Баг зүүж эсвэл нүүр хувиргалт хийж бүтээсэн дүрээрээ алдаршсан 13 жүжигчний жинхэнэ царай төрх ямар харагддаг вэ?

0

Баатруудыг нүүр царайгаар нь сайн мэдэж байх ёстой! Шударга ёсыг тогтоохоор шийдэж баг өмсөж эсвэл нүүр хувиргалтаар бүтээсэн алдартай дүрүүдэд тоглосон жүжигчдийн нүүр царайг ил гаргахаар боллоо. Та эдгээр жүжигчдийн нэрийг кинонд оролцон тоглосон жүжигчдийн нэрсээс олж харсан байж болох л юм. Эдгээр жүжигчид өөр бусад дүрийг ч бүтээсэн, өөрөөр хэлбэл бид тэдний нүүр царайг ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр харсан байж таарах нь. Гэхдээ тэр болгон алдартай кинонд тоглоогүй нь харамсалтай.

Ямар ч тохиолдолд, киноны түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн жүжигчдийн бодит нүүр царайг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Хью Кияс-Бёрн (1947-2020)

Village Roadshow Pictures / Warner Bros.

“Mad Max: Fury Road” (2015) киноны Үxэшгүй Жогийн дүрээр алдаршсан. Мөн тэрээр “Mad Max” (1979) эх бүтээлд Aлуурчны дүрийг бүтээж байжээ.

 

2. Дэвид Проуз (1935-2020)

Lucasfilm / Warner Bros.

“Star Wars” киноны алдартай дүр болох Дарт Вейдерийг бүтээсэн жүжигчин “A Clockwork Orange” (1971) кинонд туслах дүр бүтээж байжээ.

 

3. Питер Мейхью (1944-2019)

Lucasfilm / Crystal Film Productions

“Star Wars” киноны Чубаккийн дүрээр алдаршсан жүжигчин мөн “Terror” (1978) кинонд тогложээ.

 

4. Ник Кастл (74 настай)

Compass International Pictures / Embassy Pictures

“Halloween” (1979) киноны анхны ангийн Майкл Майерсийн дүрээсээ илүүтэй кино зохиолч, найруулагчаараа алдартай. Тэр “Escape from New York” (1981), “James Hook” (1991), “Major Payne” (1995) болон “August Rush” (2007) киног бүтээхэд оролцсон байна.

Баруун талын гэрэл зураг дээр “Escape from New York” киноны хэсгээс харууллаа.

 

5. Крис Касамасса (56 настай)

New Line Cinema / ANA Productions

“Mortal Kombat” (1995)  кинонд Scorpion-ы дүрийг бүтээсэн тyлааны урлагийн мастер “Shootfighter: Fight to the Death” (1993) кинонд тогложээ.

 

6. Жереми Буллок (1945-2020)

Lucasfilm / United Artists

“Star Wars” киноны хоёр ангид Боб Феттагийн дүрд тоглосон жүжигчин. Үүнээс гадна тэрээр “The Spy Who Loved Me” (1977) болон “Octopussy” (1983) кинонуудад туслах дүр бүтээсэн байна.

 

7. Гуннар Хансен (1947-2015)

Bryanston Distributing Company / Hemdale Communications, Inc.

“Texas Chainsaw Massacre” (1974) киноны Арьсан нүүртний дүрд тоглосон түүнийг “Mosquito” (1995) киноноос харж болно.

 

8. Стивен Хибберт (61 настай)

Miramax Films / Imagine Entertainment

“Pulp Fiction” (1994) кинонд садомaзохистын дүрийг бүтээсэн, гэхдээ үүнээс гадна “The Cat in the Hat” (2003) хүүхдийн кинонд туслах дүр бүтээсэн юм.

 

9. Жон Кэрролл Линч (58 настай)

FX / FilmNation Entertainment

“American Horror Story: Freak Show” олон ангит киноны (2014-2015) Твист алиалагчийн дүрээрээ алдаршаад зогсоогүй мөн хэд хэдэн алдартай кинонуудад дүр бүтээжээ – “Fargo”  (1996), “Zodiac” (2007), “Gran Torino” (2008) болон “The Founder” (2016).

 

10. Уорик Дэвис (51 настай)

Trimark Pictures / BBC

Жүжигчин ид шидийн амьтны дүрээрээ алдартай, жишээ нь, “Leprechaun”, “Harry Potter”, “Star Wars” кинонуудыг дурсаж болно. Мөн түүнийг нүүр хувиргалт, баггүйгээр 2013 оны “Doctor Who” олон ангит киноноос харах боломжтой.

 

11. Энтони Дэниелс (75 настай)

Lucasfilm / Dirk Productions

“Star Wars” цуврал киноны C-3PO дройдын дүрээрээ алдаршсан. Үүнээс гадна “I Bought a Vampire Motorcycle” (1990) кинонд ламтны дүрийг бүтээсэн юм.

 

12. Ричард Брейк (57 настай)

HBO / Universal Pictures

“Game of Thrones” олон ангит киноны Шөнийн хааны дүрээрээ алдаршсанаас гадна жүжигчин “Batman Begins” (2005), “Doom” (2005), “Hannibal Rising” (2007) болон “Thor: The Dark World” (2013) кинонуудад тогложээ.

 

13. Майвенн Ле Беско (45 настай)

Gaumont / Arena Films

Францын жүжигчин “The Fifth Element” (1997) киноны Дива Плавалагуны дүрээр алдаршсан, мөн “L’amour est un crime parfait” (2013) кинонд оролцон тоглосон байна.

3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *