Кристиано Рональдо өөрийн 25 сая ам.доллараар үнэлэгдэх, тансаг зэрэглэлийн автомашинууд эгнүүлэн тавьсан гял цал гаражаа сонирхуулжээ

0

Кристиано Рональдо найз бүсгүй Жоржиана Родригесийн теле шоуны зочноор оролцож ойролцоогоор 25 сая ам.доллараар үнэлэгдэх супер карууд эгнүүлэн тавьсан өөрийн гаражаа сонирхуулжээ. Түүний цуглуулгын бахархал бол Bugatti Centodieci, үнэ нь 10 сая гаруй ам.доллар.

Кристиано Рональдогийн шүтэн бишрэгчид хөл бөмбөгчний найз бүсгүй Жоржиана Родригесийн теле шоуг үзээд сэтгэлийн чамлахааргүй тaaшаалыг авах болно. Netflix сувгаар гарсан уг шоугаар Рональдо ойролцоогоор 25 сая ам.долларын үнэ бүхий супер кар эгнүүлэн тавьсан гял цал гаражаа гайхуулжээ. “Манчестер Юнайтед”-ийн од үнэтэй машинд дуртай гэдгээрээ мөн алдартай. “Soy Georgina” гэх нэртэй баримтат шоуны нэг дугаараар хөл бөмбөгчний Мадрид дахь байшинд хадгалагдаж байгаа цуглуулга гарсан юм.

dailymail.co.uk

36 настай тамирчны хамгийн үнэтэй машин нь Bugatti Centodieci нь 10 гаруй сая долларын үнэтэй бөгөөд цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн. Рональдо уг супер машиныг дэлхий дээр эзэмшиж байгаа 10 хүний нэг хэмээгддэг.

dailymail.co.uk

Рональдогийн Мадрид дахь цуглуулгад нийт 18 машин байгаагаас хамгийн хямдхан нь 250,000 ам.долларын үнэтэй машин болно.

dailymail.co.uk

Хамгийн үнэтэй Bugatti Centodieci-гоос (гэрэл зураг дээрх) гадна Рональдогийн цуглуулгад – энэ маркын хоёр ч машин багтана: Bugatti Chiron (2,5 сая ам.доллар) болон Bugatti Veyron (2 сая ам.доллар).

dailymail.co.uk

Цуглуулгын хамгийн сонирхол татах машин – 250,000 ам.долларын үнэтэй улбар шар өнгийн McLaren MP4-12C  юм.

dailymail.co.uk

Машинууд нь гаражид ажилгүй хэвтээд байдаггүй, Рональдо машинуудаа сайн унадаг. Жишээ нь, 400,000 ам.долларын үнэтэй энэ Rolls-Royce Cullinan.

dailymail.co.uk

Рональдогийн найз бүсгүйн хөтөлж байгаа Netflix-ийн шоу хөл бөмбөгчний гэр орны нууцуудаас бага зэрэг дэлгэх нь бий: загвар өмсөгч гэрт нь Wi-Fi хэзээ ч ажилладаггүй гэж гомдолложээ. Залуу хосын гэрт дөрвөн ч рүүтер байдаг ч ийм байдалд орох нь их ажээ.

dailymail.co.uk

Lamborghini Aventador – Рональдогийн цуглуулгад байгаа бас нэгэн супер машин, үнийн хувьд 300,000 ам.доллар.

dailymail.co.uk

Эдгээр автомашинуудын ихэнхийг Рональдогийн шүтэн бишрэгчид мэднэ. Яагаад гэвэл Рональдо машиныхаа дэргэд зогсож авахуулсан гэрэл зургуудыг өөрийн инстаграм хуудсандаа байрлуулдаг, жишээ нь энэ цагаан Ferrari нь хөл бөмбөгчний гаражид байгаа уг маркын гурван машины нэг юм. Хамгийн шинэхэн худалдан авалт нь 300,000 мянган ам.долларын үнэтэй Bentley Flying Spur ажээ.

Үүнээс гадна хөл бөмбөгчинд Bentley Continental GT, Lamborgini Urus болон “ердөө” 50,000-хан ам.долларын үнэтэй Chevrolet Camaro–г гэр бүлийн хэрэгцээнд унадаг.

dailymail.co.uk

Харин энэ бол саяхны худалдан авалтын нэг – 2 сая ам.долларын үнэтэй Ferrari Monza-г Маранелло дахь Ferrari-гийн төв байраар 2021 оны 5 дугаар сард зочлохдоо худалдаж авч өөрийн цуглуулгаа баяжуулжээ.

7
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Амаржаргал Амараа

    Амаржаргал Амараа

    2022/02/10 at 20:24

    .

  2. Бас чамгүй цагны цуглуулгатай, саяхан 37 нас хүрсэн

  3. Tuvshuu Tuvshuu

    Tuvshuu Tuvshuu

    2022/02/11 at 01:49

    Chadaj bga yumand arga algo manai hed bol hulgaisan yumara gahulna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *