Уламжлалт боловсролын тогтолцооноос татгалзаж, хүүхдүүддээ гэрээр боловсрол эзэмшүүлэхийг илүүд үздэг 10 алдартан

0

Олон хүмүүс хүүхдүүдээ уламжлалт боловсролын тогтолцоогоор дамжуулан нийтийн болон хувийн сургуульд элсүүлэн сургадаг билээ. Гэсэн ч уламжлалт тогтолцооноос татгалзаж, гэрээр хүүхдүүддээ боловсрол олгох явдал сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай болсон билээ. Манай сайт уншигч танд хүүхдүүдээ гэрээр сурган хүмүүжүүлэх замыг сонгож байсан алдартнуудын талаар мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

1. Will Smith болон Jada Pinkett

Instagram / Willsmith

2005 онд Will Smith болон Jada Pinkett нар байнгын аялалтай байдаг амьдралын хэв маяг болон АНУ-ын боловсролын тогтолцоог төдийлөн дэмждэггүй гэсэн шалтгаанаар хоёр бага хүүхэд болон Jaden, Willow нарыг сургуулиас нь гаргаж байжээ. Энэ талаар Jada Pinkett, “Өнөөгийн боловсролын тогтолцоо бол аж үйлдвэрийн нийгэмд зориулагдсан хэвээр л байна. Гэтэл бид технологийн эрин зуунд амьдарч байна. Иймээс бид хүүхдүүдээ шинэ зууны боловсролтой болгохыг илүүд үзсэн тул ийм шийдвэр гаргасан” хэмээн мэдэгдэж байжээ.

Ийнхүү тэдний хүүхдүүдэд урлагийн замналдаа илүү анхаарал хандуулах үүд хаалга давхар нээгдсэн юм. Jaden Smith-ийн хувьд жүжигчин болж “Karate Kid” кинонд дүр бүтээсэн бол Willow Smith дуучин болохоор хөдөлмөрлөж яваа билээ. Түүнчлэн тэд саяхан нэгэн шинэ хувийн сургуулийг байгуулж, өөрсдийн үзэл бодол, туршлагыг хойч үедээ уламжлах ажилд ханцуй шамлан ороод байгаа юм.

 

2. Brad Pitt болон Angelina Jolie

© Ben Foster/Broadimage/EAST NEWS

Хамтдаа 6 хүүхдийг өсгөн хүмүүжүүлсэн тэд үрчилж авсан хүүхдүүдээ ч үндэс гарлаа марталгүй санаж байхыг захиж, сургадаг гэдгээрээ алдартай билээ. Нэрт жүжигчин Angelina Jolie нэгэнтээ хүүхдүүдийнхээ боловсролд туйлын санаа зовж явдаг гэдгээ өгүүлж байсан бөгөөд хүүхдүүдээ төрсөн нутгийнх нь буюу Вьетнам, Камбож зэрэг орнуудын сургуульд сургахаас илүүтэйгээр гэрээр зааж сургах нь илүү дээр гэж үздэг талаараа ч ярьж байсан удаатай. Тэд хэдийгээр салсан ч хүүхдүүд нь хичээл тус бүр дээр өөр, өөрсдийн хэлээр хувийн багшаар хичээл заалгасаар байгаа ажээ.

 

3. Tom Cruise

James Devaney/WireImage

Tom Crusie болон Nicole Kidman нар хамтран амьдардаг байх хугацаандаа Connor болон Isabella нэртэй хүүхдүүдийг үрчилж авч байсан билээ. Тэгвэл тэд хувийн болон нийтийн сургуульд сураагүй бөгөөд Tom Cruise-ын эгчийн тусламжтайгаар гэрээр боловсрол эзэмшсэн гэнэ.

Nicole Kidman-тай гэрлэлтээ цуцлуулсны дараа тэрээр жүжигчин Katie Holmes-тэй нэр холбогдож, хамтдаа Suri нэртэй охины эцэг эх болцгоосон билээ. Tom Cruise болон Katie Holmes нар ч охиноо гэрээр боловсрол эзэмших нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаж гэрийн багшаар хичээл заалгаж байсан аж. Харин өдгөө Suri охин католик сургуульд суралцаж байна.

 

4. Jennifer López

Jlo / Instagram

Jennifer López болон Marc Anthony нар хоёр ч хүүхдийн эцэг эх болсон ч тус тусын замаа хөөж, салсан билээ. Тэгвэл тэдний хүүхдүүд 11 нас хүртлээ гэрээр боловсрол эзэмшиж байсан аж. Энэ тухай Jennifer López, “Гэртээ боловсрол эзэмших нь чанартай бөгөөд хүүхдүүдэд ч таатай байдаг байсан” хэмээн ярьсан байдаг.

Тэгвэл саяхан Jennifer López охин нь сургуульд орж, үе тэнгийн найз нөхөдтэй болох хүсэлтэй байгаагаа дуулгасан тул түүнийг сургуульд элсүүлсэн хэмээн мэдэгджээ.

 

5. Mayim Bialik

Missmayim / Instagram

“The Big Bang Theory” болон 1990-ээд онд дэлгэцнээ гарч байсан “Blossom” инээдмийн цувралын гол дүрд тоглосон гэдгээрээ алдартай жүжигчин Mayim Bialik өөрийн YouTube сувгаараа дамжуулан хүүхдүүдээ гэртээ боловсрол эзэмших боломжийг нь бүрдүүлж өгөхөөр шийдсэн талаараа ярьжээ.

Мөн тэрээр өөрийн бичсэн “Beyond the Sling” хэмээх номонд хүүхэдтэйгээ хамт унтах, 4 нас хүртэл нь хөxөөр хооллох зэргийн ач тусыг өгүүлсэн байдаг.

 

6. Lisa Whelchel

Lisawhelchel / Instagram

Өөрийн бичсэн “So You’re Thinking About Homeschooling” ном болон“The Facts of Life” цувралд бүтээсэн дүрээрээ олны танил болсон Lisa Whelchel ч мөн хүүхдүүдээ гэрээр боловсрол олгох шийдвэр гаргаж байжээ.

“So You’re Thinking About Homeschooling” номондоо тэрбээр хүүхдүүдээ гэрээр сурган хүмүүжүүлэхийн давуу талуудын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг ажээ. Түүнчлэн хүүхдийг хэдэн насандаа ямар спортоор хичээллэвэл зохих талаар ч олон зөвлөгөө бичсэн байдаг.

 

7. John Travolta болон Kelly Preston

© johntravolta/instagram

John Travolta нэгэн ярилцлагадаа өөрсдийн хувийн амьдралыг бусдаас далд байлгах, том хүү Jett-ийн кавасаки хам шинж өвчин болон аутизмыг бусдаас нуух үүднээс хүүхдүүдээ гэрээр сурган хүмүүжүүлэх шийдвэр гаргаж байсан хэмээжээ. Түүнчлэн түүний гэргий Kelly Preston ч хүүхдүүдээ өөрийн дэргэд өсгөж, цаг ямагт тэдэнтэйгээ хамтдаа байх нь маш таатай байсан хэмээсэн байдаг. Харамсалтай нь 2009 онд Jett хүү 16 насандаа өөд болжээ.

© johntravolta/instagram

 

8. Richard Williams

Paul Harris/Online USA

Теннисийн дасгалжуулагч, алдарт теннисчин Venus болон Serena Williams нарын аав Richard Williams охидоо гэрээр сурган хүмүүжүүлэх шийдвэрийг гаргаж байсан гэдэг. Тэдний намтарчилсан “Venus and Serena Williams: Grand Slam Sisters” номонд бүсгүйчүүд 11 болон 12 настай байхдаа анх сургуульд элсэн орж байсан хэмээн бичигдсэн байдаг.

Тэд 7 хоногийн 6 өдөр, өдрийн 6 цагийн бэлтгэл тогтмол хийдэг байсан бөгөөд теннисийн бэлтгэлээ илүү идэвхтэй хийх боломжийг нь бүрдүүлэх үүднээс гэрээр сургаж байсан ажээ.

Paul Gilham/Getty Images

 

9. Kimberly болон James Van Der Beek

© Vanderkimberly/instagram

Kimberly Van Der Beek “The Make Down” подкастад оролцох үеэрээ 5 хүүхдийнхээ боловсролын талаар ярьжээ. Тэрбээр одоогийн боловсролын тогтолцоог хүүхдийг хорьж, бусдын яриаг хүчээр сонсгодог нэгэн төрлийн дэглэм юм хэмээн шүүмжилжээ.

Түүнчлэн тэрбээр хүүхдүүдээ хүчтэй, бүтээлч, аливаа шийдвэрийг бие даан гаргах чадвартай нэгэн болж төлөвшихийг хүсдэг бөгөөд энэ хүслийг нь уламжлалт боловсролын тогтолцоо хүүхдүүдэд суулгаж чадахгүй гэж үздэг гэжээ.

 

10. Emma Thompson

David M. Benett/Getty Images

Британийн жүжигчин Greg Wise-ийн гэргий Emma Thompson охин Gaia-гаа 15 настай байхад нь сургуулиас гаргаж, гэртээ өөрийн боловсруулсан боловсролын хөтөлбөрийн дагуу хувийн багшаар хичээл заалгаж байжээ.

Гэрээр боловсрол олгох тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *