Өөрийнхөө хөлийн хэлбэрийг зөв тодорхойлж, ямар дасгал хийвэл тэгшхэн, гоолиг хөлтэй болохыг мэдэж аваарай

8

Бид бүхэн бүгдээрээ “Барби хүхэлдэй” шиг төгс бие галбиртай биш, яагаад гэвэл хүн бүр ер бусын, бас дахин давтагдашгүй. Өнөөдөр олон хүн биеийн жин, өндөр болон гадаад төрхөндөө илүү их анхаарал хандуулах болсон. Үр дүнд нь бид үргэлж өөрийгөө бусадтай харьцуулж, голж шилэхээс гадна сэтгэл хангалуун бус байгаадаа хэн нэгнийг үргэлж буруутгадаг.

S_Photo/Shutterstock.com

Мэдээж хүн бүр төгс төгөлдөр байхыг хүсдэг нь үнэн, гэхдээ таны хөлийн хэлбэр бага зэрэг асуудалтайн дээр засрах хэрэгтэй гэж та боддог бол, энэ бодлоо хэрэгжүүлэх нь зөв, хамгийн түрүүнд ямар хэлбэртэйг нь тодорхойлох нь чухал. Хөлийн байрлалд ясны сийрэгжилт, хэт таргалалт эсвэл ходоод, гэдэсний замын эмгэг болон булчингийн системийн доголдол тэгтлээ нөлөөлдөггүй, тэгэхээр та дараах дасгалуудыг тогтмол хийвэл, хөлийн хэлбэрийг засах бүрэн боломжтой юм.

 

1. Нум хэлбэрийн хөл

Хэрэв эгц зогсох үед чинь таны өвдөг бага зэрэг гадагшаа нугардаг бол та дараах дасгалуудыг хийгээрэй:

1. Хөлөө хооронд нь хол зайтай тавьдаг сумо скуат хийх

via GIPHY

 

2. Босоо байрлалаас хөл болон гарын хуруугаа хооронд нь хүргэх

Танд алчуур хэрэг болох бөгөөд өвдөгнийхөө дунд алчуураа тавиарай. Хөлөөрөө алчуурыг унагалгүй тогтоох ёстой бөгөөд энэ үед бүсэлхий хэсгээ доош нугалж, хөл болон гарынхаа хуруугаа хооронд нь хүргэнэ.

 

3. Гартаа гантел барьж, зориулалтын сандал дээр нэг хөлөөрөө тулж, дээш доош болох

 

2. Икс хэлбэртэй хөл

Хэрэв та “Х” үсэг шиг хэлбэртэй хөлтэй бол хажуу талаараа цоройлтын дасгал хийх хэрэгтэй бөгөөд ингэснээр гуя болон ташааны дотор, гадна хэсгүүдийн хэлбэр зөв болж засагдана:

  • Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно. Баруун хөлөө хажуу тийш нь аль чадахаараа болгоно. Баруун өвдгөө нугалж, зүүн хөлөө шулуун байрлуулна.
Dean Drobot / Shutterstock.com

Мөн та хэвтээ байрлалаас энэ дасгалыг хийж болно:

  • Хажуу талаараа хэвтэнэ, ингэхдээ таны толгой, өвдөг шулуун байх ёстой бөгөөд хөл чинь хамтдаа байна. Дээр байгаа хөлөө өргөж, аарцгаа аль болох сайтар тэлэх хэрэгтэй. Эргээд эхний байрлал руу шилжинэ.

 

Сүүлд нь дээш алхах дасгалыг хийнэ

3. Муруй хөлийн хэлбэр

Хэрэв таны хөл өвдөг хэсгээрээ нийлж байгаа ч, хөлийн доод хэсгүүдээр нийлэхгүй байвал үүнийг алхах эсвэл шатаар гүйх гэсэн аргуудаар засаж болно. Энэ нь хөлийн доод хэсгийн ихэнх булчинг ачааллуулж, илүү зөв хэлбэртэй харагдахад тусална.

Өсгийгөө өргөх дасгал

lightwavemedia / Shutterstock.com

Түүнчлэн дээрх дасгалыг хийхдээ, өвдгөө нугалах юм бол өгзөг, гуяны 2 толгойт булчин болон шилбэний булчинг ачаалуулна.

mitchnvc / Instagram

 

4. Энгийн хөлийн хэлбэр

Төгс төгөлдөрт хязгаар гэж үгүй. Хэрэв таны хөлийн хооронд ямар нэгэн зай байхгүй, зөв галбиртай хөлтэй бол та үнэхээр азтай юм, гэхдээ санаа амралгүй, харин ч дасгал хийх хэрэгтэй. Тухайлбал скуат болон явган алхах, цоройлт зэрэг дасгалууд таны хөлийг бүр ч илүү зөв галбиртай болгоно.

Dean Drobot / Shutterstock.com
  • Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, скуат хийх байрлалд шилжинэ
  • Дасгалыг илүү үр дүнтэй болгохын тулд нуруугаа эгц байлгана. Түүнчлэн танд хөнгөхөн санагдвал, гантел барьж, жингээ нэмж болно.
  • Нэг удаа хийхдээ 10 удаа давтаарай.

Эдгээр маш чухал хэрэгцээтэй зөвлөгөөнүүд таны яс болон үе мөчний бүтцийг өөрчлөхгүй ч, булчингийн хэмжээг өөрчилдөг тул, хөлийн буруу хэлбэрийг асуудалгүй засах боломжтой. Өө сэвийг засаж, таныг сэтгэл хангалуун байхад тусална.

60
ГоёГоё
9
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
6
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Сайхан зөвлөгөө байна.

  2. Ganchimeg Hvt

    Ganchimeg Hvt

    2019/09/09 at 08:27

    2

  3. Ydamsuren Tsetsenzul

    Ydamsuren Tsetsenzul

    2019/09/09 at 10:26

    4

  4. Э. Тамираа

    Э. Тамираа

    2019/09/09 at 17:45

    Б. Айрий

  5. Гу Ва

    Гу Ва

    2019/09/09 at 18:30

    4

  6. Гу Ва

    Гу Ва

    2019/09/09 at 18:30

    4

  7. Г. Мөнхбат

    Г. Мөнхбат

    2019/09/09 at 18:31

    Ө. Манал

  8. Dulmaa Purevdulam

    Dulmaa Purevdulam

    2019/09/09 at 20:13

    4

  9. Ганбаатар Гантуяа

    Ганбаатар Гантуяа

    2019/09/09 at 20:51

    2

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *