Жирэмсэн эмэгтэйчүүд одооноос итгэхээ боливол зохих 10 өрөөсгөл ойлголт

0

Жирэмслэлт – гайхалтай мөч. Хүүхдээ хүлээх энэ үед эмэгтэй хүний гадаад болон дотоод шинж төрх эрс өөрчлөгддөг. Ирээдүйн ээж цаашид хэрэг болох мэдлэгт суралцана, “хашрууд”-ын зөвлөгөөг сонсоно, тэгээд мэдээж элдэв хоригуудыг ч чандлан баримтлахыг хичээнэ. Эцэс төгсгөлгүй “болно”, “болохгүй”-г дагахын өмнө нэг чухал зүйлийг огт мартаж болохгүй санагдана. Дахин давтагдашгүй энэ мэдрэмжийг бүрэн мэдрэхийг л хичээх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

Жирэмсэн эмэгтэй хүн аль хэдийн итгэхээ боливол таарах буруу ойлголтыг засаж залруулахаар шийдсэн юм. Эдгээр буруу ойлголт нь амьдралыг улам л хүндрүүлж байгаа юм шүү дээ.

1. Үсээ ургуулж, будаж болохгүй

© Andy Kropa / Invision / AP / East News, © BEHAR ANTHONY / SIPA / East News

Олон бүсгүйчүүд энэ хоригийг сонссон байх. Хэрвээ жирэмсэн хүн үсээ богиносгож засуулбал хүүхэд харааны асуудалтай төрнө эсвэл бүр ч долоон дор, амьдрал нь “богиносно” гэдэг. Энэхүү ойлголтыг шалтгаант-үр дагаврын холбоосоор тайлбарлах ямар ч боломжгүй, ийм зүйл болно гэхэд анхнаасаа итгэхэд ч бэрх.

Жирэмсний үед үсээ будуулж болох эсэх нь харин хавьгүй хүнд асуудал юм. Үсний будаг ашигласнаас шалтгаалсан ургийг гажгийн тохиолдол бүртгэгдэж байгаагүй ч гэлээ эмч нар үсээ будахгүй байхыг зөвлөж байна. Яагаад гэвэл үсний будганд агуулагдах аммиак нь жирэмсэн эхэд хордлого өгч болзошгүй ажээ.

 

2. Уяа зангидаж болохгүй (нэхэх, оёх)

© everyonensk / Depositphotos.com

Нэхэх, оёх, макраме хийх – ердөө л мухар сүсэг гэмээр юм уу даа. Энэ ойлголтыг тоохгүй орхих ёстой, ялангуяа энэ ажил эмэгтэй хүнд тaaшаал авчирч байгаа бол шүү дээ. Гар урлал биологийн үйл явцад ямар ч нөлөө үзүүлэх боломжгүй.

 

3. Газрын самар болон сүүн бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй – хүүхэд харшилтай болно

© Depositphotos.com

Жирэмсний үед газрын самар болон сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд хүүхдэд ямар ч хор хөнөөл учруулахгүй. Харин ч эсрэгээрээ: хүүхдэд ашиг тустай. Сүүн бүтээгдэхүүн болон самарнаас татгалзах цорын ганц шалтгаан: жирэмсэн эх өөрөө харшилтай эсвэл эмч хэрэглэхийг xориглосон үед. Энэ хоёр хүнсний бүтээгдэхүүн нь жирэмсний үед хэрэглэхийг хориглох жагсаалтад багтахгүй. Харин зөөлөн бяслаг, элэгний нухаш, түүхий загас болон хагас болгосон өндөгнөөс татгалзах шаардлагатай юм.

 

4. Хурц амттай хоол нь хүүхдийн хараанд аюултай

© Dejan Dundjerski / Shutterstock

Хурц, халуун ногоотой хоол нь хүүхдийн нүдийг түлнэ, хараанд нь муугаар нөлөөлнө гэдэг ёстой домог шүү. Энэ нь бодит байдалтай огт нийцэхгүй.

Хурц, халуун ногоотой хоол нь жирэмсэн эмэгтэйн хувьд цээжийг нь л хорсгож болзошгүй. Энэ бол хөдлөшгүй баримт. Энэ мэдрэмжийг бас нэг хөгжилтэй ойлголттой ч холбон тайлбарлах нь бий. Жишээ нь, байнга цээж хорсоод байвал хүүхдийн толгой үс ихтэй гэж ярьцгаадаг нь шинжлэх ухааны үүднээс ямар ч ор үндэслэлгүй юм.

 

5. Зөвхөн зүүн талаараа харж унтах

© Depositphotos.com, © Depositphotos.com

Жирэмсэн эмэгтэйг дээшээ харж унтахыг хориглодог. Яагаад гэвэл хэвлийд бойжиж байгаа ургийн цусан болон хүчилтөрөгчийн хангамжийг боогдуулдаг байрлал юм. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан баримт.

Нуруугаараа харж унтахыг хориглохоос гадна зарим нэг мэргэжилтнүүд өөр байрлалыг ч хориглох нь бий – баруун тал руугаа харж унтах. Тэд зөвхөн зүүн тал руугаа харж унтахыг зөвлөдөг. Саяхны судалгааны үр дүнгээс харахад, 30 хүртэл долоо хоногтой жирэмсэн эмэгтэй өөрт тухтай, дуртай тал руугаа харж унтаж болох ажээ. Зөвхөн зүүн тал руугаа харж унтах нь бүрэн амралт болж чадахгүйгээс гадна эмэгтэй хүний эрүүл мэндэд ч хор уршигтай юм.

 

6. Өндөр өсгийтэй туфлинээс татгалзах

© Laurent Vu / Bureau233 / East News

Эмч нар жирэмсэн эмэгтэйг өндөр өсгийтэй туфли өмсөхийг үнэхээр зөвлөдөггүй. Холбоос зөөлөн эдүүд нь суларсан, аарцаг нь илүү уян хатан болсон байдаг тул нэмэлт ачаалал нь нурууны өвчин үүсгэх шалтгаан болно.

Хэрвээ ирээдүйн ээж өндөр өсгийтэй туфль өмсмөөр санагдаад, мөн өөрт нь таагүй мэдрэмж төрүүлэхгүй байгаа бол хээнцэр туфлинээс эрс татгалзах шаардлагагүй юм. Хамгийн гол нь – чухал үед хэрэг болж мэдэх хөлд эвтэйхэн туфлитэй байхад буруудахгүй дээ.

 

7. Хөлөө ачиж сууж болохгүй

© The Tonight Show Starring Jimmy Fallon / YouTube

Жирэмсэн эмэгтэй хүн хөлөө ачиж сууж болохгүй гэсэн ойлголт явдаг. Яагаад гэвэл энэ байрлал нь байгалийн бус хэмээгдэх бөгөөд хүүхдэд таагүй мэдрэмж төрүүлнэ гэж үздэг ажээ. Шинжлэх ухааны талаас үүнийг батлаагүй л байна.

Гэхдээ эмнэлгийн мэргэжилтнүүд хөлөө ачиж суухыг хэд хэдэн нөхцөлд хориглодог: хөл нь хавагнаж байгаа, судасны бүдүүрэлтэй үед. Ийм байрлал нь захын судаснуудын цусан хангамжийг боогдуулахаас гадна аарцагны байрлалыг ч өөрчилдөг ажээ.

 

8. Хүүхдийн хувцас, хэрэглэлийг урьдчилж бэлдэхгүй байх

© Depositphotos.com

Зарим нэг үндэстнүүдийн дунд “төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” гэх ойлголт явдаг. Хүүхэд төрөхөөс өмнө хувцас хэрэглэлийг нь бэлдвэл муугийн ёр гэж үзнэ. Энэ нь мухар сүсэгтэй холбоотой ойлголт юм. Төрөх гэж байгаа хүүхдийнхээ хувцас хэрэглэлийг бэлдэхээс татгалзах: ирээдүйд эх болох эмэгтэй хүн хүүхэд хүлээж байгаа баяр баяслыг бүрэн мэдэрч чадахгүйд хүрнэ. Эерэг сэтгэл хөдлөл нь жирэмсэн эмэгтэйн хувьд маш чухал зүйл гэдгийг бүү мартаарай.

 

9. Ваннтай усанд орох эсвэл усан санд сэлэхийг хориглох

© Depositphotos.com

Жирэмсэн хүн ваннтай усанд орж болохгүй гэсэн ойлголт түгээмэл байдаг. Үүнийг бэлэг эрxтнээр дамжин халдварт өвчин авах айдастай холбон тайлбарлаж болох юм. Үнэндээ уг ойлголт бодит үнэнээс алд дэлэм зөрүүтэй ажээ. Бүлээн устай ванн, харин ч эсрэгээрээ ачаалал, ядаргааг тайлдаг. Усан санд зөөлөн дасгал хийх нь ашиг тустай юм.

 

10. Онгоцоор нисэж болохгүй

© Depositphotos.com

Онгоцоор нисэх нь жирэмсэн эхэд ямар ч хор хөнөөл учруулахгүй. Зарим нэг агаарын зорчигч тээврийн компаниуд 36 долоо хоногоос дээш хугацаатай жирэмсэн эмэгтэйд үйлчлэхээс татгалздаг. 28 долоо хоногоос хойш хугацаатай жирэмсэн эмэгтэй зайлшгүй нисэх шаардлагатай бол жирэмслэлт ямар нэгэн хүндрэлгүй явж байгааг нотолсон эмчийн тодорхойлолт авчрахыг хүсдэг. Агаарын тээврийн ажилтнууд нислэгийн үеэр төрөлт хүлээж авахаас л зaйлсхийхийг хичээж байгаатай холбоотой зохицуулалт юм.

Нислэгийн үеэр ганц хоёр дүрмийг мөрдвөл нислэг нь үнэндээ жирэмсэн эхэд ямар ч хор хөнөөл учруулахгүй: хангалттай ус уух, боломж гарвал алхах бас хөлөө өргөх.

Жирэмсний үед та ямар хориг, мухар сүсэгтэй тулгарч байв? Ямрыг нь та дагаж мөрдсөн бэ?

17
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Oyunsuren Dg

    Oyunsuren Dg

    2021/12/31 at 04:57

    Хонгорзул Хонгороо

  2. Ijil-Erdene Davaajamts

    Ijil-Erdene Davaajamts

    2021/12/31 at 09:45

    Boggy BoggyNaagii TseegiiUranzaya Zaya

  3. Nymaa Nymaa

    Nymaa Nymaa

    2021/12/31 at 11:52

    Нямка Бямба

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *