Бага наснаас минь хойш биднийг ангайлгаж байгаа алдартай 7 илбийн нууц

0

Илбийн ертөнц нялх балчраас эхлээд өтөл настныг ч гайхшруулна. Багадаа илбэнд дурлаж үзээгүй хүн гэж байна уу? Тийм ээ, одоо ч гэсэн насанд хүрсэн хойноо илбэчдийн үзүүлбэрийг шимтэн сонирхож үзнэ.

Сайн илбэчин болоход гарын эв дүй, уйгагүй бэлтгэл бас арвин их туршлага хэрэгтэй гэдгийг бид мэднэ. Бага наснаас минь хойш биднийг “ховстож” байгаа илбийн үзүүлбэрүүдийн нууцыг дэлгэхээр бэлдлээ.

7. Ёроолгүй стакан

© Depositphotos.com

Илбэчинд нэвт харагдах 4 стакан хэрэгтэй. Хамгийн жижигхэн хэмжээтэй стакан нь хоёр дахь стаканаас хэмжээгээрээ яг 2 дахин бага байх ёстой, хоёр дахь нь – гурав дахиасаа 2 дахин бага гээд цааш үргэлжилнэ. Хамгийн жижигхэн стаканд эхлээд сүүгээ хийнэ. Илбэчин 2 дахин том хэмжээтэй дараагийн стаканд сүүгээ юүлнэ… хоёр дахь стакан сүүгээр дүүрэн болж харагдана. Тэгээд дараагийн буюу 3 дахь стаканд хийхэд сүү хэмжээгээрээ дахиад л стаканыг дүүргэж 2 дахин “ихэсчээ”.

Яаж хийгээд байна: Стакан болгоны голд хатуу хуванцар цилиндр байгаа юм. Шингэн сүү стаканы хана болон энэ цилиндрийн дундуур нь юүлэгдэж орж байгаа хэрэг. Тэгэхээр сүүний хэмжээ (240 г) 2 дахин ихсээгүй харин нэг л хэмжээтэй орон зайг дүүргээд байгаа юм.

 

6. Гэрлийг цахилгаангүйгээр асаах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Цахилгаанд залгаагүй жирийн л нэг гэрэл илбэчний гарт асна. Ийм юм байж болох уу? Энэ илбийг үзүүлэхэд зөвхөн гарын эв дүй шаардахгүй мөн багахан уран ухаан шаардана.

Яаж хийгээд байна: Гэрлийн эх үүсвэр үнэндээ илбэчний гарт нуусан жижигхэн төхөөрөмжөөс гарч байгаа юм. Энэ нь зайгаар ажилладаг гэрэл асаагч гэх юм уу даа. Илбэчин хүссэн үедээ асааж унтрааж болох эд. Харин үзэгчдэд бол илбийн хүчээр л гэрэл асаагаад байгаа юм шиг харагдана.

 

5. Дундуур нь хуваасан хүн

© Copperfield: Tornado of Fire / DCDI Productions

Илбэчин дундуураа хуваагдаад өөрийнхөө хөлийг барьж байгаа үзүүлбэр.

Яаж хийгээд байна: Энэ бол харааны төөрөгдөл ашигласан үзүүлбэр юм. Хэрвээ анхааралтай ажиглаж харах юм бол та илбэчнийг хуванцар хиймэл хөл барьж байгааг ойлгож болно. Энэ үзүүлбэрийг үзүүлэхэд шаардлагатай зүйл гэвэл – тодорхой нэг байрлал, бүх нууцыг халхалсан сул унжсан хувцас.

 

4. Цагираг салгах/холбох үзүүлбэр

© Depositphotos.com

Илбэчин эхлээд танд хэлхээтэй гурван цагираг харуулна. Секундийн дараа 2-ыг нь гартаа барьж байгаад “ид шид”-ийн аргаар нэг нэгээр нь салгаж эхэлнэ. Илбэ шүү дээ!

Яаж хийгээд байна: Үнэндээ гарын эв дүй л шаардах үзүүлбэр юм. Цагиргуудын нэгэнд нь жижигхэн ангархай бий, илбэчин тэр хэсгийг алгаараа дарж үзэгчдээс нуусан байгаа. Ингээд л цагираг хэлхээтэй юм шиг харагдана, үнэндээ салгаж ядаад байх зүйлгүй.

 

3. Таталцлын эсрэг налуу байрлал

© Michael Jackson / Facebook

Майкл Жексон дэлхийд алдартай дуучин, бүжигчин байсан гэдэгтэй хэн ч маргахгүй нь ойлгомжтой. “Smooth Criminal” дууны клип гарсны дараа шүтэн бишрэгчдийнх нь дунд ганц л асуулт дэгдсэн: дуучин таталцлын бүх хуулийг яаж эвдэхээрээ их биеэрээ урагшаа налуу болж чадав?

Яаж хийгээд байна: Тайзанд тээглэх тусгай бэхэлгээтэй гуталд хамаг нууц оршиж байгаа юм. Гутлын өсгийнд тусгайлан тээглүүрийн нүх гаргаж шалтай түгжигдэнэ. Поп дууны хаан биеийн бүх жингээ хөлөндөө төвлөрүүлж домогт бүжгээ гүйцэтгэжээ.

 

2. Хөзөр татах үзүүлбэр

© Depositphotos.com, © Depositphotos.com, © Depositphotos.com

Илбэчин сайн дурын нэгэн үзэгчийг дурын хөзөр сонгож бусдадаа харуулахыг хүсдэг. Тэр нь бундангийн 6 байлаа гэж бодъё л доо. Дараа нь сайн дурын үзэгч хөзрийг бусад хөзөртэй буцаагаад холино. Илбэчин хөзрийг малгайдаа хийнэ. Цаашлаад жирийн нэг олс аваад нэг үзүүрийг нь малгайдаа хийгээд… “ид шид”-ийн аргаар сайн дурын үзэгчийн сонгосон хөзрийг сугалаад гаргаад ирдэг. Бундангийн 6-г!

Яаж хийгээд байна: Нэгдүгээрт, бусад хөзөр нь бидний тоглодог жирийн хөзөр шиг л харагдана. Үнэндээ адилхан 52 хөзөр  – бүгд бундангийн 6. Хоёрдугаарт, малгайд байгаа нэг бундангийн 6-г соронз наасан олсонд зангидаад бэлдчихсэн. Илбэчний малгай руугаа шургуулах олс үзүүртээ бас л соронзтой. Хоёр соронз наалдаж “таны” хөзрийг илбэчин татаж гаргаж ирнэ.

 

1. Агаарт хөөрөх хүн

© Nicknick_ko / Depositphotos.com

Бясалгалын онцгой техникийн ачаар хүмүүс агаарт хөөрч чаддаг гэж зарим нэг нь боддог. Гэхдээ гудамжинд ламын хувцас өмсөөд агаарт хөөрч байгаа илбэчнийг харвал нүдэндээ итгэх хэрэггүй шүү.

Яаж хийгээд байна: Илбэчин агаарт “хөөрөх”-ийн тулд тусгай төмөр төхөөрөмж л ашиглаж байгаа юм. Төмрийг сул хувцасныхаа доор далдалсан.

Эдгээр нууцуудаас аль нь танд хамгийн их сонирхолтой санагдав? Өөр бусад илбэчдийн алдартай үзүүлбэрүүдийн нууцыг та мэдэх үү?

27
Ха ХаХа Ха
16
ГайхмаарГайхмаар
15
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
9
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *