Дэлгүүрээс муудсан хог биш шинэхэн бас эрүүл хүнс сонгоход туслах 10 арга

0

Одоо цагт дэлгүүр гэгч зүйл байшингийн булан бүрт л байх болж. Бараа бүтээгдэхүүний сонголтын хувьд хүний нүднээс бусад нь шахуу л байна, тэглээ гээд улам их асуудалтай тулгарах нь элбэг. Нэг бол хугацаа нь дууссан эсвэл түүхий, амтгүй ногоо, жимс таарч худалдан авагч xохирдог. Үнэндээ энэ болгоноос зaйлсхийж болно, хамгийн гол нь хэд хэдэн аргыг мэдэж байх ёстой.

Бид эрүүл мэндээ хамгаалж, мөнгөө хэмнэхийг хүсдэг, үүний тулд аль болох шинэ бас эрүүл мэндэд ашиг тустай хүнсний бүтээгдэхүүн сонгох аргуудыг мэдэж байвал зохино.

Олив

© Depositphotos.com, © Depositphotos.com

Олив худалдан авахдаа аль болох ястайг сонгохыг хичээнэ. Яагаад гэвэл ясыг нь авсны дараа оливыг шууд даршилдаг бөгөөд энэ нь тухайн жимсийг зөөлрүүлж хэтэрхий гашуун амттай болгодог байна. Ястай олив өөрийн амтаа гээдэггүй ажээ.

 

Хулд загас

© Pxfuel, © Pxfuel

Шинэхэн загаснаас бага зэрэг өөрийн үнэр үнэртэж байх ёстой. Хэрвээ үнэртэхгүй байвал шинэ биш байх магадлал өндөр.

Бас нэгэн шинж тэмдэг – өнгө. Ферм дээр үржүүлсэн хулд загасны мах ихэвчлэн цайвар ягаан өнгөтэй, харин зэрлэг нь – арай бараан туяатай байдаг. Хэрвээ загасны махны гадна давхарга саарал эсвэл бор толботой байвал маш удаан хадгалагдсан мах болохыг илтгэнэ.

 

Хасарваань

© Depositphotos.com, © Depositphotos.com

Шинэ хасарваань бага зэрэг үрчлээтэй бас хэтэрхий хатуу биш байх ёстой. Ер нь зөв аргаар хатаасан жимсийг барьж үзэхэд зөөлөвтөр, гадна хальс нь бага зэрэг гялгар байдаг. Ямар нэгэн сахарын талст, цагаан толбо зэрэг байх ёсгүй – хэрэв тийм зүйл байвал удсан эсвэл муудаж байгаа жимсний шинж болно.

 

Сармис

© Pxfuel, © Pxfuel

Худалдагчийн шинэ гэж зарах сармисыг бид хүчтэй биш бага зэрэг үнэртэх үнэрээр нь тодорхойлж болно. Хэрвээ үнэр нь хамар цоргиж байвал хуучирсан эсвэл хадгалалтын горим алдагдсаныг илтгэнэ. Магадгүй хөгцрөх үйл явц эхэлсэн ч байж болзошгүй.

 

Хүрэн манжин

© Pxfuel, © Pxfuel

Хүрэн манжин худалдаж авахдаа аль болох ногоон навчтайг сонгохыг хичээгээрэй: ногоог шинэ эсэхийг тодорхойлоход амар. Үнэндээ тэр болгон ногоон навчтай хүрэн манжин олоход амаргүй, тиймээс хэмжээ, үндсийг нь сайтар анзаар. Том биш дунд зэргийн хэмжээтэй, мөн үндэс нь салаа багатайг сонгохыг хичээгээрэй. Эс бөгөөс хатуу бас амтгүй хүрэн манжин авах вий.

 

Бөдөн шувууны өндөг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Бөдөн шувууны өндөг худалдаж авахдаа юуны түрүүнд хальсыг нь сайтар анхаарч харах хэрэгтэй: хальс нь гэмтээгүй байх ёстой. Мөн хадгалах хугацааг нь ч шалга: тасалгааны хэмд 30 хүртэл хоног, харин хөргөгчид 60 хүртэл хоног. Хэрвээ хадгалах огноо заагаагүй байвал өндгийг жингээр нь шинэ эсэхийг шалгаж болно. Шинэ өндөг 10–12 г жинтэй. Жин нь бага зэрэг хөнгөн бол бөдөн шувууны өндгийг (өөр бусад шувууны өндөг ч мөн адил) хатах шинжтэй болжээ гэж ойлгоно. Тиймээс энэ удаад өөр өндөг сонгохыг зөвлөе.

 

Авокадо

© Pxhere, © Pixabay

Үндсэн өнгөнөөс ялгарч харагдах толбо болгон тухайн жимс шинэ биш болж байгааг илтгэнэ. Хальсан дээрээ хар толботой авокадо авах хэрэггүй, энэ нь жимс муудаж байгаагийн шинж тэмдэг. Мөн жимсэн дээр дарж шалгах арга бий: хонхойгоод байвал жимс хэтэрхий зөөлөрчээ гэж ойлгоно.

 

Даршилсан байцаа

© Depositphotos.com, © Depositphotos.com

Олон хүн даршилсан байцаанд дуртай. Зөвхөн амтанд нь дурлаад зогсохгүй мөн эрүүл мэндэд ашиг тустай буюу амьд бактеритай болохоор нь хүнсэндээ хэрэглэхийг хичээдэг. Гэхдээ даршилсан байцаа болгон ашиг тустай биш ажээ. 3-аас илүү долоо хоног болсон даршилсан байцаанд шим тэжээлтэй бодис агуулагддаг. Мөн уксусын агууламжгүй байх ёстой, яагаад гэвэл уг бодис сүүн xүчилд агуулагдах бактериудыг устгадаг байна.

 

Анар

© Pxfuel, © Pxfuel

Худалдаж авсан анар нь дотроо цайвар, амтгүй үртэй байх нь бий. Үүнээс зaйлсхийхийн тулд дараах зүйлд анхаарвал зохино: жимс хэлбэрийн хувьд өөгүй бөөрөнхий байх албагүй, харин ч энд тэндээ өнцөг гарсан байвал жимс бүрэн боловсорсныг илтгэнэ. Мөн гадаргуу нь мөлгөр бас зөөлөн байвал сайхан амттай жимс байна гэж ойлгоорой.

 

Нимбэг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Юуны түрүүнд сайн нимбэгийг жин болон хальсны зузаанаар тодорхойлж болно. Жижгэвтэр байж болно, гэхдээ хүнд байх ёстой. Мөн хальс нь нимгэн, иш байсан хэсгээс зураас явж байвал шим тэжээлтэйд тооцогдоно.

Дэлгүүрээс хамгийн амттай бас шинэ хүнсний бүтээгдэхүүн сонгож авах өөрийн гэсэн арга танд бий юу?

17
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *