
Хүн болгон өөрийн гэсэн давтагдашгүй шинжийг агуулсан байдаг. Гэхдээ нийгмийн зүгээс биднийг стандарт байхыг шаардана. Энэ байдал нь хүмүүсийг аз жаргалтай бас амжилттай байхад туслана гэж үздэг. Хэрвээ эрэгтэй хүн бол булчинлаг, өндөр, харин эмэгтэй бол нарийхан, биеийн зөв харьцаатай байх ёстой гэнэ. Сүүлийн үед энэхүү шударга бус үзэл бодолтой тэмцэж эхэлжээ, байгаль эх юу заяасныг өөрчлөхгүй байх хөдөлгөөн явж байна.
Эдгээр эмэгтэйчүүд өөрсдийгөө халим шиг мөлгөр байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Хэрвээ байгаль эх тэдэнд сахал заяасан бол түүгээрээ өөрийгөө чимэх л ёстой.
Өнөөдөр дэлхий дахинд “We Can Face It” кампанит ажил явагдаж байна, эмэгтэй хүний нүүрний үсийг хүлээн зөвшөөрүүлэх аян. Ийм аян гарахад олон хүчин зүйл нөлөөлсөн болов уу? Зарим нэг эмэгтэйчүүдийн нүүр болон цээжин дээр үс ургаж эхэлдэг, энэ нь жирэмсний үеийн дааврын өөрчлөлттэй холбоотой юм.
Одоо сахлын хутга хэрэглэхээс татгалзаж байгаа эмэгтэйчүүдийн тоо улам л нэмэгдэж байна. 27 настай Хорнам Каур – орчин үеийн нийгэмд энэ аяныг эхлүүлсэн бүсгүйчүүдийн нэг, тэр сахалтай явахаас ичихээ больжээ. 11 настай байхад нь түүний нүүр, гар, цээжээр нь үс ургаж эхэлсэн гэдэг. Энэ нь тестостероныг хүчтэй ялгаруулж байгаа өндгөвчтэй нь холбоотой ажээ.
Тэр үснээсээ салах гэж олон аргаар оролджээ, яагаад гэвэл сургуульд нь түүнийг хүүхдүүд шоолно. Хорнам том болоод ичих зүйл огт байхгүй гэдгийг ойлгож. Энэхүү илэн далангүй байдал нь бусад эмэгтэйчүүдэд тусална гэж найдаж байгаа ажээ.
Роуз Гейл мөн энэ хөдөлгөөнд нэгдэхээр шийдсэн байна. Сахал нь өөрийгөө илүү дур булаам бас тачаангуй харагдахад нь тусалсан гэж үздэг. Тэр өөрийгөө байгаагаар нь хүлээж авсан тул илүү их эрх чөлөөг мэдэрсэн гэж үзэж байна. Сошиал сувгаар дамжуулан тэр өөртэйгөө ижил олон бүсгүйчүүдтэй танил болжээ.
Сахалтай бүсгүйчүүдийг заримдаа эрчүүдтэй андуурах тохиолдол гардаг гэж бүсгүйчүүд инээд наргиан болгон ярьж байна. Гудамжинд таарсан хүмүүсийн ихэнх нь тэднийг хараад сэтгэл санаагаар дэмждэг гэнэ.
Өнөөдрийн байдлаар өөрийнхөө сахалтай зургийг тавих бүсгүйчүүдийн улам л нэмэгдсээр байна.
Та энэ хөдөлгөөнийг юу гэж бодож байна вэ? Та байгаагаараа байхыг хэрхэн хүлээж авах вэ? Бидэнтэй үзэл бодлоо хуваалцаарай.








Bolor Bolor
2018/10/19 at 21:15
Дэмий талдаа л юм бна
Byamba Biba
2018/10/20 at 02:25
Edgeer emegteichuudeer baharhaj bna ted busdaas iluu erh chuluutei uuriinhuuruu zorigtoi baij chadaj bna
도야오카
2018/10/20 at 12:59
Солиорсон. Энэ бол гаж үзэгдэл.
Маам Гансүх
2018/10/20 at 13:11
Манай таранс жээндэр Солонгоогийн дэргэд жинхэнэ шижигийн юмнууд байнадаа
Tsog Dugar
2018/10/20 at 16:22
Demjihgyi
Tsog Dugar
2018/10/20 at 16:22
Teneg iymaa