Алдартнуудын гэр бүлд өсч, тэдний амьдралын хэв маягаар амьдарч дадсан хүүхдүүд эцэг, эхийнхээ мэргэжлийг өвлөн авах явдал түгээмэл байдаг. Тэдний зарим нь төрсөн цагаасаа эхлэн олны анхаарлын төвд байсаар өдийг хүрсэн гэхэд ч хилсдэхгүй биз ээ. Манай сайт уншигч танд аав, ээжийнхээ мэргэжлийн өвлөн урлагийн салбарт хөл тавиад буй хүүхдүүдийг танилцуулж байна.
1. Emme Maribel Muñiz

Дуучин Jennifer López-ын охин Emme Maribel Muñiz ердөө 13 настай ч аль хэдийн ээжийнхээ хамтаар Limitless дууны клипэнд тоглож, чамгүй авъяаслаг нэгэн гэдгээ Super Bowl Halftime Show-д оролцох үеэрээ харуулаад амжсан билээ. Jennifer López нэгэнтээ охиныхоо гайхалтай хүчтэй хоолойг аав Marc Anthony-оос өвлөн авсан хэмээж байсан билээ.
2. Lily-Rose Depp

Холливудын нэрт жүжигчин Johnny Depp болон францын дуучин, жүжигчин, загвар өмсөгч Vanessa Paradis нарын охин Lily-Rose Depp өдгөө 22 настай. Тэрээр кино урлагт 2014 оноос эхлэн хөл тавьж Tusk, The Dancer and A Faithful Man зэрэг кинонуудад дүр бүтээж, 2018 оны шилдэг залуу уран бүтээлчийн нэгээр нэрлэгдэж байв. Мөн тэрээр 2015 оноос хойш Chanel брендийн нүүр царайгаар ажиллаж байна.
3. Mia Honey Threapleton

Жүжигчин Kate Winslet-ийн охин Mia Honey Threapleton саяхан “Shadows” нэртэй киноны гол дүрийг бүтээжээ. Түүний хувьд ээжийнхээ алдар нэрээс ангид, өөрөө өөрийнхөө замналыг бүтээхийг хүсдэг аж. Харин түүний ээж охиноо жүжигчин болсон тухайд “Түүнийг жүжигчин болсонд гэдэгт одоо ч итгэж өгдөггүй” хэмээн хариулж байжээ.
4. North West

Реппер Kanye West-ийн 8 настай охин North West аавынхаа нэгэн адил реппер болох мөрөөдөлтэй төдийгүй, аавтайгаа хамт тайзнаа гарч байсан ч удаатай. Түүнчлэн эцэг, эх нь Тик Ток сүлжээнд өөрөө бичлэгээ оруулах эрхийг нь өгснөөс хойш тэрээр чамгүй алдартай болоод буй юм.
5. Kaia Gerber

Өдгөө 20 настай Kaia Gerber ээж Cindy Crawford-ын нэгэн адил загварын ертөнцөд хөл тавьж, 2017 оны загварын долоо хоногийн тайзнаа гарч, нэр бүхий хэд хэдэн брендийн нүүр царай болон ажиллаж буй ажээ.
6. Blue Ivy Carter

Дуучин Beyoncé болон Jay-Z нарын охин ердөө 10 настай боловч хэд хэдэн шагналыг аль хэдийн өөрийн болгоод буй нэгэн ажээ.
7. Willow Sage Hart

Дуучин Pink-ийн 10 настай охин Willow Sage Hart ээжийнхээ “The Truth About Love” нэртэй цомогт аль хэдийн дуугаа бичүүлсэн бөгөөд ээжтэйгээ хамт хэд хэдэн дууны клипэнд тоглоод амжсан аж. Одоогоор ээжийнхээ хамт уран бүтээл хийж байгаа боловч цаашдаа түүнд дэлхийн хэмжээний од болон гялалзах бүрэн нөөц боломж бий билээ.
8. Jaden болон Willow Smith

Алдарт жүжигчин Will Smith-ийн хүү өдгөө 24 настай Jaden 2006 оноос хойш кино урлагт хүч үзэж буй нэгэн билээ. Харин түүний дүү Willow дуучин, бүжигчин, жүжигчин гээд олон талын авъяастай нэгэн ажээ.
9. Romeo Beckham

Victoria болон David Beckham нарын хүү нэгэн цагт хөлбөмбөг, теннисийн спортын аль нэгийг сонгон хичээллэхээр эргэлзэж байсан ч аавынхаа замналыг хөөж хөлбөмбөгчин болохоор шийдэж байсан түүхтэй.
10. Lila Grace Moss

Ээж Kate Moss-ынхоо нэгэн адил Lila Grace Moss загварын ертөнцөд хөл тавьж, 19 насандаа алдаршиж яваа билээ.
11. Mercy James

Попын хатан хаан Madonna-ын хайр халамжинд өсч торнисон тэрээр сонгодог хөгжимд туйлын сонирхолтой нэгэн ажээ. Madonna өөрийн Facebook хуудастаа охиныхоо Моцартын ая тоглож буй бичлэгийг нийтлэх үед олон сая хүмүүс түүний авъяасыг биширч байсан билээ.
12. Maya Hawke

Uma Thurman болон Ethan Hawke нарын авъяас чадварыг яахын аргагүй өвлөж авсан жүжигчин Maya Hawke “Stranger Things” цуврал болон “Once upon a time in Hollywood” кинонд дүр бүтээгээд амжсан юм.
13. Shiloh Jolie-Pitt

Жүжигчин Angelina Jolie болон Brad Pitt нарын том охин Shiloh Jolie-Pitt төрсөн даруйдаа л олны анхаарлын төвд орж, сэтгүүлүүд дээр түүний тухай нийтлэлүүд цуварч байсан гэдэг. Бага байхдаа “The Curious Case of Benjamin Button” кинонд дүрээ мөнхөлсөн бол хожим “Kung Fu Panda 3” кинонд дуу оруулж байжээ. Ийнхүү хүүхэд байхаасаа од болсон тэрээр ээжийн хамтаар улаан хивсний ёслолд тогтмол оролцдог болоод буй юм.
14. Liv y Caleb Freundlich

Жүжигчин Julianne Moore-ийн 24 настай хүү Caleb болон 19 настай охин Liv нар ээжийнхээ мэргэжлийг өвлөн авч урлагийн салбарт хөл тавьжээ. Охин Liv нь “Trust The Man” киногоороо алдартай бол түүний ах Caleb нь 2014 онд ээжийн хамтаар “Still Alice” кинонд дүр бүтээж байсан билээ.
Эдгээр залуу одод хэзээ нэг өдөр эцэг, эхийнхээ хэмжээний одод болж чадах болов уу?
Гоё
Буруу
Гайхмаар
Тэнэглэл
Ха Ха
Хөөрхөн
Бахархмаар
Харамсалтай



