Марс гаригийн ер бусын нууцлаг гадаргууг харуулсан хамгийн сүүлийн үеийн гэрэл зургууд

0

Сахилгагүй хүүхэд буйдан дээрээ зураг зурж дээ гэж бодож байгаа бол та андуурч байна. Энэ нь Марсын өмнөд хэсэгт байрлах өндөр уулс орчмоос ирүүлсэн сүүлийн үеийн гэрэл зураг юм. Анхаарал татсан эдгээр гэрэл зургуудыг ЕSA/Роскосмосын ExoMars Trace Gas Orbiter (TGO) сансрын хөлөгт суурилуулсан CaSSIS камерын тусламжтайгаар 2 дугаар сарын 1-нд авчээ.

TGO 2016 онд Марс гаригт хүрсэн бөгөөд 2 жилийн дараа нь шинжлэх ухааны даалгавраа бүрэн чадлаар нь эхлүүлж чаджээ. Түүний даалгаварт: зөвхөн уг гаригийн гадаргууны гэрэл зургийг аваад зогсохгүй мөн усаар баялаг ордыг олох, нарийвчилсан газрын зураг гаргах, мөн агаар мандлын хийн мэдээлэл цуглуулах ажлууд багтаж байв.

esa.int

Одоогийн байдлаар эрдэмтэд Марсын гадаргуунаас 30 гаруй төрлийн ландшафт олж илрүүлээд байна. Энэ газрын уул, толгод нь бидний хувьд буруу хэлбэртэй гэж хэлж болохоор буюу хавтгай оройтой ажээ. Эдгээрийг нь нэгэн сонирхолтой зүйл нэгтгэнэ – бүх гадаргуугаар үргэлжлэх бараан “сахал”.

esa.int

Хөx, цэнхэр туяатай судлыг гурван шүүлтүүр ашигласны үр дүнд тодруулж гаргаж ирч чадсан. Гадаргуугийн минералогийн өөрчлөлт явагддагийг гэрчлэх зураг гэж үзэж байна. Бодит өнгөөр харахад эдгээр зураас нь хар-улаан юм шиг харагдана.

Зурагнаас харагдах эдгээр судал нь нь үнэндээ салхинд хийсэх “чөтгөp” гэж нэрлэсэн тоос шорооны ул мөр юм. Гадаргуун дээр тогтсон эдгээр ул мөрний ачаар салхины шинж чанар, хурд бас чиглэлийг тогтоох боломжтой.

esa.int

Байнга дэгдэх тоосны салхи нь гадаргуу дээрх ул мөрөө байсхийгээд л шинэчилдэг. Тэгээд ч Марсын салхи нь манай дэлхийнхээс нэг их ялгараад байх зүйлгүй. Манай салхинаас хэмжээгээрээ л илүү. Марс дээр “чөтгөp”-ийн салхи 8 километр хүртэл дэгддэг болохоор уртаараа хэдэн арван километр, өргөнөөрөө хэдэн зуун метр үргэлжлэх ул мөр ардаа үлдээдэг ажээ.

12
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ankhbayar Baatarsykh

    Ankhbayar Baatarsykh

    2022/02/16 at 12:47

    За боль хөөсөнцөр дээр балаар зурчаад

  2. Bayan Amili

    Bayan Amili

    2022/02/16 at 14:38

    Марс гэж бас 1 худал хуурмаг

  3. Burjee Bataa

    Burjee Bataa

    2022/02/16 at 14:41

    tsagaan arisan divan deer balaaraa saraachihsan ym bishu :p

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *