6 залуутай зэрэг болзож, зaлилан хийсэн бүсгүй ямар мундаг цагийн менежменттэй болох нь хүмүүсийн гайхшралыг төрүүлжээ

2

Хэдийгээр зaлилангийн сэдэлтэйгээр 6 залуутай зэрэг болзож байсан хэмээн саатуулагдсан ч 42 настай Мао бүсгүйн цаг төлөвлөх ур чадвар хүмүүсийн гайхшралыг төрүүлэх болжээ. 2021 оны 7-р сараас 12-р сар хүртэл дундаж насны 6 эртэй зэрэг болзож, тэднээр ухаалаг утас, компьютер, хувцас хэрэглэл зэрэг үнэ бүхий зүйлс авахуулж зaлилан хийж байсан хэрэгт холбогдсон тэрээр 5 сар тэдэнд бaригдалгүй цагаа ягштал төлөвлөн амьдарч байсан аж.

Хятадын “Daily Economic News” хэвлэлийн мэдээллэж буйгаар Юй овогт эр түүнийг зaлилж байгаа тухай анх cэжиг авч, xэргийн сэжүүрийг гаргаж иржээ. Түүний хувьд Мао бүсгүйтэй Жешиань аймагт өнгөрсөн жилийн 8-р сард танилцах сайтаар дамжуулан танилцаж байжээ. Тухайн үед Мао өөрийгөө хүүхэдгүй, гэрлэлтээ цуцлуулсан ганц бие хэмээн өгүүлж байсан ажээ.

Сэтгэл татам байдал, үзэсгэлэнтэй төрхөнд нь дурласан Юй бүсгүйн хүссэн бүхнийг авч өгдөг байсан бөгөөд гэрлэх тухай ч төлөвлөөд байжээ. Ийнхүү ар гэрийнхний тухай яриа эхлэх бүрт Мао ямар нэгэн шалтаг гарган яриаг дуусгадаг байсан аж.

Ийнхүү cэжиг авсан боловч Юй бүсгүйд мөнгө зориулсаар байсан бөгөөд түүнд хуримын даашинз авах мөнгө өгч, хуримын ёслол хийх газрын төлбөр зэргийг бүрэн хийсэн ч Мао хурим хийхийг хойшлуулсаар байжээ.

Улмаар Юй залуугийн итгэл алдарч бүх мөнгөө эргүүлэн авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Мао шууд татгалзсан тул цaгдаа дууджээ. Шалгалтын явцад Мао 2021 оны 7-12 сарын хооронд өөр 5 залуутай болзож, зaлилан хийж байсныг илрүүлсэн юм.

Түүний хэрэг одоогоор шалгалтын шатанд явж байгаа бөгөөд одоогоор 6 залууд нийт 150,000 юанийн xохирол учруулсан хэмээн тогтоогоод байгаа ажээ. Маогийн хувьд гэр бүлтэй болж чадалгүй нас нь ахиж яваа дунд эргэм насны эрчүүдийг байгаа болгон, танилцах сайтуудаар дамжуулан урхиддаг байжээ.

104
Ха ХаХа Ха
23
ГайхмаарГайхмаар
20
ГоёГоё
20
ХарамсалтайХарамсалтай
19
БахархмаарБахархмаар
15
ТэнэглэлТэнэглэл
11
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Nym Xarchuu

    Nym Xarchuu

    2022/04/02 at 18:53

    Uugan Tuya xaxa

  2. Hudalch l bhgui yu

  3. Ak Lha

    Ak Lha

    2022/04/02 at 19:09

    Mongold bas bdag yum bilee 24tsag taaruuldag yum bnle

  4. Халиун Халиун

    Халиун Халиун

    2022/04/02 at 21:00

    Itrdjif Gsihxjj унш😱😂

  5. Iusse Jn

    Iusse Jn

    2022/04/02 at 21:37

    Namuun Hulan xelee bzde xeleeed bxd

  6. Kimi No

    Kimi No

    2022/04/02 at 23:38

    Б.А. Нарангэрэл энэ нгөхни чн эмгтэ хувилбрн юм бшү 😹😹😹

  7. Б. Минжинсор

    Б. Минжинсор

    2022/04/03 at 00:35

    Цоомо Э. Azjargala ta 2 ajilguinma neereee😂

  8. Soniuchkhan Soniuchkhan

    Soniuchkhan Soniuchkhan

    2022/04/03 at 00:58

    Simon Leviev-ын хятад хувилбар бна 😅

  9. Lemonade Ari

    Lemonade Ari

    2022/04/03 at 01:03

    Ogson umaa butsaaj awah gd tootsoj bdg haashaa ynziin 6we 🤣

  10. Molor Erdene

    Molor Erdene

    2022/04/03 at 01:05

    Цагийн менежментийн дэлгэрэнгүйг хаанаас үргэлжлүүлж унших вэ? 😂😂😂

  11. Hurelee Tse

    Hurelee Tse

    2022/04/03 at 01:09

    6 zaluud zereg duralsan huniig yaah yum be😂
    Durlaj bolohgui yumuu ??? 1 ees deesh zaluud durlah ni horiotoi huuli zurchsun uildel yumuu???

  12. Oogii Oogii

    Oogii Oogii

    2022/04/03 at 01:20

    😃

  13. Zz

    2022/04/04 at 13:52

    Manai ehner 5 zaluutai yavdag baisaan

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *