Хонгконг дахь тэнгэр баганадсан өндөр барилгууд яагаад дундаа нүхтэй байдаг вэ? Эдгээр нь салхитай огт холбоогүй ажээ

1

Хонгконгод дундаа нүхтэй тэнгэр баганадсан өндөр барилга олон байгаатай таарна. Салхитай холбоотой юм болов уу гэсэн бодол төрөх ч, үнэндээ тэс өөр …

travelask.ru

Bel-Air Residence

 

Өндөр барилгуудын нүх

Хонгконг өөрийн гэсэн онцлогтой: орчин цагийн технологиор барьсан төмрөн, шилэн өндөр барилгуудад тоо томшгүй оффис, орон сууцнууд байдаг. Орон сууцны байрнууд нь дотроо жижигхэн талбайтай өрөөнүүд байх ажээ. Хүн амыг орон сууцаар хангах асуудалтай ч ихэнх байшингуудад нүх гаргажээ. Угтаа тэр нүхэнд хэдэн арван өрөө гаргаад цөөхөн ч гэсэн гэр бүлийг орон гэртэй болгож болохоор л санагдана.

travelask.ru

The Repulse Bay тансаг зэрэглэлийн орон сууцны барилга

Байшинд гаргасан нүх нь том цонх шиг эсвэл барилгын нүдийг санагдуулмаар. Ямар учиртай нүх юм бол оо?

 

Лууны тухай домог

Байшинд гаргасан нүх нь эртийн хятадуудын сүсэг бишрэлтэй шууд холбоотой юм. Тийм ээ, орчин цагийн өндөр хөгжилтэй шил толь болсон мегаполисийнхэн ч гэсэн өөрийн өв соёлоос татгалзаж чадахгүй.

Хятадын уулсад Луу амьдардаг гэсэн домог бий. Луу нь хятадын ард түмний хувьд оюун ухаан, эр зориг, хөгжил дэвшлийн бэлгэ тэмдэг болно. Луу өдөр болгон усанд ордог, харин хотын тэнгэр баганадсан барилгууд тэдэнд саад болох ажээ. Хонгконг энэ асуудлыг шийдэж чаджээ – олон давхар байшингуудад нүх гаргасан юм. Ингээд л дундаа том нүхтэй байшингууд сүндэрлэсэн хэрэг. Нутгийн ард иргэд энэ нүхийг “лууны хаалга” гэж нэрлэдэг.

travelask.ru

Тэдний итгэл үнэмшлээр бол луу өдөр болгон ямар ч саад бэрхшээлгүйгээр далайн усандаа ордог байна. Луу нэвт гарсан байшинд Ци гэх эерэг энерги бий болно гэж тэд итгэнэ.

 

Фэншуй буюу Лууг хэрхэн сургах вэ?

Лууны хаалга – фэншуй орчин үеийн хонгконгчуудын хувьд ямар чухал болохыг харуулж байгаа хэрэг юм. Хот төлөвлөлтийн хувьд ч мөн адил. Энд байшингуудыг фэншуйгээр зохион байгуулаад зогсохгүй мөн барилгын компаниуд нь ч гэсэн Ци зөв энергийг бий болгох үүднээс фэншуй харж ажилтнуудаа хөлсөлдөг (мэдээж өндөр цалин амлана). Орчин үеийн соёлжсон нийгэмд фэншуйг мухар сүсэг гэдгийг ойлгосон ч гэлээ ихэнх барилгын компаниуд дараа нь харамсаж байхаар эхнээсээ зөв энергиэр ажлаа эхлүүлсэн нь дээр гэж үздэг ажээ. Тийм учраас энд фэншуйн мэргэжилтний зөвлөмжгүйгээр барилгын ажил эхлүүлнэ гэж бараг байхгүй.

travelask.ru

Үүний тод жишээ бол HSBC банкны барилга юм. Бараг бүх зохион байгуулалт фэншуйн мэргэжилтний зөвлөмжөөр явжээ. Нэгдүгээр давхар – Виктория эрэг рүү гарах задгай талбайтай. Энэ нь зүгээр нэг дизайнерын шийдэл бус Ци энерги болон Луугийн усанд хүрэх замыг саадгүй болгож байгаатай холбоотой. Банк өөрийн барилгыг ийм байдлаар зохион байгуулах талаар хотын захиргаатай гэрээ хийсэн гэсэн яриа ч явдаг. Барилгын цахилгаан шатыг ч фэншуйн тооцоогоор хийжээ: банкинд муу ёрын сүнс оруулахгүй гэсэн зорилготой. Мэдээж хаалгыг эд баялаг, хөгжил дэвшлийн бэлгэ тэмдэг болсон хүрэл арслан хамгаалж байгаа. Фэншуйг дагасан учраас HSBC-ийн ажил хэрэг өөдрөг яваа гэж үздэг. Энэ утгаар Хонгконгчууд үүдэнд байрлах арслангаас “адис” авдаг болжээ.

travelask.ru

HSBC банкны барилга

Харин хөрш зэргэлдээ орших Хятадын Банкны тэнгэр баганадсан барилга азгүй гэж хэлэхээр: цамхагийг хулс модоор бэлгэдэн барьсан. Бас л Хонгконгийн дээдэлдэг бэлгэ тэмдгийн нэг мөнөөс мөн. Гэхдээ уг барилгын компани фэншуйн сургаалийг дагасангүй. Учир нь хурц булангууд нь Ци энергийг мохоож хөрш зэргэлдээ орших барилгуудын муу энергийг өөртөө шингээх болжээ. Хятадын Банкны барилгаас ялгарах муу энергийг зaйлуулах зорилгоор HSBC банкныхан өөрсдийн барилгын дээвэр дээр их бyy хүртэл байрлуулсан гэдэг. Хятадын Банкныхны хувьд хурц булантай барилгын ажил эхлэх үеэс л таагүй зүйл тохиолдох болсон. Хамгийн аймшигтай тохиолдол: Хонгконг хотын захирагчийн үxэл.

travelask.ru

Хурц булантай Хятадын Банкны барилга

Олон удаагийн таагүй тохиолдлоос хойш Хятадын Банкныхан барилгаа өөрчлөх гэж хичээжээ: хүрхрээ хийж , ургамал мод тарж, их газрын Хятадаас хөгжил дэвшил, тайван амгалан амьдралын бэлгэдэх аварга том байгалийн чулуунууд авчирчээ.

travelask.ru

Энэ мэт шалтгааны улмаас Лууны хаалгыг өндөр барилга болгонд гаргахыг Хонкгонгчууд хичээдэг юм. Ялангуяа далайн эрэг орчим сүндэрлэх байшинд зайлшгүй гаргана. Ард иргэдийн ухаан өөрийн гэсэн сүсэг бишрэлтэй: луу нисэх ёстой л гэсэн бол ниснэ. Бид энэ бүгдийг хүндэтгэвэл зохино.

21
ГайхмаарГайхмаар
14
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Nola Nola

    Nola Nola

    2022/07/03 at 13:38

    Сонирхолтой юм байна

  2. Enkhtuya Chuluunbat

    Enkhtuya Chuluunbat

    2022/07/03 at 14:28

    luu garch ordoog gej vzdeg

  3. Murun Bayasakh

    Murun Bayasakh

    2022/07/03 at 23:12

    Өө фенгшүү байж. Tsgtgn Nergui

  4. Bold Bold

    Bold Bold

    2022/07/04 at 06:35

    T1.vlger ymuu

  5. Goo Ganbat

    Goo Ganbat

    2022/07/04 at 16:16

    Salhinii huchiig saruuldag gj sonsson…

  6. Гуталт Муур

    Гуталт Муур

    2022/07/04 at 18:24

    Холоос харахад цонхтой байшин шиг харагдуулах гэж ингэж баридымаа

  7. Салхины цохилтыг саармагжуулж нэвтрэх боломжийг гаргаж өгсөн

  8. Zenemyadar Erdenebayar

    Zenemyadar Erdenebayar

    2022/07/04 at 22:36

    Түүх сөхвөл Луу бол Монголоос гаралтай Луут хотын туурь олдож бсан. Лууг Хятадууд Монголоос авч олон зуун жилийн өмнөөс Фен-шуйд хэрэглэж ирсэн бдаг байх…..Гэвч ЛУУНЫ хүч нь одооч Хятад оронд ҮЕР- н гамшиг авчирсаар….

  9. Genki Desu

    Genki Desu

    2022/07/05 at 00:50

    shal hudlaa luu baila ghed nisdeg bj ene ondor baishingud teeg blow gj hha zvger l oor zvvltei holbootoi hamgin oirhon sangdaj bgn salhitai holbootoi

  10. Ganbold Mgl

    Ganbold Mgl

    2022/07/05 at 03:49

    salhi shuudee

  11. Oyun Tsedee

    Oyun Tsedee

    2022/07/05 at 06:38

    Баримтат кино нь гараад бсан ш дээ салхины хүч бууруулна мөн өндөр барилгын савлагааны хүчинд нийцүүлсэн гээд

  12. Амарсанаа Амка

    Амарсанаа Амка

    2022/07/05 at 16:36

    hoorhii luu ondor nisej chaddagvi bololtoi haha

  13. Mashka Amgaa

    Mashka Amgaa

    2022/07/05 at 16:59

    Amaraa Tsoodol

  14. Narnuu Dkl

    Narnuu Dkl

    2022/07/06 at 00:44

    Сайн байцгаана уу Ноён/Хатагтай бид Монгол Улсад санхүүгийн бэрхшээлтэй бүх хүмүүст туслах зорилгоор зээл олгодог. Манай нийслэл 13,000,000,000 хүртэлх төгрөгийн зээлийг хувийн зээлд ашиглах боломжтой. Зээлийн хүү нь жилийн 2%. Манай сайт дээр хүлээн авахын тулд бидэнтэй холбоо барина уу. Манай фэйсбүүкээр бидэнтэй шууд холбогдоорой. Бид таны хүсэлтийг хүлээж байна.

  15. Sainbuyan Mandukhai

    Sainbuyan Mandukhai

    2022/07/06 at 01:26

    Oilgomjtoi

  16. Дамдин Оч-Бадралт

    Дамдин Оч-Бадралт

    2022/07/06 at 14:28

    Ойлгомтой шдээ

  17. Баагий Баагий

    Баагий Баагий

    2022/07/06 at 20:53

    Дундаас нь мөнгө идчихсэн юм бишүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *