Тэтгэвэртээ гарсан нэгэн Шинэ Зеланд эмэгтэйг залуучууд эргүүлээд салдаггүй гэнэ. Яагаад гэдгийнх нь учрыг тэрээр өөрөө ийн тайлбарлажээ

1

Оклендийн 56 настай оршин суугч наснаасаа маш залуухан харагддаг: Шина Коулын хүмүүс “30 дөнгөж л гарсан” гэж боддог. Залуу насаа хадгалж үлдсэн түүний нууц нь “ид шид”-ийн тос бас өлсөх дэглэм, оройдоо уух дарсанд байгаа хэмээжээ.

Шина маркетингийн менежер мэргэжлээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. 56 настай тэрээр хүмүүс өөрийг нь бараг л хоёр дахин насаар залуу гэж боддог хэмээжээ. Мөн өөрийг нь эргүүлэх 20 настай залуучуудад өөрийгөө зууны дөрөвний нэгийг гэр бүлийн аз жаргалтай амьдралаар амьдарч байна гэж тайлбарлахад хүрдэг. Тэрээр өөрийг нь эргүүлэх залуучуудын ээж нараас ч бараг эгч байхаар хүн байж тэдэнтэй ийм зүйл яриад суухдаа заримдаа ичдэг гэдгээ ч Шина хэлжээ.

dailymail.co.uk

Залуу арьсны нууц гэж онцгой зүйл юу ч байхгүй гэж Шина хэлдэг байна. Өдөрт нэг хундага улаан дарс л уудаг гэнэ.

dailymail.co.uk

Тэрээр ийн ярьжээ: “Миний насыг хүмүүс бодит байдлаас минь дандаа багасгаж хэлдэг. Өмссөн хувцас бас нүүрний будалт үүнд нөлөөлж байгаа байх л даа. Жишээ нь, би жийнсэн богино өмдтэй, нүүрээ будахгүй гарахаар хэнд ч залуу харагдана…”

dailymail.co.uk

“Саяхан нэг залуу бидэнд урлагийн бүтээлүүдээ танилцуулсан. Би саяхан мөнгөн хуримаа хийсэн гэтэл тэр бүр гайхаж билээ. Надаас бүр “Арай 5 настайдаа хуримаа хийсэн юм биш биз дээ?” гэж асуусан гээд бод доо. Магадгүй тэр намайг 55 настай гэж бодоогүй байх л даа, тэр үед би жийнсэн богино өмдтэй явж байсан юм….”

dailymail.co.uk

Шина залуухан харагдаж байгаад бас сайн ген нөлөөлж байгаа гэжээ, мөн “гоо сайхны дэглэм” ч сайн барьдаг байна. Тэрээр үрчлээ арилгах үйлчилгээтэй третиноины орцтой бүтээгдэхүүн, мөн нарнаас хамгаалах тос, С амин дэмтэй ийлдэс тогтмол хэрэглэдэг ажээ.

dailymail.co.uk

Түүний нэмж хэлснээр: “Залуу насны нууцыг хүмүүс надаас олон жил асууж байна. Үнэндээ ямар ч нууц гээд байх зүйл байхгүй. Үүнд ген маш чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй: аав, ээж хоёрын минь арьс өөгүй сайхан байсан. Гэхдээ зөв хоололт, бүтэн нойр, байнгын бэлтгэл, дасгал, нарны тосыг мартаж болохгүй. Ботокс, филлер таныг залуу харагдуулахад мөн тустай гэдгийг хэлмээр байна. Залуу арьс – гэрэлтэх царай, бүтэц, уян хатан, жигд арьс юм”.

dailymail.co.uk

“Третиноинтой бүтээгдэхүүн – миний хамгийн дуртай тос, аль болох эрт хэрэглэж эхлэх нь зөв шүү”. Уг бодисын орцтой эмчилгээний тос, түрхлэгийг гэмтсэн арьс, батга, наранд түлэгдсэн арьсыг эмчлэхэд ашигладаг. Үнэн хэрэгтээ гүн үрчлээг арилгаж чадахгүй ч гэлээ хар толбо, өнгөц үрчлээнд үр дүнтэй.

“Энэ тос миний хувьд жинхэнэ ид шид. Нарны тосыг тоохгүй байж огт болохгүй, ялангуяа Шинэ Зеландын хүчтэй төөнөх наранд. Зун, өвөлгүй байнга түрхэж байх ёстой тос. Нартай байна уу, бүрхэг байна уу, огт хамаагүй заавал түрхэнэ” гэж Шина зөвлөж байна.

dailymail.co.uk

Энэ гэрэл зураг дээр Шина 48 настай байгаа юм, тэр үед маркетингийн менежер хийдэг байжээ.

dailymail.co.uk

Шина эрүүл, тэнцвэртэй хоолны дэглэм баримталдаг. Өөрт нь ч амар байдаг гэнэ, яагаад гэвэл тэр байгалийн цэвэр гаралтай хоол хүнсэнд илүү дуртай ажээ: “Би боловсруулсан бүтээгдэхүүн ер нь хэрэглэдэггүй, амттанаас зугтаадаг, би өөрөө амттанд дургүй учраас хүндрэл ч гардаггүй юм. Би эрүүл хоол хүнс хэрэглэх дуртай. Яагаад гэвэл шинэхэн жимс идэх их дуртай. Мөн үе үе өлсөх дэглэм баримталдаг нь эрч хүчээр дүүргэдэг” гэжээ.

dailymail.co.uk

Энэ гэрэл зураг дээр – 42 настай Шина. Залуухан харагдаж байгаа нь амьдралын зөв хэмнэлтэй нь мөн холбоотой гэжээ.

Тэрээр өөрийгөө зөвхөн гадаад төрхөөрөө залуу бус мөн дотоод сэтгэл нь ч залуугаараа байгаа гэжээ: “Би 56 настай хүн өөрийгөө яаж авч явах ёстойг сайн хэлж мэдэхгүй юм. Би өөрт таалагдаж байгаа хувцсаа өмсдөг, би эрч хүчээр дүүрэн байна, би өөрийгөө залуу хүн шиг л мэдэрдэг. Би ширээн дээр гарч бүжиглэхэд ч бэлэн, боломж нь олдвол бүжиглэнэ” гэжээ.

Шина өөрийгөө ботокс хийлгүүлсэн гэдгээ нуудаггүй, гэхдээ “хэмнэлттэй”-гээр хийлгэсэн гэдэг. “Нас ахих тусам л тарианы хэмжээ багасна. Миний нүүр царай бүрэн хөдөлж сэтгэл хөдлөлөө гүйцэд илэрхийлж байхад би дуртай. Нүүрээ их будахаар нөхөр маань уурладаг юм, гэхдээ эмэгтэй хүн заримдаа хүссэнээрээ будах л хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр би арьсныхаа бүтэц, өнгө зүсэд илүү анхаарч байна даа…”

Манай нийтлэлүүдэд дурдагддаг залуухан харагддаг хүмүүс эрүүл хоолыг эрхэмлэдэг гэдгээ байнга хэлдэг. Та хоолны буруу зуршлуудаа өөрчилж амжсан уу?

33
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *