
Бөгжний эзэн кино цувралыг бүтээх явцад кино урлагийн түүхэнд урьд хожид хийгдэж байгаагүй нэгэн зүйлийг хийх хэрэгтэй болсон нь хэмжээний хувьд харилцан адилгүй хуулбаруудыг болон нэг түвшин дэх обьектыг байгаагаас нь том эсвэл жижиг, хол эсвэл ойр байдлаар харагдуулдаг харааны төөрөгдлийг үүсгэдэг техникийг ашиглах шаардлага тулгарсан. Киноны бүх гол дүрийн жүжигчид дундаж болон дунджаас үл ялиг нам өндөртэй байсан бол зохиол дээр ердийн хүмүүсээс харьцангуй намхан хоббитууд, одой нар дүрслэгдсэн байдаг. Түүнчлэн ердийн хүмүүстэй хэсгүүд дээр эсвэл Гэндальфын хэсэг дээр өндрийн харьцааг нарийн тохируулах ёстой болсон. Үүний тулд нэг дүрийн хоёр өөр өндөртэй хувилбаруудыг бүтээсэн ба тэд яг л орлон тоглогчид шиг үүрэг гүйцэтгэсэн байна.
















