Германчуудын өдөр тутмын амьдралыг бидний санаанд ч оромгүй талаас нь харуулсан 18 гэрэл зураг

0

Улс орон болгонд зөвхөн ард иргэд нь л ойлгодог өөрийн гэсэн онцлог байдаг. Гэхдээ дэлхийн бусад улс орнуудад яаж амьдарч байгааг харахад үнэхээр сонирхол татна. Өнөөдөр бид Герман улсаар виртуал аялал зохион байгуулахаар шийдлээ. Германчууд үнэхээр бидний ойлгодог шиг цэвэр цэмцгэр, зөв хэрэглээтэй бас элдэв шуналгүй улсууд байдаг уу?

Энэ сониуч зандаа хөтлөгдөн Герман улсын тухай илүү ихийг мэдэхээр интернет хэрэглэгчдийн авсан гэрэл зургуудыг багагүй ухаж үзлээ. Германчуудын өдөр тутмын амьдралаас суралцах зүйл байгааг ч олж мэдсэн юм.

Берлиний зарим нэг байшингуудад ийм модон шат суулгасан байгааг харж болно. Уг шат нь муурнуудад дуртай үедээ гарч зугаалахад зориулагджээ

© matter_compiler / Reddit

 

Уламжлалт цавуутай цаасан шошгоны оронд Bio хэмээх тэмдэглэгээг лазераар тавьдаг, өөрөөр хэлбэл уг бүтээгдэхүүн нь органик гэсэн үг юм

© sgrossar / Reddit

 

10 евро – Германд түргэн тусламжийн машинаар давхихад ийм хэмжээний төлбөр төлдөг ажээ

© morganej / Reddit

 

Хуучны нэгэн байшингийн зүүн, баруун талуудын давхрууд харилцан адилгүй

© JTMY_ / Reddit

 

Германд байшингийн ханан дээр ийм гоё хайрцаг олж харлаа. Шуудангийн хайрцаг юм гэнэ

© bohrmaschinede / Reddit

 

Германд махан пиццанаас гадна шоколадтай пицца идэж болно

© bohrmaschinede / Reddit

 

Машины зогсоолын автомат дээр зоос үрэх бүс байдаг

© jahbe95 / Reddit
  • Урьд нь гологдсон зоосыг төмөрт үрж дахин хийвэл автомат хүлээж авдаг гэсэн мухар сүсэг Германд байдаг. © jahbe95 / Reddit

 

Машиндаа өвлийн дугуй тавьсан бүх машинуудад ийм анхааруулах наалт өгдөг – хурдны аюулгүй байдлыг хангуулах зорилготой ажээ

© gammaas / Reddit

 

Герман дахь автобусны бариул дээр USB оролтууд бий

© elontril2 / Reddit

 

Германчууд түрдэг тэргэндээ хүртэл зогсоолын тэмдэглэгээ хийжээ

© TheSmart***Kidd / Reddit

 

Ульм хотод Ulmer Nest гэх нэртэй халуун бүхээгийг орон гэргүй хүмүүст зориулж гудамжинд байрлуулжээ

© The–Weasel / Reddit

 

Германд фермерийн бүтээгдэхүүн зардаг худалдааны автомат машин байдаг юм. Шинэ өндөг, төмс, сүү, жимсний чанамал, мах гээд зарахгүй юм алга

© pogogq / Reddit

 

Өнөөдөр Германаас Франц ордог замаар явж үзлээ. Иймэрхүү харагдана

© Boerboelwrangler / Reddit

 

Гэрэл зураг дээр Берлиний жирийн нэгэн угаалгын газар

© Aesthetic_Night222 / Reddit

 

Мюнхен дэх өндөр настнуудын асрамжийн газарт байдаг хуурамч автобусны буудал. Энд байгаагаа мартаад гэр рүүгээ харих гэж зүтгэх өндөр настнуудад зориулжээ

© seriousAnts / Reddit

 

Германы аpми пиццаны хайрцаг дээр сурталчилгаагаа байрлуулдаг

© Unknown author / Reddit

“Чи юу чаддагаа харуул”

 

Германы Гарц ойд шилүүс амьдардаг

© pogogq / Reddit

 

Дрездений зам дээр “Back to the Future” кинонд гардаг шиг DeLorean машин харж болно

© showrunner0333 / Reddit

Германы амьдралын ямар зүйл таныг хамгийн их гайхшруулж байв?

11
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *