Алдартай кинонд тоглосон хэдий ч бидний анзааралгүй өнгөрсөн 15 шилдэг жүжигчид

0

Ямар нэг киног дахин үзэж байхдаа алдартай жүжигчин тоглосон байгааг сая л анзаарч ойлгосон тохиолдол танд байсан уу? Байж л таараа, эргэлзэх юм алга! Үүнийг анзааргагүй байдлаас гадна хэд хэдэн байдлаар тайлбарлаж болно: чадварлаг нүүр хувиргалтын ачаар та жүжигчнийг таниагүй өнгөрсөн эсвэл урьд нь та тэр жүжигчинтэй танил болоогүй байсан. Алдартай жүжигчид залуудаа маш олон сайхан кинонуудад тоглосон байдаг, гэхдээ ихэнхдээ туслах дүр бүтээжээ. Тийм ч учраас бид тэднийг танилгүй эсвэл анзааралгүй өнгөрөөсөн юм. Яагаад гэвэл бид тэдэнтэй танил болоогүй байсан хэрэг.

Бид энэ алдааг засахаар шийдлээ. Нүүр хувиргалт, туслах дүр эсвэл залуудаа бүтээсэн дүрээс нь болоод бид ямар алдартай жүжигчнийг анзааралгүй хажуугаараа өнгөрөөсан байна вэ?

Тимоти Шаламе “Interstellar” кинонд (2014)

Warner Bros.

Жүжигчин Мэттью Макконахигийн бүтээсэн гол дүрийн хүүд тогложээ.

 

Скарлетт Йоханссон “Home Alone 3” кинонд (1997)

20th Century Fox

Жүжигчин бүсгүй гол дүрийн эгчид тоглосон юм.

 

Питер Динклэйж “The Chronicles of Narnia: Prince Caspian” кинонд (2008)

Walt Disney Pictures

Жүжигчин улаан одой Трампкины дүрийг бүтээсэн.

 

Хью Лори болон Марк Уильямс “101 Dalmatians” кинонд (1996)

Walt Disney Pictures

Ирээдүйн доктор Хаус болон Артур Уизли нар Стервелла Де Вилийн туслахууд болох Жаспер, Хорас нарын дүрийг бүтээсэн.

 

Мэтт Деймон болон Алан Тьюдик “Deadpool 2” кинонд (2018)

20th Century Fox
20th Century Fox / Universal Pictures

Танигдахгүй болтлоо нүүр хувиргалтад орсон хоёр жүжигчин минут орчим гараад өнгөрөх дүрд тогложээ. Тэдний пикапыг хагас киборг Кейбл авдаг хэсэг.

 

Бенедикт Камбербэтч болон Эдди Редмэйн “The Other Boleyn Girl” кинонд (2008)

BBC Films / BBC Films

Тухайн үед алдартай болоогүй байсан жүжигчид Уильям Кэри болон Уильям Стаффордын дүрд тогложээ.

 

Октавия Спенсер “Spider-Man” кинонд (2002)

Colombia Pictures

Жүжигчин дүрэмгүй зoдооны тэмцээний бүртгэл хөтлөх бүсгүйн дүрийг бүтээжээ.

 

Дэвид Брэдли “Captain America: The First Avenger” кинонд (2011)

Paramount Pictures

“Harry Potter”–ийн Филч болон “Game of Thrones”-ийн Уолдер Фрейн дүрийг бүтээсэн жүжигчин Marvel-ийн кинонд дүр бүтээжээ. Бүр сайн талын дүр шүү.

 

Филип Сеймур Хоффман “Scent of a Woman” кинонд (1992)

Universal Pictures

Залуу жүжигчин гол дүрийн нэг ангийн хүү болох Бага – Жорж Уиллист тогложээ.

 

Сет Роген  “Donnie Darko” кинонд (2001)

Newmarket Films

Жүжигчин Доннигийн ангийн хүүхдийн дүрд тоглосон.

 

Жуд Лоу “The Aviator” кинонд (2003)

Miramax Films

Жуд Лоу 1930-аад оны үеийн холливудын жүжигчин Эроол Флинний дүрийг бүтээжээ.

 

Стив Бушеми “Pulp Fiction” кинонд (1994)

Miramax Films

Жүжигчин туслах дүр буюу зөөгчийн дүрд тоглосон юм.

Дээрх жүжигчдээс та хэнд нь илүү дуртай вэ? Ямар кино нь таны сэтгэлд үлдсэн байна вэ?

7
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *