Кёрлингийн чулууг олборлодог цорын ганц арлын тухай. Тус спортын гол хэрэгсэл болсон боржин чулууг хэрхэн боловсруулж бэлтгэдгийг харуулсан 15 гэрэл зураг

0

Кёрлинг – олимпын спортод хамаарах хамгийн залуу төрлийн нэг, хэдхэн зууны л настай спортын төрөл юм. Хамгийн сонирхолтой нь, энэ спортын хэрэгслийг манай гараг дээр байгаа цорын ганц төрлийн боржин чулуугаар л хийдэг ажээ. Тэр чулууг мөн цорын ганц арлаас олборлодог. Шотландын алслагдсан нэгэн арал.

Кёрлинг нь олон мянган түүхэн хөгжлөөрөө гайхагдаад байхаар төрөл биш юм, жишээ нь, гүйлт гэхэд л хэдэн зуун жилийн түүхтэй олимпын спортын төрөлд багтдаг. Кёрлингээр 16-р зуунаас эхлэн тоглох болжээ: чухам энэ үеэс эхлэн өвлийн спортын төрлийн талаар бичиж эхэлсэн байдаг юм.

travelask.ru

“Цасан дээрх анчид” П.Брейгель, 1565 он: мөсөн дээр тоглож байгаа хүмүүсийг анхааралтай хараарай. Гэрэл зураг Wikipedia.org

Мэдээж тэр үед хэрэглэж байсан хэрэгсэл нь одоогийнх шиг өөгүй байгаагүй нь ойлгомжтой. Тэр үед төрөл бүрийн хэмжээтэй чулуунд бариул бэхэлж тоглодог байв. Харин 18 дугаар зуунаас эхлээд чулуу нь одоогийн хэлбэртэй болсон гэж үздэг: 20 килограммын боржин чулууг ойролцоогоор 30 см-ийн диаметртэй болгон бэлдэх болжээ. Боржин чулуу нь харин ч нэг онцгой, яагаад гэвэл уг чулууг эзэнгүй цорын ганц арлаас л олборлоно. Британийн гэрэл зурагчин Эндрю Бьюкенен (Andy Buchanan) энэ арал руу явж тэмцээний хүнд чулууг хэрхэн бэлдэж байгааг эхнээс нь судлахаар шийджээ.

 

Таны өмнө Эйлса-Крейг арал харагдана, Шотландын арлуудаас ойролцоогоор 16 км зайд орших арал юм

travelask.ru

 

Ширүүн цаг агаартай бас эзэнгүй арал дээр 16 дугаар зуунд протестантуудаас зугтааж байсан католик шашинтнууд оpогнон амьдарч байсан гэдэг

travelask.ru

 

Энэ арлын хатуу боржин чулуу нь кёрлингийн чулуунд хамгийн тохиромжтой нь

travelask.ru

 

Арлаас тээвэрлэж ирсэн чулууг шотландын Глазгод байрлах урланд зүсэж бэлдэж эхэлнэ

travelask.ru

 

19 дүгээр зууны дундаас эхлээд Kays Curling компани уг чулууг боловсруулж дэлхий дахинд экспортоор гаргадаг болжээ

travelask.ru

 

Уг компани нь арлаас боржин чулуу олборлох цорын ганц эрхийг эзэмшдэг. Гэрэл зураг дээр чулуу боловсруулах багаж хэрэгсэл харагдана

travelask.ru

 

Британичууд 1924 оны олимпын наадам дээр: тэр жил кёрлинг олимпын төрөлд багтсан юм

travelask.ru

 

Олимпын дараагийн аялал арваад жилийн дараа болсон – 1998 онд

travelask.ru

 

Чулууг хэрхэн хэлбэрт оруулж засдаг вэ?

travelask.ru

 

Бүгдийг гар ажиллагаагаар хийдэг

travelask.ru

 

Шотланд боржин чулуу – кёрлингийн олон улсын тэмцээнд ашигладаг цорын ганц хэрэгсэл

travelask.ru

 

Хагас бэлэн болсон чулуунууд: нарийн шалгалтыг давсны дараа өнгөлгөө хийгдэнэ

travelask.ru

 

Kays Curling-ийн ажилтнууд чулууг шалгаж байгаа нь, мөн тэнцвэр хадгалах чадварыг ч шалгадаг

travelask.ru

 

Эцсийн боловсруулалт – бариул бэхлэх л үлдлээ

travelask.ru

 

Шотландын тамирчин Брюс Моуэт Бээжингийн өвлийн олимпын үеэр

travelask.ru
6
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *