Монгол залуу Nat Geo-гийн “Showdown of the Unbeatables” шоунд оролцжээ

0

Долоо хоног бүр Америкийн хамгийн шилдэг компаниуд Үндэсний газарзүйн компаний “Showdown of the Unbeatables” нэвтрүүлгээр дамжуулан шилдэг бүтээгдэхүүнээрээ өрсөлддөг. Энэхүү шоуны нэг удаагийн оролцогч Line-X хамгаалагч бүрхүүлийн туршилтанд Уламбаярын Бямбажав хэмээх Монгол залуу оролцжээ. 9 настайгаасаа жудо, үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн энэ залуу 16 настайдаа Японд очиж, сумо бөхөөр хичээллэж эхэлсэн байна. 2006 онд Oceans 13 киноны туслах дүр сумо бөхийн дүрийг гаргасан У.Бямбажав нь АНУ-д ажиллаж амьдарч байгаа юм. Нэр хүндтэй компаниудын сурталчилгаанд цөөнгүй удаа тоглож байсан энэ залуу эр сонирхогчдын сумогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол орноо төлөөлөн оролцож 2006, 2008 онуудад 115 кг-ын жинд аваргын алтан медаль, 2007, 2010 онуудад хүрэл медаль, 2009 онд Тайваньд болсон Олимпод ордоггүй спортын төрлүүдээр зохиогдсон “World Game” наадмаас сумо бөхийн төрөлд алтан медаль, Хятадын Бээжин хотноо 2010 онд зохиогдсон “World Combat Game” тэмцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тамирчин юм байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Batsaıhan Tserendorj

    Batsaıhan Tserendorj

    2014/07/29 at 18:23

    cuma-giin nereer garaj bn uu bas. yutai ch MGL gej

  2. Batsaıhan Tserendorj

    Batsaıhan Tserendorj

    2014/07/29 at 18:23

    cuma-giin nereer garaj bn uu bas. yutai ch MGL gej

  3. Batsaıhan Tserendorj

    Batsaıhan Tserendorj

    2014/07/29 at 18:23

    cuma-giin nereer garaj bn uu bas. yutai ch MGL gej

  4. Зочин

    2014/08/02 at 03:17

    Энэ будгийг сурталжилж байгаа юм бишүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *