургуудыг дуудлага худалдаагаар зарахаар шийджээ. Гэрэл зураг дээр залуу Илон Маск найз нартайгаа хөгжилдөж, ууж, ажиллаж байгаа нь харагдана.

devby.io

Женнифер Гвинн тэрбумтны гэрэл зургуудыг олон жил хадгалж байгаагаа нуулгүй ил гаргалаа. Энэ хугацаанд гэрэл зургуудыг зарах эсэхээ нэг л шийдэж чадахгүй байсан бол одоо л яг тохирох мөч нь ирлээ гэж үзжээ. Илон Маскын нэрийг дурдахгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч гэж байхаа больсон цаг шүү дээ.

yaplakal.com

Илон Маск, Женнифер хоёр Пенсильваны их сургуульд сурч байхдаа 1994 оноос эхлэн үерхэж эхэлсэн. Энэ хугацаанд Женнифер Илоны ээж, ах, дүү нартай ч танилцаад амжжээ.

“Бид хоёр 1994 оны намар нэг оюутны байранд амьдардаг байхдаа танилцсан. Түүний даруухан, ичгэвтэр зан нь миний анхаарлыг татсан юм. Тэр үед миний сонирхдог залуу байлаа” гэж Daily Mail-д ярьжээ.

Илон Маск оюутан байх цагаасаа л амжилт гаргахын тулд ажиллаж байсан тухай бүсгүй мөн дурсан ярьсан байна. “Тэр хичээл сурлагадаа маш их анхаардаг байсан, тэр үед л цахилгаан машины тухай яриад л… Түүнд том төлөвлөгөө байсан нь үнэн”.

Илон Маскын дэргэд түүнийг байнга “дэмжих” хэн нэгэн зайлшгүй байх ёстой байсан тухай ч бүсгүй ярьжээ.

Хосууд 1995 онд салгаасан гэдэг. Илон Маск Калифорни руу нүүж зайнаас харилцах харилцааг давж гарч чадсангүй.

“Зайнаас харилцах харилцаа бидний дунд асуудал үүсгэж эхэлсэн, тэр утсаар ярих дургүй нэгэн байлаа. Утсаар ярихыг цаг дэмий үрсэн хэрэг гэж үздэг. Их хүнд байсан л даа, 20 настай бүсгүй миний сонсохыг хүссэн зүйл огт биш. Би түүнд үнэхээр хайртай байсан” гэж Женнифер тэр үеийг эргэн дурсана.

Женниферийн үзэж байгаагаар бол одоогийн Илон Маск аз жаргалгүй байгаа ажээ.

“Одоо түүний ярьж байгаа олон зүйлтэй би санал нийлэхгүй. Намайг буруугаар ойлгох вий, тэр үнэхээр гоц ухаантай хүн. Тэр хайр дурлалаа хайгаад байгаа хүн шиг санагддаг юм. Миний юу гэх нь түүнд огт хамаагүй л дээ, гэхдээ би түүнийг бага ч болов аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна. Тэр ямар нэгэн юм хайгаад, эрэлхийлээд байгаа хүн шиг л надад санагддаг. Би өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун явна, гэхдээ түүнийг ингэж хэлж чадна гэдэгт би эргэлздэг”.

Зураг тус бүр 100 ам.долларын үнэтэй. Сайт дээр түүний 40 гаруй гэрэл зураг тавигджээ.

5
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *