
Таны йенээ өг, харин оронд нь ямар ч ааш авирыг чинь тэвчье!
Таканобу Нисимото нэгэн хачирхалтай бизнес нээж ажиллуулжээ. 2012 онд 50 настай стилист залуу “Оссаны түрээс” гэх онлайн үйлчилгээг Токио дахь гэрээсээ шууд нээсэн юм. Японд “ах нар”-ыг “Оссанами” гэж хэлдэг, өөрөөр хэлбэл идэр насны эрчүүдийг. Ердөө 1000 йенээр л (ойролцоогоор 8,89 ам.доллар) дурын хүн өөртөө “ах” захиалж болно. Энгэрт нь наалдаж тайвширтлаа уйлах, гэрээ цэвэрлүүлэх эсвэл зүгээр л зөвлөгөө авах гэж шүү дээ.
Нисимотогийн хэлснээр Японд идэр насны эрчүүдийн тухай нэгэн буруу ойлголт явдаг ажээ: толгой нь халцарсан, шар айрагны гүзээгээ унжуулсан, хувийн ариун цэвэр сахиагүй… Энэ л буруу ойлголттой тэмцэхийн тулд энэхүү үйлчилгээгээ нээсэн гэнэ.
“Би эхлээд зөвлөгөө хайсан залуу эрчүүд үндсэн үйлчлүүлэгч болно гэж бодож байлаа. Гэтэл 20-50 насны эмэгтэйчүүдийн дунд эрэлт хэрэгцээ өндөр байна” гэж Нисимото ярьжээ.
Үйлчлүүлэгчдийн хүсэл харилцан адилгүй: нэгэнд нь мэргэжлийн эсвэл ямар ч салбарын чиглэлээр зөвлөгөө хэрэгтэй байхад, харин нөгөөд нь – концерт эсвэл бааранд хань болж цуг явах нэгэн хэрэгтэй байдаг. “Оссан” нар мөн үйлчлүүлэгчийн тавилгыг зөөх, “нойтон хамуу” нарын нүдэнд найз залуу нь болж харагдахад ч тусалдаг.
Нисимото үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангажээ. Компанийн ажилтнуудаа нарийн судалж авдаг, хэтэрхий чалчаа хүн эднийд ажилд орж чадахгүй, яагаад гэвэл үйлчлүүлэгчид ийм “оссан”-д дургүй. Мөн ямар нэг хэрэгт холбогдсон болон ял эдэлж байсан эсэхийг заавал шалгаж нягтална.
“Оссан” үйлчлүүлэгчид хүрэх, мөн бие махбодын ямар нэгэн харилцаанд орохыг хориглосон. Компанийн дүрэм журмыг зөрчсөн ажилтан сайтын мэдээллийн сангаас шууд хасагдана.
“Оссан” үйлчилгээний хөлсийг өөртөө авч үлддэг, харин Нисимото сар болгон гишүүнчлэлийн татвар гэж 88,89 ам.доллар авдаг ажээ. Ингэснээр мэдээллийн санд далд санаархалтай этгээд орохоос сэргийлнэ. Үүнээс гадна талууд жилийн хугацаатай гэрээ зайлшгүй байгуулах үүрэг хүлээжээ.
Нисимотогийн үзэж байгаагаар идэр насны эрчүүд амьдралын туршлагатай тул бусдад зөвлөж туслах бүрэн боломжтой ажээ. Одоогийн байдлаар сайтад сард ойролцоогоор 900 захиалга ирдэг болсон бөгөөд хамгийн алдартай “Оссан” 50-60 захиалга авч 888,90 ам.долларын орлого олж байна. Нисимото бараг 80 орчим “Оссан”-тай болжээ. Тэрээр ганцаараа бизнесээ эхэлж байсан нь саяхан мэт… Уг үйлчилгээ өөрийн эрхгүй алдаршиж өрсөлдөгч компаниуд ч гарч ирэхэд хүрчээ. Японд өнөөдөр багаар бодоход ийм үйлчилгээ санал болгож байгаа гурван ч сайт байна.
“Оссан”-ы түрээс хоёр талд хоёуланд нь ашигтай гэж Нисимото үздэг:
“Оссан” өөрөө энэ дүрээрээ цааш хөгждөг. Тэд өөртөө илүү итгэлтэй болж гадаад имижээ өөрчилж байна, бас бусдаас ч суралцдаг” гэжээ.
Нисимотогийн бизнесийн талаар та ямар бодолтой байна?








Tumurbaatar Ravsal
2021/01/21 at 12:24
Биеэ үнэлэгч нар ажилгүй болох нээ ашгүй кккк
Tamiro Munkhtamir
2021/01/21 at 13:12
mongoor nz ohin tureeseldishd naana chin😏🤣🤣
Altangerel Du
2021/01/21 at 13:30
Хэн нь гэр цэвэрлэнэ гэнээ?
Naraa Naraa
2021/01/21 at 13:39
Hiih yumaa olj yadsan ulsuud yuma mongo ni ihdeed baiwal emzeg bvlgiin hvmvvtei ogooch
Davaabileg Davaa
2021/01/21 at 16:00
Za arai yum bishuu, yopond olon gaj sonin yum baih yumaa🤮(jich: hunii huviin bodol shuu, bitgii sorog yum bicheed baigaarai daa)
Munkhbayar Damdinsuren
2021/01/21 at 16:39
Хүн ам ихтэй газаруудад ялангуяа Хятадад их бдаг гэнэ
Л. Өлзийнаран
2021/01/21 at 18:28
Энэ их дажгүйн байна /Үргээлэг/🤣
Г.Э Төгсжаргал
2021/01/21 at 19:00
Naraa Naraa mnaih shig oron bisheldee
Асахи
2021/01/21 at 19:04
Naraa Naraa chnii munguur avaad bgmu hha
Tudev Enkhtulga
2021/01/21 at 23:38
Munkhbayar Damdinsuren зөөз амар аан
Munkhbayar Damdinsuren
2021/01/21 at 23:38
tsagaan saraar bur erelttei
Tudev Enkhtulga
2021/01/21 at 23:39
Munkhbayar Damdinsuren ганц бие гаруудад амар юм биш үү
Nigth Moon
2021/01/21 at 23:53
Dajguun bishuu
Bolormaa Nanzaddorj
2021/01/22 at 00:07
Юу яаж болох юм уу?
Taliin Chone
2021/01/22 at 01:15
монголд эхнэр түрээслэх үүлчилгээ хийж болно до
Б. Гүлмайра
2021/01/22 at 01:21
Hha
Эрхэм Билэг
2021/01/22 at 13:57
Оссан болж орно оо хэдий 18н настай ч гэсэн.
Erdenebayr Bayrsaihan
2021/01/22 at 14:51
Tamiro Munkhtamir anime hurtel bdag te
Monhoo Munkhbayar
2021/01/22 at 16:10
Y jpn iim ymbe.
Nurbolat Gulnar
2021/01/22 at 16:22
Т. Мөнх-Эрдэнэ япон яв мний нз хха
Т. Мөнх-Эрдэнэ
2021/01/22 at 16:52
Nurbolat Gulnar xxxxxa
Lhagvasuren Enhrargal
2021/01/22 at 20:51
Oo ulgeriin dalai horvoogiin sonin chihtei hachin ih yum baihiin maa gadaaduud alna aa alna
Үхсэн Нэгэн
2021/01/23 at 12:53
Монголдоо ийм үйлчилгээ нээе дээ… 😂, Бизнесийн санаа хайгаад байсан юм, олчихлоо.
Batsuuri Ganbaatar
2021/01/23 at 22:41
Iim ajil bawal hiine shvv haha ghde 10 dollor tsagiin hahah
Дөлгөөн Хицүжи
2021/01/24 at 02:25
Naraa Naraa ухаандаа ухна ишиг шаацан чамшиг маанаг лаларууд бол эртхэн үхэж далдраад байж байвал зүгээр шүү…
Дөлгөөн Хицүжи
2021/01/24 at 02:26
Davaabileg Davaa гаж гэчихээд өөрөө отаку байх юму? Вахахаха чи өөрөө жинхэнэ гаж нь юм биш үү?