НАСА-гийн инженерүүд Brazuca-г шалгаж, хамгийн шилдэг бөмбөг болохыг тогтоожээ

0

Хөл бөмбөгийн хорхойтнуудаар зогсохгүй хүн бүрийн ялагч нь хэн болох бол хэмээн хүлээж суугаа World Cup 2014 тэмцээний албан ёсны бөмбөгтэй холбоотой туршилтыг НАСА-гийн инженерүүд хийжээ. Туршилтын шалтгаан нь өмнөх удаагийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны бөмбөг Jabulani-г буруутгасан тоглогчид олон байсантай мөн Бразилийн довтлогч Luís Fabiano “ид шидтэй” хэмээн нэрлэснээс үүдэлтэй аж. Энэ удаагийн тэмцээний Brazuca бөмбөгийг Adidas компани Пакистанд үйлдвэрлэсэн байна.

НАСА-гийн инженерүүд Brazuca-г шалгаж, хамгийн шилдэг бөмбөг болохыг тогтоожээ 1
Дэлхий дахинаа алдартай энэ тэмцээний бөмбөгийг бүтээхэд ихээхэн судалгаа хийж, хүчин зүтгэл гаргадаг. Бөмбөг бол зүгээр нь бөмбөрцөг хэлбэрийн зүйл биш. Бөмбөг нь агаарт хөөрөх үедээ аэродинамикын болон олон тооны шинжлэх ухааны үзэгдлүүдийг үүсгэдэг учир энэ бүхнийг маш нарийн тооцоолох учиртай байдаг байна.

НАСА-гийн инженерүүд Brazuca-г шалгаж, хамгийн шилдэг бөмбөг болохыг тогтоожээ 2
Энгийнээр хэлвэл, бөмбөг агаарт хөдөлж байх үед бөмбөгний гадаргуу дээр агаарын нимгэн давхарга үүсдэг. Гадаргуу дээрх даралтын тархалт нь бөмбөгний чиглэлд нөлөөлдөг.

Adidas-т тулгарсан хамгийн хүнд сорилт бол бөмбөгийг тодорхой чиглэл рүү өшиглөх үед бөмбөг эргэлдэхгүйгээр, зам нь даралтын тархалтаас хамааран тодорхойлогдож, бөмбөгний чиглэл өөрчлөгдөхгүй байх явдал байв. Шийдэл нь бөмбөгний гадаргуу тэгш бус, 6 хэсгээс бүрдэж нийлэх байлаа.

Баталгаатай болгохын тулд Ames Research Center дэх НАСА-гийн эрдэмтэд Brazuca-г хөөрөх үед бөмбөгөнд нөлөөлөх хүчийг дүрслэх, тод харуулах лазер болон гэрэлтэгч будаг бүхий салхин хоолой, усан суваг ашиглан туршилт хийжээ. Аэрофизикийн туршилтын салбарын тэргүүлэгч Rabi Mehta хэлэхдээ “Утаан замуудын дунд бидний харахыг хүсэж байгаа зүйл бол утаан замыг гэнэт өөрчлөх хурд юм. Бөмбөг эргэлдэх үед энэ хамгийн их байдаг.” гэсэн байна.

НАСА-гийн инженерүүд Brazuca-г шалгаж, хамгийн шилдэг бөмбөг болохыг тогтоожээ 3
Brazuca дээр хийсэн туршилтын үр дүнгээр түүний эргэлдэхгүй оновчтой явах хурд 48,28 км/ц, World Cup-ын тоглогчийн дундаж цохилтын хурд 81-89 км/ц, үүнээс үзэхэд Brazuca-гийн эргэлдэхгүй явах хурдны хязгаарлалтаар бөмбөг харьцангуй тогтвортой, чиглэлийг урьдчилан таамаглах боломжтой байх аж. Mehta-гийн хэлснээр 32 хэсэг бүхий уламжлалт бөмбөгний илүү адил харьцахад амар энэ шинэ бөмбөг тоглогчдод илүү таалагдах гэнэ.

НАСА-гийн инженерүүд Brazuca-г шалгаж, хамгийн шилдэг бөмбөг болохыг тогтоожээ 4
НАСА-гийн багийнхан Brazuca дээр дүн шинжилгээ хийсэн цорын ганц хүмүүс биш юм. Массачусетсын технологийн институт ч бөмбөгөн дээр туршилт хийсэн байна. Тэдний олж тогтоосноор овон товон гадаргуу энэ бөмбөгөнд Magnus Effect үзүүлдэг ажээ. Энэ нь бөмбөгийг эргэлдүүлэхээр цохисон цэгийн эсрэг чиглэлд эргэлдэж байгаа нөлөө юм.

НАСА-гийн инженерүүд Brazuca-г шалгаж, хамгийн шилдэг бөмбөг болохыг тогтоожээ 5

1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *