Яагаад зарим хүмүүс амьтантай гэрлэдэг вэ? Хачирхалтай сонсогдож байгаа ч сүүлийн үед энэ ойлголт бодит болж эхэлсэн байна

1

Хэдийгээр амьтан болон хүн хоорондоо гэрлэх нь өмнө нь ердөө уран зохиолын хэтрүүлэг төдий байсан бол сүүлийн үед энэ ойлголт бодит болж хүмүүс хайртай тэжээвэр амьтадтайгаа гэрлэх үзэгдэл гарах болсон байна. Муур, нохой, үхэр, далайн гахай, тэр ч байтугай мэлхийтэй гэрлэсэн тохиолдол хүртэл байдаг гээд бод доо? Ингээд бид өнөөдөр энэ үзэгдлийн гүн рүү өнгийж, хүмүүсийг амьтантай гэрлэхэд чухам юу нөлөөлж байгааг олж мэдэхээр шийдлээ.

Өмнөх бүтэлгүйтсэн харилцаанууддаа сэтгэл дундуур байдаг

© Pexels.com

Хүмүүсийн болзооны ертөнцөд сэтгэл дундуур байх зүйл мундахгүй олон. Гэсэн ч нэгэн эмэгтэй өөрийн төрлийн эрэгтэй хүнд дахин итгэхгүй хэмээн шийдэж нохойдоо бүх хайр сэтгэл, үнэнч байдлаа зориулахаар тангараглажээ.

Элизабет Хоадо хэмээх эмэгтэй 4 удаагийн бүтэлгүй сүй тавилт, 220 болзооны дараа өөрт тохирох эрийг олж чадаагүй учир өөрийн хайр дурлал, зүрх сэтгэлээ “Golden retriever” үүлдрийн нохойдоо өгөхөөр шийджээ. Ингэж л тэр амьдралд ганцхан тохиох хуримын тангараг буюу “Зөвшөөрч байна” хэмээх үгийг нохойдоо хэлсэн юм.

 

Нохой тэжээх нь сэтгэл гутрал, ганцаардал зэргээс үүдэлтэй сэтгэлийн хямралыг бууруулдаг байна

© Pixabay.com

Бидний сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг тул олон хүмүүс гэрийн тэжээвэр амьтантайгаа гэрлэхийг хүсдэг. Нохойтой байх нь таны сэтгэцийн эрүүл мэндийг эрс сайжруулдаг бөгөөд ганцаардахгүй, сэтгэл гутралд орохгүй байхад хамгийн том нөлөө үзүүлдэг болохыг судалгаа харуулсан байна.

Судалгаагаар эмэгтэйчүүд нохойтой харьцах харилцааг илүү үнэ цэнтэй гэж үздэг тул эрэгтэй хүнтэй харьцуулахад нохойд маш чин сэтгэлээсээ ханддаг байна. Харин хүмүүс нохойтойгоо гэрлэх хүсэлтэй болсон хамгийн чухал шалтгаан бол хүн хоорондын үл ойлголцлоос залхсан байдал юм.

 

Зарим тохиолдолд амьтад хүнээс илүү байдаг

© Pixabay.com

Хүмүүстэй харилцаа тогтоох гэсэн олон бүтэлгүй оролдлогын дараа зарим хүмүүс энэ зүйлээс залхаж, илүү үнэнч, хайраар дүүрэн гэсэн шалтгаанаар бүх хайраа амьтдад зориулж эхэлдэг байна. Жишээлбэл, Вилгельмина Морган Каллагхан нэртэй эмэгтэй нохойтойгоо гэрлэжээ. Учир нь түүний амьдралын бүх зүйлд, тэр ч байтугай бүтэлгүй гэрлэлтийн дараа ч нохой нь түүний цорын ганц жинхэнэ, үнэнч дэмжлэг байсан гэнэ.

 

Муу ёрын сүнснүүдээс ангижрах, өвчнийг анагаах, аз авчрах

© Pixabay.com

Логик сэтгэлгээг давж мухар сүсэгтэй итгэснээс болж амьтантай гэрлэсэн тохиолдол ч олон байдаг. Жишээлбэл, насанд хүрээгүй охин муу ёрын шидийг зайлуулах зан үйлд зориулж нохойтой гэрлэжээ. Непалд бас нэг эр авчирдаг гэж итгэн нохойтой гэрлэсэн байна.

Хачирхалтай сонсогдож байгаа ч хүмүүс мухар сүсэг ч гэлтгүй санаанд оромгүй төрөл бүрийн шалтгаанаар амьтадтай гэрлэдэг.

Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ? Сэтгэгдэл хэсэгт бодлоо үлдээгээрэй.

11
ГоёГоё
11
ХөөрхөнХөөрхөн
10
Ха ХаХа Ха
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayarmaa Bayanbileg

    Bayarmaa Bayanbileg

    2020/08/26 at 00:09

    Рэзэнэн кукултэй гэрлэснээс арай амьд юм уу??

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *