Сошиалд олон лайк цуглуулахын төлөө 3-хан настай хүүхдэдээ хүчээр их хэмжээний хоол өгдөг байсан эцэг эхийг буруутгажээ

0

Хятадад амьдардаг энэ гэр бүлийн эцэг эхийг интернет хэрэглэгчид буруутгаж, хүчтэй эсэргүүцэл үзүүлж эхэлсэн байна. Учир нь тэд онлайн орчинд алдартай болж, мөнгө олохын тулд 3 настай охиндоо хүчээр их хэмжээний хоол өгч идүүлдэг байжээ.

Охиныг Pei Qi гэдэг бөгөөд эцэг эх нь өдөр бүр гамбургер, шарсан тахиа, чипс, бэлэн гоймон болон бялуу идүүлсээр байгаад биеийнх нь жин маш ихээр нэмэгджээ.

Охины эцэг эхийг “охиндоо хүч хэрэглэж байна”, “түүнийг мөнгө гэж харж байна” хэмээн олон нийт буруутгаж байгаа юм.

Ээж нь охиныхоо юм идэж буй бичлэгийг 2018 оноос Хятадан платформуудын нэг болох “Xigua Video”-д оруулж эхэлжээ.

Охины дийлэнх бичлэг олон хүнд хүрсэн нь үнэн. Ерөнхийдөө охин юм идэж байгаагаар (mukbang) бичлэгт гол төлөв гарна.

Бичлэгүүдийг үзсэн хүмүүс охин үеийнхнээсээ хэт их жинтэй харагдаж байгааг анзаарах болсон байна.

Эцэг эх нь 35 кг жинтэй байгаа охиноо ойрын хугацаанд хооллосоор байгаад 50 кг жинтэй болгох зорилгыг өмнөө тавьсан талаар “Chengdu News” эх сурвалж мэдээлжээ.

Ээж нь охиноо Pei Qi гэж нэрээр нь дуудахын оронд “35 кг жинтэй 3 настай бүдүүнээ” гэж дууддаг гэнэ.

Түүний интернетэд тавигдсан бичлэгүүдийн нэрийг харвал, ихэнх нь “тэр хэтэрхий хүнд жинтэйгээс болоод тоглоомон сандал нь эвдэрчихсэн”, “гахай өсгөж байна”, “том гэдэст”, “секундын дотор идэж дуусгалаа” гэх мэт бүдүүлэг гарчигтай байдаг аж.

Нэгэн бичлэгийн үеэр охин эцэг эхдээ хандан одоо нэмж хоол авчрахаа боль гэж хэлтэл, охины таваг төд удалгүй эргээд дүүрэн хоолтой болж байгаа нь харагддаг байна.

Бяцхан охины видео суваг тухайн сайт дээрээс одоо устжээ.

Гэхдээ эцэг эх нь өөрсдийг нь буруутгаж буй хүмүүсийг үл ойшоож байгаа бөгөөд охиноо эрүүл саруулаас гадна хөгжилдөх зорилгоор ийм бичлэг хийдэг хэмээн хэлсэн байна.

Охины ээж сэтгүүлчид өгсөн ярилцлагынхаа үеэр:

“Бидний интернетэд оруулж буй бичлэгүүд дандаа түүний юм идэж байгаа тухай биш, жингээ хасаж байгаа болон бүжиглэж байгаа бичлэгүүд  нь ч бас бий.”

“Тэр бол миний төрсөн охин, яагаад би түүнийг санаатайгаар таргалуулна гэж? Тэр анхнаасаа л ийм том биетэй байсан.”

Харин охины аав:

“Бид оруулсан бичлэгүүдээрээ цөөхөн хэдэн юм олсон, магадгүй хэдэн зуун юань байх, гэхдээ энэ хангалттай тоо биш.”

“Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбоо” болон хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд нэгдэж, энэ асуудлын эсрэг хатуу байр суурьтай байгаа бөгөөд арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн байна.

Хятадад саяхан “Цэвэрхэн таваг” гэх нэртэй челленж явж эхэлсэн бөгөөд энэ нь хоолны блоггерууд, “mukbang” бичлэг хийдэг хүмүүсээс болж, их хэмжээний хоолны үлдэгдэл, хаягдал бий болж байгаагийн эсрэг авч хэрэгжүүлж буй санаачилга бөгөөд тэдгээр хүмүүсийг дахин тиймэрхүү утга санаатай бичлэг хийлгэхгүй байх зорилготой гэнэ.

Бичлэгт гарах хүн юу ч идэхгүй.

Та дээрх эцэг эхийн охиндоо хүчээр их хэмжээний хоол өгч буй шийдвэрийг юу гэж бодож байна вэ? Зөв үү, буруу юу? Яагаад…

48
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

  1. Амук Амараа

    Амук Амараа

    2020/08/29 at 14:42

    Өнөө л хятадууд уу?

  2. Soyol-Erdene Tsogoo

    Soyol-Erdene Tsogoo

    2020/08/29 at 15:06

    Khuuhdee ch hairlahaa bolij dee.

  3. Rosie Junior

    Rosie Junior

    2020/08/29 at 15:11

    Хятадууд угаасаа их хатуу харгис улсууд.

  4. Tumurbaatar Ravsal

    Tumurbaatar Ravsal

    2020/08/29 at 15:30

    Хүүхдээрээ мөнгө олхын эрүүл мэндийг нь устгаж үхэл рүү явуулж бгаа харгис хүн хогнууд бна шдээ!!??

  5. Tugs Bilguun

    Tugs Bilguun

    2020/08/29 at 15:35

    Huuhed mongo hoyriin mongiin huseed bgan bgaz

  6. Borgil Batbaatar

    Borgil Batbaatar

    2020/08/29 at 15:57

    Орк хятадууд

  7. Amgaa Amgalanbayar

    Amgaa Amgalanbayar

    2020/08/29 at 16:19

    Teneg mal ve

  8. Д. Сувданцэцэг

    Д. Сувданцэцэг

    2020/08/29 at 16:37

    youtube xayg ni bnuu

  9. Juli Jok

    Juli Jok

    2020/08/29 at 16:44

    Ийм тэнэгүүд бна бна фейс ийг ер нь хязгаарламаар сая нэг хоолны газар залуу гэр бол хоол идэнгээ 2лаа утсаа завсаргүй ухаастай хүүхэд нь шээе гэсэн 2лаа үл сонсоод хүүхэд нь уйлах үед зөөгч хүүхэд чинь шээе гээд бна гэхэд эх нь нэг юм боссон

  10. Juli Jok

    Juli Jok

    2020/08/29 at 16:46

    Манайд ч бгааш дээ хятад уу гээд бх .юмгүй

  11. Aamii Baterdene

    Aamii Baterdene

    2020/08/29 at 17:38

    Гуравхан настай хүүхэд жоохон шдээ хүүхдээр мөнгө олдог хүнийг хүн биш сүг чөтгөр гэж л дуудна.

  12. Eegii Tseden

    Eegii Tseden

    2020/08/29 at 17:43

    Энэ бол тэнэг хэрэг

  13. Shagdargvntew Enkhbat

    Shagdargvntew Enkhbat

    2020/08/29 at 19:57

    Hyyhdee idej bsan uls ene ch jargaaj bh shivdee

  14. Jargal Tsegmid

    Jargal Tsegmid

    2020/08/29 at 21:06

    Хүүхдүүдээ битгий таргалуулаач.Зөв хоолло

  15. Oogii Oyuka

    Oogii Oyuka

    2020/08/30 at 12:07

    Хятад ямар олигтой улс орон ч биш энэ жоохон охиныг харахаар өрөвдөөд бхын

  16. Anad Khangal

    Anad Khangal

    2020/08/30 at 17:49

    F..ck u CHINA

  17. Э. Тэмүүгэн

    Э. Тэмүүгэн

    2020/09/01 at 01:01

    Muuhai ym bee

  18. Urjindelger Urjee

    Urjindelger Urjee

    2020/09/01 at 15:27

    Yur n hool iddeg T1 uiddiimuu ghr bichlgee hvmvvs bolimoor yma

  19. Зочин

    2020/09/01 at 17:04

    ydaj ov hool oghod yadag bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *