Будаа идэх нь Япончуудын урт наслалтад хэрхэн нөлөөлдөг вэ? Үүнийг уншсаны дараа таны будааны талаарх ойлголт өөрчлөгдөх болно!

1

Өмнө нь Японд ихэнх хүмүүс будаа иддэггүй байсан бөгөөд үүний учир шалтгаан нь будаа зөвхөн язгууртнуудын хоол хүнс байжээ. Японы фермерүүд хүртэл татвараа будаагаар төлдөг байв. Өнөөдөр бид Японы үндэсний хоолыг будаа, гоймон, сүши эсвэл шарсан өндөгтэй нялцгай будаагүйгээр төсөөлж чадахгүй. Мөн энэхүү амттай, эрдэс бодисоор арвин үр тариа бидний гал тогооны шүүгээнд ч бас байнга байх болсон. Будаа нь зөвхөн хачир эсвэл дагалдах хүнс гэхээсээ илүү, бидний биед олон гайхалтай арга замаар ач тусаа үзүүлдэг байна.

Бид Япончуудаас олон зүйлийг сурч мэдэх боломжтой. Хоол хүнсэндээ будаа нэмэх нь хамгийн хялбар бөгөөд амттай арга юм.

1. Жингээ хасахад тусална

Хэрэв та жингээ хасахын тулд багагүй хугацааг зарцуулсан хэдий ч үр дүнгүй байгаа бол, эмч нар танд таваг будааг санал болгож байна. Яагаад гэвэл будаа өөх тос болон натри багатайгаас гадна, ширхэглэгээр баялаг тул жин хасах зорилгоор ашиглаж буй хооллолтондоо нэмэхэд тохиромжтой. Бор будаа иддэг хүмүүс жин хасах магадлалтай бөгөөд илүүдэл жинтэй болох боломж бусадтай харьцуулахад харьцангуй бага байдаг нь батлагджээ. Хэдийгээр тийм боловч цагаан будааны хувьд жин хасахад үр дүн бага үзүүлдэг байна.

© Shutterstock.com

 

2. Залуу харагдахад тусална

Япон эмэгтэйчүүд будааны шүүс ашиглаж, арьсаа толигор бас залуу харагдуулдаг. Гэхдээ тогтмол будаа идэх нь танд цаг хугацааг зогсоож, хөгшрөлтийг удаашруулахад туслаж мэдэх талтай. Будаа нь найрлагандаа их хэмжээний антиоксидантуудыг агуулдаг бөгөөд энэ нь таны арьсны эсүүдийг чөлөөт радикалуудаас болж, гэмтэхээс хамгаална. Мөн одоо байгаа үрчлээг бүдгэрүүлэх ач тустай.

© Shutterstock.com

 

3. Зүрхийг эрүүл байлгана

Тогтмол будаа идэх нь байгалийн аргаар болон амттайхан байдлаар зүрхнийхээ эрүүл мэндийг сайжруулах боломжийг олгоно. Учир нь будаа нь байгалийн гаралтай үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул, судсан дотор товруунууд үүсэхээс сэргийлэх болон зүрхний шигдээс эсвэл цус харвалт зэрэг зүрхтэй холбоотой асуудлууд бий болох эрсдэлийг бууруулдаг байна. Мөн будаа нь флавоноидуудаар баялаг бөгөөд энэ нь зүрхний өөр бусад олон төрлийн өвчнүүдтэй тэмцдэг нь батлагдсан.

© Depositphotos.com, © Depositphotos.com

 

4. Цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгана

Цусан дахь сахарын хэмжээ нь их хүмүүс будаа идэх нь уг асуудалтай тэмцэх шалгарсан арга юм. Гэхдээ бор будааг сонгож хэрэглэх нь хамаагүй дээр. Яагаад гэвэл бор будаанд цагаан будаатай харьцуулахад 3 дахин илүү их ширхэглэг болон уураг агуулагддаг байна. Цагаан биш бор будааг сонгох нь танд цатгалан мэдрэмжийг төрүүлнэ. Өдөрт 200 гр бор будаа идсэнээр цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгахад ач тустай.

© Depositphotos.com, © Depositphotos.com

 

5. Хоол боловсруулалтад тусална

Будаанд агуулагдах ширхэглэгийн хэмжээ их учраас өтгөн хаталтаас урьдчилан сэргийлж, хоол боловсруулах системийг тогтворжуулахад тусална. Учир нь будаа нь байгалийн шээcээр xөөх үйлчилгээг үзүүлдэг тул, биеийг цэвэрлэж, хоол боловсруулах систем дэх хорт бодисуудыг гадагшлуулна. Ингэснээр бөөрийг өвчлөхөөс давхар сэргийлэх юм.

© Depositphophotos.com, © Depositphophotos.com

 

6. Мэдрэлийн системийн эрүүл мэндийг сайжруулна

Хэрэв та тогтмол будаа идэх юм бол таны мэдрэлийн системд ач тустай. Бидний биеийн мэдрэлийн системд эрүүл байхын тулд өөр өөр төрлийн витамин B амин дэмүүд хэрэгтэй байдаг. Харин будааны найрлагад олон төрлийн витамин B агуулагддаг учраас энэхүү биологийн үйл явцыг тогтворжуулж өгнө.

© Shutterstock.com

 

7. Энергийн түвшинг дээшлүүлнэ

Хэрэв та дасгал сургуулилтын үеэр энергийн ундаа уудаг бол үүнийгээ болих хэрэгтэй. Яагаад гэвэл будаа бол энергийг сэргээх хамгийн эрүүл арга замуудын нэг юм. Бидний биед нүүрс ус хэрэгтэй бөгөөд үүнийг будаа энерги болгож хувиргадаг. Учир нь будаа эрүүл нүүрс усаар баялаг. Таныг ядрах болон эрч хүчгүй болох үед будаа туслах болно.

© Unsplash.com, © Depositphotos.com

Та хэр их будаа иддэг вэ? Та цагаан будаа хэрэглэхийг эрхэмлэдэг үү эсвэл бор будааг голчлон хоол хүнсэндээ хэрэглэдэг үү?

11
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Аниа

    2021/03/08 at 14:34

    Залуу харагдах арга бол ногоо идэх таргалахгүй байх арьсаа сайн арчлах болохоос будаа биш. Будаанд харин ч шим тэжээл бараг байхгүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *