Бие даан автомашин угсрагч Вьетнамчууд хашааныхаа арын талбайд 1 жилийн хугацаанд Bugatti Chiron-ыг дуурайлган хийжээ

0
0
14,654

Вьетнамын алдартай суваг болох NHET TV –ийн залуучууд саяхан гар хийцийн Bugatti Chiron–ыг бүтэн нэг жилийн хугацаанд хийж дуусгажээ. Уг загварын машиныг хашааныхаа арын хэсэгт урласан бөгөөд нөр их хөдөлмөрийн ачаар ажлын ард гарч чадсан юм.

Гар хийцийн Bugatti Chiron хэрхэн бүтсэн 45 минутын бичлэгийг сонирхож үзээрэй. Вьетнамын хүсэл зорилгоороо нэгдсэн хэдэн залуучууд энэ машиныг бүтээхэд бүтэн жил зарцуулжээ.

Машины үндсэн хэлбэрийг шавар ашиглаж гаргасан. Дараа нь шилэн хөвөнгөөр бүрж шаврын өөг авч тэгшилжээ.

mediacdn.vn

Эцэст нь хөндий төмөр рам суулгаж бэхжүүлж машины дайтай болгосон байна.

mediacdn.vn

Дараа нь гар хийцийн Chiron-ыг будах ажилдаа оржээ – хар, цэнхэр өнгөөр гипер кар бэлэн боллоо.

mediacdn.vn

Уг машины шавраас гадна шилэн хөвөнгөөр хийсэн гэхэд болно. Гадна талаас нь харахад яг л жинхэнэ машин шиг бүгд бий – жинхэнэ Широн л гэсэн үг.

mediacdn.vn

Гар хийцийн машинд хөдөлгүүр суурилуулсан болохоор өөрийн хэмжээнд хөдөлгөөнд оролцох боломжтой. Жолооны удирдлага ч хэвийн ажилладаг. Машины салоны хэмжээг яг таг баримтлахыг хичээсэн. Магадгүй Bugatti-гийн дэлхий дээр хамгийн шилдэг гаражийн хувилбар болов уу.

mediacdn.vn

Уншигч та уг машинд сууж үзэхийг хүсэж байна уу?

5
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.