Жүжигчид өөрсдийн бүтээсэн дүрийнхээ нүүр хувиргалтыг үзэн яддaг байсан 12 тохиолдол. Яагаад гэдэг нь арга ч үгүй биз дээ…

0

Дүрээ гаргахын тулд зөвхөн жүжиглэлт хангалтгүй байх үе бий. Ихэнх жүжигчид жүжигчин байх явцдаа зөвхөн хүн биш мөн домогт дүр, харь гаригийн амьтдын дүрийг бүтээхэд хүрнэ. Тэдний энэ өөрчлөлтийг нэг бол компьютер графикаар гаргана, нэг бол нүүр хувиргалтаар гаргана. Хоёр дахь тохиолдлын хувьд жүжигчинд маш их хэмжээний будаг түрхэж, тусгай хувцас өмсгөхөөс өөр аргагүй. Нүүр хувиргалт – маш олон цагийн хүч хөдөлмөр шаардсан ажил. Заримдаа жүжигчний ажлын өдрийн ихэнх цагийг авах нь ч бий.

Тухайн киноны чанараас үл шалтгаалан зөвхөн нүүр хувиргалтаараа Оскарт нэр дэвшиж байсан нүүр хувиргагч нарын нөр их хөдөлмөрийг бид сайн мэднэ. Харин нүүрээ хувиргаж кинонд тоглосон жүжигчид бүх зүйл ард хоцорсны дараа ямар хэцүү байснаа дурсан ярьцгаадаг.

Харьцуулсан зургийн зүүн талынх нь жүжигчид өөрийнхөөрөө байгаа нь, харин баруун талынх нь – тухайн кинонд зориулж нүүр хувиргалтад орсон жүжигчид болно.

1. Женнифер Лоуренс “The X-Men” киноны Мистикийн дүрд

Columbia Pictures / 20th Century Fox

Жүжигчин бүсгүйн биеийг бүтэн будаж, нүүр хувиргалт хийхэд 6 цаг зарцуулдаг байжээ. Супер баатрын хувцас нь бас таагүй мэдрэмж төрүүлнэ – Женнифер энэ үед сууж ч чаддаггүй байсан гэдэг.

 

2. Жим Керри “How the Grinch Stole Christmas” (2000) киноны Гринчийн дүрд

Paramount Pictures / Universal Pictures

Нэг үгээр дүгнэж хэлэхэд жүжигчин энэ хувцастай их хэцүү байжээ, ямар сайндаа л ТТГ-ын яргaллыг давж гарах сургалтыг дүүргэхэв дээ. Тэр сургалтын ачаар л киноны зураг авалтыг дуусгаж чаджээ.

 

3. Тим Карри “Legend” киноны Тамын Эзний дүрд

20th Century Fox / Regency Enterprises

Тим Карри Тамын Эзний дүрийг бүтээхийн тулд толгойдоо аварга том эвэр хийх ёстой болсон. Эвэр нь бүсээр тогтоно, тэгээд бас хүнд болохоор жүжигчний хүзүү нь их өвддөг байжээ. Нүүр хувиргалтад 5 цаг гаран сууна, бие нь тэр чигээрээ гипсээр бүрхэгдчихсэн. Ажлын өдрийг дуусгаад вантай усанд цаг хэвтэж элдэв цавууг дэвтээхээс өөр аргагүй байжээ.

 

4. Арнольд Шварценеггер “Batman & Robin” (1997) киноны Мистер Фризийн дүрд

Carolco Pictures / Warner Bros.

Фризийн сүртэй хуягийг Шварценеггерт өмсгөхөд хэдэн хүний хэрэг гардаг байсан бол? Та юу гэж бодож байна? Арван нэг! Хэдэн цаг зарцуулах уу? 6 цаг! Бас болоогүй ээ, жүжигчний аманд гэрэл ойлгодог тусгай гэрлүүд суулгана – ингэж байж л гэрэлтдэг шүдтэй болсон юм. Энэ систем нь төсөөлж байсан шигээ хүссэн үр дүнд хүрч чадаагүй. Арни ч гэрлийн аккумулятораас урсах хүчилд хэд хэдэн удаа амаа түлсэн гэдэг.

Өөрийгөө золиoслон байж бүтээсэн кино нь хамгийн амжилтгүй кино болсон доо, хөөрхий.

 

5. Рейф Файнс “Харри Поттер” киноны Волен-де-Мортын дүрд

Blueprint Pictures / Warner Bros.

Файнс сүүлдээ цагаан өнгийн нүүр хувиргалтаа жинхнээсээ үзэн ядaж эхэлсэн: хөмсгийг нь латексаар далдална, хиймэл шүд зүүнэ гээд л… Ирээдүйд энэ мэт нүүр хувиргалт хийх дүрийн санал ирвэл шууд татгалзана гэж тэр нэгэнт шийджээ.

 

6. Питер Мейхью “Star Wars” киноны Чубаккигийн дүрд

PeterMayhew / Lucasfilm

“Star Wars” киноны эхний гурван хэсгийн зураг авалтын үед Чубаккигийн дүрийг бүтээж байсан жүжигчин дүрийнхээ хувцастай холбоотой хоёр том асуудалтай тулгарчээ: жүжигчин тэвчихийн аргагүй халууцна, тэгээд маш их өмхий үнэртэй. Хоёр дахь асуудал нь зураг авалтын талбай дээр ажиллаж байсан багийн бүх гишүүдэд хамгийн чухал нь байлаа. Питер Мейхью өмхий үнэрийг нь дордуулчихгүйн тулд хувцсаа элдэв зүйлд хүргэхээс ихэд болгоомжилдог байжээ.

 

7. Гэри Олдман “Dracula” (1992) киноны Дракулагийн дүрд

Polygram Filmed / Columbia Pictures

Зураг авалт эхлэхээс өмнө Олдман өрөөндөө гурван долоо хоногийг гаралгүй өнгөрөөжээ: дүрдээ хувирах бүхий л хувилбарыг туршиж үзэж, эцэс сүүлдээ энэ ажлаа үзэн ядaж эхэлсэн байна. “Хөгшин Дракула”-гийн дүрийг гаргахын тулд үсний зарим хэсгийг бүрэн хуссан, нисдэг хулганы хувцсанд орох гэж ёстой там байжээ.

 

8. Пол Беттани Marvel-ийн киноны Вижений дүрд

Marvel Studios

“The Avengers” киноны зураг авалтад зориулж Беттанни толгойг нь бүрэн нуусан бариу резинэн баг зүүх ёстой байлаа. Өдөрт 10 цагаар энэ багийг өмсөнө. 3 цаг гаран сууж резинэн багийг зүүсний дараа өөрт нь маш таагүй мэдрэмж төрж эхэлнэ: баг толгойг нь их барьдаг байв. Үүнээс гадна багнаас болоод хажууд байгаа хүнийхээ хэлсэн үгийг сонсохгүй, нүүрнийх нь багахан хэсэг л ил гарч байжээ.

“The Avengers” киноны дараа Пол Беттани “WandaVision” (2021) мини олон ангит кинонд тоглосон, дахиад л нөгөө олон цаг сууж байж өмсдөг резинэн багаа өмсжээ.

 

9. Тильда Суинтон “The Grand Budapest Hotel” (2014) киноны Хатагтай Д.-гийн дүрд

Faliro House Productions / Searchlight Pictures

Суинтон энэ кинонд зураг авалт нь 2 өдөр үргэлжилсэн туслах дүр бүтээсэн ч гэлээ нүүр хувиргалтаас ёстой залхжээ. Эмгэн болж хувирахад 5 цаг зарцуулсан байна.

 

10. Анжелина Жоли “Maleficent” (2014) киноны Малефисентийн дүрд

angelinajoliebrasil / Walt Disney Pictures

Энэ киноны зураг авалтад оролцохоор том эврийг толгой дээрээ тавих болгондоо Тим Каррийн мэндийг асуудаг байжээ. Чухам энэ л эвэр Жолигийн толгойн (мөн хүзүүний) өвчний шалтгаан болсон гэдэг.

 

11. Хелена Бонэм “Planet of the Apes” (2001) киноны Аригийн дүрд

20 Century Fox / 20th Century Fox

Сармагчны дүрд хувирахад 4 цаг орчим зарцуулна, мөн жүжигчний ур чадвараа гаргахад саад болдог байжээ. Учир нь баг жүжигчний хувьд нүүрний ямар ч хувирлыг гаргах боломжгүй болгочихдог байв. Тэгээд бас багтай Ари хоол идэж, ус ч олигтой ууж чаддаггүй байсан гэдэг.

 

12. Рон Перлман “Hellboy” (2004) киноны Хеллбойн дүрд

Show Time / Columbia Pictures

Перлман киноны гол дүр болох Хеллбойн дүрд хувирахын тулд 4 цаг таг суудаг байсан юм. Киноны гол дүр гэдэг утгаараа жүжигчин нийт 86 удаа нүүр хувиргалтад оржээ. Тэгээд дараа нь хоёрдугаар хэсгийн зураг авалт эхэлснийг бас мартаж болохгүй!

20
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
7
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *