
Хэрэв та далай тэнгистэй ойрхон амьдардаггүй бол эсвэл Ковид-19 вирусээс болоод энэ зун аялж зугаалж чадаагүй бол, наран шарлагын газар амарч байгаа юм шиг мэдрэмжийг авах нэг арга зам байна – хашаанд үүнийг хэрэгжүүл.
“Piscinas de Arena NatureSand” гэх нэртэй Испанийн компани үүнийг санал болгож байна. Тэд “элсэн усан сан”-г санал болгож байгаа юм – наран шарлагын газар байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлнэ. Хэрэв танайх аль хэдийнээ усан сантай бол, энэ компани усан санг өөрчилж, газар дундын тэнгис дэх диваажингийн орон болгож өгөх үйлчилгээг үзүүлэх юм байна.
Дээрх компанийн зүгээс дан ганц усан сан гэлтгүй, хүрээлэн буй орчныг нь ч бас далайн эрэг дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр өөрчлөх боломжтой талаар хэлжээ.


“Piscinas de Arena NaturSand” компани элсэн усан санг танай гэрийн арын хашаанд байгуулж өгөх болно


Энэ усан сангийн гадаргуу хэзээ ч халахгүй, учир нь гулгахаас хамгаалсан хамгаалалт болон үргэлж чийглэг байхаар тохируулагдсан


Хүмүүс мөн усан сангийнхаа дизайныг сонгож болно. Зарим нөхцөлд цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч, усан санг 30 өдрийн дотор барих боломжтой гэнэ



Компани Испани болон Португальд үйл ажиллагаагаа нэвтрүүлээд байгаа боловч, удахгүй дэлхий даяар салбаруудаа нээх төлөвлөгөөтэй байгаа ажээ


Компани одоогийн байдлаар АНУ, Мексик, Аргентин, Чили, Болив, Колумб болон Бразил гэсэн нийт 14 улсаас захиалга хүлээж аваад байгаа юм байна



Элсэн усан сан руу нэвтрэх хэсэг нь зөөлөн налуу гарцтай бөгөөд энэ нь яг л наран шарлагын газрыг санагдуулам аж. Тиймээс ямар нэгэн шат хэрэг болохгүй



Усан санг ямар л бол ямар хэмжээтэй, хэлбэр төрхтэйгөөр байгуулах бүрэн боломжтой


5×9 харьцаатай элсэн усан сан ойролцоогоор 27,000 долларын үнэ өртөгтэйгөөр баригдах юм байна


Бичлэг үзэх:








Sundev Enkhnaran
2020/08/25 at 12:30
арын хашаагаа зөв орчуулаач.
Tamir Tamir
2020/08/25 at 13:48
Tiim us tsasaar yahiin be hvvhed bagachuudad haltai els l bhd bno do manai mongolchuud ugaasaa tiim soyltoi gadaadiig duuraij yahin