Тэтгэврийн хөгшин гэртээ нүдний шилээ мартсаныхаа ачаар өндөр шагналтай сугалааны азтан болжээ

0

Дербиширт амьдардаг 80 настай Денис Фоситт, эхнэрийн хамтаар нэг удаа ч болов аз тохионо гэж найдан олон жил сугалаа худалдаж авч байгаа ажээ.  Денис “азтай тоо” гэдэг өөрийн системийг олон жилийн турш ашиглаж байгаа юм, гэхдээ ганц удаа ч болов түүний аз гийсэнгүй. Ганц удаа нүдний шилээ мартсаны улмаас тоогоо таамгаар тавьсан чинь л – аз хаалгыг тогших нь тэр!

dailymail.co.uk

Дербишир дэх тэтгэврийн хөгшид “Евромиллион” сугалаагаар 116 мянган фунт стерлинг хожжээ. Деннисийн хэлснээр, тэр өдөр дэлгүүр явахдаа шилээ гэртээ мартаагүй бол ийм аз тохиохгүй байх байсан ажээ. Деннис эхнэрийн хамтаар долоо хоног болгон сугалаа худалдаж авдаг. Тэр өдөр Деннис дэлгүүрт ороод сугалааны тасалбар худалдаж авахдаа шилээ гэртээ мартсан байгаагаа мэджээ. Шилгүй болохоор өөрийн боловсруулсан системээр сугалааг бөглөж чадахгүйд хүрсэн юм. Деннисийн өөрийн зохиосон систем: ойр дотнын хүмүүсийнх нь төрсөн өдрийн тоонууд. Гэхдээ Деннис уламжлалаасаа татгалзахыг хүссэнгүй, энэ удаад “Lucky Dip” системийг ашиглахаар шийдсэн байна – санамсаргүй тоо тавьсан бэлэн сугалаа. Энэ л сугалааны тасалбар түүний гэр бүлд аз авчирсан юм – нийд дүнгээрээ 116,124 фунт стерлинг буюу 406 орчим сая төгрөг ажээ.

80 настай Деннис Фоссит – тэтгэвэртээ гарсан барилгачин, уурхайчин нэгэн, харин түүний эхнэр 75 настай Энн гэрийн эзэгтэй ажээ. Тэдний хоёр охин Салли, Шерон нар том болцгоосон, гурван ч зээтэй өнөр өтгөн айл юм. Жирийн ажилтан гэр бүлийн хувьд уг сугалаа үнэхээр нүдээ олжээ.

dailymail.co.uk

“Харааныхаа шилийг гэртээ орхисноо мэдээд сугалааны тасалбараа бөглөх гэж хичээсэн л дээ, даанч харахгүй болохоор чадаагүй юм. Тэгээд л бэлэн бөглөсөн сугалаа авахаар шийдсэн. Энэ нь миний амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр болж таарлаа. Бид хэзээ нэгэн цагт азтай сугалаа сугалах болно гэсэн зөн совин байсан. Эхнэртээ ч би хэлдэг байсан юм: “Харж л байгаарай, бид азтан болно шүү гэж” хэмээн Фоситт баяраасаа хуваалцахдаа ярьжээ.

Маргааш өглөө нь Фоситт дэлгүүр орж сугалааны тасалбарыг шалгаж өгнө үү гэж худалдагчаас гуйжээ. Энэ үед л түүнийг азтай сугалаа сугалсныг хэлсэн байна. Өөрийнхөө азанд итгээгүй Деннис гэртээ ирээд охин руугаа залгаж. “Би өглөө эрт 7.15-нд сониноо авахаар дэлгүүр явдаг юм. Тэгэхээр би охин руугаа их эрт залгасан болж таарна. Салли эхлээд намайг мунгинаж байна гэж бодсон гэсэн, дараа нь үнэн болохыг тэр ойлгосон юм. Сугалаа хариуцсан газар онгойх арай болоогүй байсан болохоор бид тэвчээртэй хүлээхээс өөр аргагүй болсон. Оффис нь онгойсны дараа бид утсаар ярьж сугалаанд хожсон дүнгээ хэрхэн авах эсэх талаар тохирсон. Салли ажлаасаа чөлөө авч бичиг баримт бүрдүүлэхэд тусалсан юм” гэжээ.

dailymail.co.uk

Тэтгэврийн хоёр хөгшин сугалааныхаа хожлоор гэр орон, цэцэрлэгээ цэгцлэх санаатай гэнэ. “Хэдэн жилийн өмнө би нуруугаа гэмтээснээс хойш цэцэрлэгтээ ер олигтой ажиллаж чадахаа больсон. Харин одоо сайхан янзлах боломжтой боллоо” гэж Денис ярьсан байна.

dailymail.co.uk

“Энн бид хоёр нийлж байгаад ландшафтын дизайн захиална, тэгэхээр цэцэрлэгээсээ илүү их сайхан тaaшаал авдаг болох нь. Тэгээд ч удахгүй зун болох нь дээ” гэж Денис мөрөөдлөөсөө хуваалцжээ.

Тэд сугалаа хожсоноо мэдээд бусад шиг салют, оргилуун дарс буудуулж тэмдэглэсэнгүй. “Бидний тэгэх нас өнгөрчээ, тэгээд ч Денисийн нуруу нь өвдөөд байгаа юм” гэж Энн инээмсэглэн ярьсан байна. “Деннис балга виcки харин би багахан шерри татаад л өнгөрсөн. Дараа нь сугалааны тасалбараа найдвартай газар нуусан, сугалааны газрын төлөөлөгчид бидний сугалааг шалгахаар ирэх юм. Бүх зүйл баталгаажсаны дараа харин бид хоёр ёстой оргилуун дaрс задалсан шүү. Энэ аймшигтай ковид дууссаны дараа ойр дотнын хүмүүсээ цуглуулж байгаад нэг сайхан баяр тэмдэглэнэ гэж бодож байна” гэжээ.

dailymail.co.uk

“Одоо дахиж мөнгөнд санаа зовохооргүй болголоо, энэ сугалааны ачаар. Нөхөр бид хоёр цэцэрлэгээ нэг сайн янзалж авсны дараа гэртээ бага сага засвар хийнэ, ганц хоёр тавилгаа ч солих бодолтой байгаа” гэж Энн баярлан ярьжээ. Тэдний төлөвлөгөө тун чиг даруухан сонсогдоно, тооцоогоор бол сугалааны талаас багагүй хувь нь л зарцуулагдахаар харагдаж байна. Бусад үлдсэн мөнгийг хоёр хөгшин хүүхдүүд, зээ нартаа хадгалахаар шийджээ. “Мэдээж бид хоёр өөрсдийгөө баярлуулалгүй яах вэ, гэхдээ бидний хувьд хүүхдүүддээ тус нэмэр болох нь одоо чухал санагдана. Бидний үе өнгөрсөн, харин тэдний минь амьдрал өмнө байна. Бид хоёроос илүүтэй тэдэнд минь мөнгө илүү хэрэгтэй” гэж Энн ярьжээ.

Та сугалаанд өндөр дүнтэй мөнгө хожсон бол юу хийх байсан бэ?

24
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

  1. Enkhbayar Lucky

    Enkhbayar Lucky

    2021/05/02 at 18:47

    Mongol mungutei haritsuulah shaardlagagui uchir ni tend urtug ni undur

  2. Sendmaa Pyalzad

    Sendmaa Pyalzad

    2021/05/03 at 19:37

    Азтаныг дагвал аз ирдэг
    Ерөөл бат оршиг

  3. Tuka Tukad

    Tuka Tukad

    2021/05/04 at 01:17

    За азтанг хурайлъяа, хурай хурай хурай

  4. Tenger Solongo

    Tenger Solongo

    2021/05/04 at 10:40

    Kkk

  5. Batsaikhan Khasbaatar

    Batsaikhan Khasbaatar

    2021/05/04 at 10:41

    Ёстой сайхан. Баяр хүргэе.

  6. Happy Baaska

    Happy Baaska

    2021/05/04 at 16:18

    Гайхалтай

  7. Chimgee Amarjargal

    Chimgee Amarjargal

    2021/05/04 at 16:58

    2 сайхан буурай азтанд эрүүл энхийг хүсье!

  8. Enkhjargal Khuushaan

    Enkhjargal Khuushaan

    2021/05/04 at 17:04

    Баяр хүргэе. Танай гэр бүлд үргэлж аз ивээх болтугай. Хурай хурай хурай

  9. Jargal Ochir

    Jargal Ochir

    2021/05/04 at 18:18

    Burhan tedniig iweejee!

  10. Erdenechimeg Baatarkhuu

    Erdenechimeg Baatarkhuu

    2021/05/04 at 18:20

    lu

  11. Otgonbaatar Dashmiyagmar

    Otgonbaatar Dashmiyagmar

    2021/05/04 at 20:14

    Гайхалтай

  12. Tsetsegmaa Tseveg

    Tsetsegmaa Tseveg

    2021/05/04 at 20:59

    Хаа газрын хөгшчүүл хүүхдүүдээ л гэх юм даа. Та нарт аз жаргал хүсье 🤩😍😍😍

  13. Баагий Зулаа

    Баагий Зулаа

    2021/05/04 at 21:08

    Хөөрхөн юмбэ

  14. Jargalsaikhan Yadamragchaa

    Jargalsaikhan Yadamragchaa

    2021/05/04 at 21:38

    гое юм бэ баяр хургэе

  15. Munkhtsetseg Davaasambuu

    Munkhtsetseg Davaasambuu

    2021/05/04 at 22:57

    Хурай хурай хурай

  16. Bvdee Amardelger

    Bvdee Amardelger

    2021/05/04 at 23:09

    Баяр хүргэе гэр бүлд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

  17. Пагмаа Жамсран

    Пагмаа Жамсран

    2021/05/04 at 23:44

    Аз аз аз

  18. Khishigtogtokh Senge

    Khishigtogtokh Senge

    2021/05/05 at 08:26

    Хурай хурай хурай аз аз аз баяр хүргэе хоёр буурайдаа

  19. Гайхамшигтай юмаа баяр хүргэе эрүүл энхийг хүсье

  20. Ochir Oyunchimeg

    Ochir Oyunchimeg

    2021/05/05 at 11:50

    Азтай сайхан хүмүүс бна даа.

  21. Monhkbayr Bolormaa

    Monhkbayr Bolormaa

    2021/05/05 at 14:43

    Manaid nuutiin suglaaga shudraga ugdug bol goy bhgvi yu.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *